
Оройн хоолоо төгс болгохын тулд юугаар хачир хийхээ мэдэхгүй сууна уу? Даршилсан байцаа гэвэл ямар сонсогдож байна? Өнөөдөр та бүхэндээ байцаа даршлах амархан аргыг танилцуулахаар бэлдлээ.
Ферментжүүлсэн хүнсний бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд нэн тустай гэдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл даршилсан байцааны ашиг тусыг урьд нь та бүхэндээ танилцуулж байсан, харин энэ удаад хэрхэн даршлах тухай танд танилцуулж байна.
Байцаа хэрхэн даршлах вэ?
Орц:
- 1 бөөрөнхий байцаа
- 2 лууван
- 3 х.х давс
- 2 л ус
- Амтлагчууд – өөрийн хүслээр
- 2 х.х сахар
Хийх арга:
1. Байцааны дээд хэсгийн навчийг авч цэвэрлэнэ, дараа нь тусгай хутгаар байцаагаа хэрчээрэй.
2. Луувангаа арилгаж том ширхэгтэй үрүүлээр урт үрнэ.
3. Байцаа, луувангаа сайтар холиод гурван литрийн шилэн саванд хийнэ. Шилэн савыг өөр том амтай саванд хийгээрэй, ингэснээр цэвэрлэгээний ажлаас өөрийгөө чөлөөлөх юм.
4. Саванд ус хийгээд давс, амтлагчуудаа хийж хутгана. Усыг буцалгаарай. Давстай усыг байцаанд хийнэ. Ус шилэн савны амыг дүүртэл буюу байцааг бүрэн бүрхэхээр хэмжээтэй байх юм.
Усаа хийгээд шилэн савыг таглалгүй 2 хоног амраана. Ялаа шумуул, тоос шороо орохоос хамгаалж шилэн савны аман дээр цаасан алчуур эсвэл байцааны навч тавьж болно.
5. Үе үе хурц үзүүртэй хутга эсвэл савхаар байцааг хатгана, хутганы үзүүрийг аль болох ёроолд нь хүргэхийг хичээгээрэй. Байцааг гашууруулахгүй зөв ферментжүүлэхийн тулд заавал хатгах ёстой. Дараа нь давстай усыг шилэн савнаас аваад сахараа нэмнэ. Сахарыг бүрэн уустал хутгаад буцаагаад байцаандаа хийх юм. Одоо шилэн савыг таглаад хөргөгчинд 24 цаг амраана.
Өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ амттай зуушаар баярлуулах арга ийм энгийн. Байцаа даршлах энэ арга хамгийн энгийн нь юм.
Сайхан сайхныг хүсье. Сайхан хооллоорой.








Chulunbatar Baigalmaa
2020/11/30 at 21:05
Жаахан ойлгомж муутай тайлбартай юмуу даа
Chuluuntsetseg Luvsantseren
2020/12/01 at 00:24
Chulunbatar Baigalmaa Зүгээрээ.Хиийгээд үз .Оросыг нь яг орчуулжээ.Би ингэж дардаг шүү .Хоол хиймээргүй үед заримдаа энэ даршилсан байцаанаасаа аваад буцалсан усаар угаагаад /давсыг нь жаахан сулруулж /бага зэрэг наранцэцгийн тос ,чанасан өндөг холиод будаатай идэхэд гоё шүү .Асуух юм байвал асууж болно шүү
Chuluuntsetseg Luvsantseren
2020/12/01 at 00:28
Хийж үзээрэй .Гоё болдог шүү
Tseden Dambii
2020/12/01 at 17:44
Манайх Баинга хийдэг маш саихан болдог шүү
Banzragch Batotgon
2020/12/01 at 20:22
Us huiten bhuu
Densmaa Dorj
2020/12/01 at 21:15
oilgomjgui bn…ug ni darsan baitsaa saihan shuu
Баасансүрэн Энхтуул
2020/12/01 at 21:40
Ямар амтлагчаар амтлах вэ бичиж туслаач
Puujee Jamiyan
2020/12/01 at 22:20
us ni buleen ymu huiten baih ymu
Chuluunbaatar Munkhbadrakh
2020/12/02 at 12:03
Ganna Ganna
Badamkhvv Ichinkhorloo
2020/12/02 at 13:26
Shilen sabiig oor tom amtai saband hii gesniig oilgosongvi heleed ogooj
Ч. Соёлмаа
2020/12/02 at 15:47
С. Мөнхцэцэг eniig haraarai
Tserendulam Jvgder
2020/12/02 at 17:58
Butsalsan us xaluunaar ni xiixvv corgoj xiixvv ciij vzeegvi xvnd zarim ni oilgogdoxgvi ymaa
Purev Shinenbayr
2020/12/02 at 19:25
Маш хэрэгтэй зөвлөмж бна