Таныг баян болгох хэдий ч үхэлд хүргэх аюултай 8 ажил

0

Эрсдэлийн сангийн менежер: өндөр ашигтай, аюул багатай ажил. Матрын аж ахуй эрхлэгч: маш аюултай хэдий ч орлого багатай. Маш их өндөр орлоготой ажилтай байхын тулд та ямар эрсдэл, аймшиг, аюулыг даван туулж чадах вэ?

Зарим нэг ажил эрхэлсний төлөө зүгээр ч үгүй их өндөр хөлс төлдөггүй болов уу. Аливаа эрсдэл, аюулаас айдаггүй хүмүүст өндөр хөлстэй тийм ажлын боломжууд байх ажээ. Ингээд таныг баян болгох аюултай ажлын байрыг санал болгож байна.

1. Киноны каскадёр/орлон тоглогч

Боломжит орлого: нэг удаагийн орлон тоглолт 100,000$

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 1

Кино оддын адил каскадёрууд өндөр орлоготойд тооцогддог. Зураг авалтын талбайд баатарлаг хэд хэдэн үзүүлбэр үзүүлээд л өндөр шан харамж авч байгаа. Зарим нэг мэргэжлийн каскадёрууд хэдэн саяар ч үнэлэгдэх тохиолдол байдаг, тухайлбал домогт Робинсон 6 оронтой тоогоор аюултай үзүүлбэр үзүүлж байжээ. Харамсалтай нь Робинсон ээлжит аюултай үзүүлбэрээ буюу маш хурдтай мотоцикл унах үзүүлбэр үзүүлж байхдаа харамсалтайгаар нас барсан байна. 1980-аад оны үед л гэхэд 37 орлон тоглогч нас барсан тоон мэдээлэл байна.

АНУ-ын Ерөнхийлөгч

Боломжит орлого: Ойролцоогоор жилийн 400,000$ (зөвхөн үндсэн цалин)

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 2

Үндсэн цалин 400,000 ам.доллар, нэмэлт 200,000 ам.доллар зарцуулах эрхтэй. Үүнээс гадна хийсэн хэлэлцээр, бичсэн ном товхимлоосоо хэдэн саяын орлого нэмэгдэнэ. Зарим нэг хүмүүс “үхлийн” аюултай ажил гэж бодохгүй боловч 45 хувь нь аллагад өртөж болзошгүй гэж үздэг байна. Ажлын ачаалал дааж давшгүй их тул хүч чадал ихтэй байж хэмээн энэ их хариуцлагыг өөртөө үүрч чадна. Мөн 50/50 хувь нь таныг алахыг оролдох болно гэдгийг бүү мартаарай.

Гэрээт байлдагч

Боломжит орлого: 300,000$ + жилийн цалин

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 3

Өндөр цалинтай хамгаалагч, орчин цагийн хөлсний цэрэг нь өөрийн амь насыг дээсэн дөрөөн дээр авчирч байгаа нь мэдээж хэрэг. Иракт амь үрэгдсэн АНУ-ын 1500 гаруй гэрээт цэргийн үхэл энэхүү ажлын хамгийн үхэл өндөртэй ажилд тооцогдож байгааг нотолж байгаа юм. Гэрээт байлдагчийг дайн байлдаантай аюултай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хувийн компани хөлслөх тохиолдол мөн гардаг байна.

NFL-ийн тоглогч

Боломжит орлого: Жилийн орлого 40 сая ам.доллар ба түүнээс дээш

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 4

NFL-ийн тоглогч (дөнгөж шинэ тоглогч хүртэл жилд 420,000 долларын орлоготой) маш өндөр орлоготойг хүн болгон мэдэх болов уу. Хэдэн зууны турш тоглолтын талбай дээр ганц ч тамирчин үхээгүй ч тоглолтын явцад ноцтой бэртэл авч үхэхгүй гэх баталгаа байхгүй. Хөлбөмбөг тоглож байх үедээ авсан гэмтэл бэртэл нь насны эцэст илэрдэг нь таагүй хэрэг хэдий ч жил ирэх тусам NFL-ийн тоглогч нарын орлого хэдэн саяар нэмэгдсээр л байна.

Газрын тос өрөмдөгч

Боломжит орлого: 250,000$ + жилийн орлого

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 5

Армагедон киноноос ойлгосон нэг зүйл бол газрын тос өрөмдөх нь сансар огторгуйд солир өрөмдөхтэй л адил аюултай ажил гэдгийг ойлгосон байх. Арвин их туршлагатай газрын тосны өрөмдлөгийн менежер, зөвлөхүүд жилийн хугацаанд хэдэн саяар нь олох боломжтой бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалж дөнгөж эхэлж байгаа өрөмдөгч нар ч жилийн орлого нь 6 оронтой тоогоор тоологдох тохиолдол байдаг байна. Улсын хэмжээнд аюултай ажлын жагсаалтын 7 дугаарт бичигдэх тул хэрвээ та энэ ажлыг сонгож байгаа бол маш сайн судалж үзэх хэрэгтэй, эсвэл Лив Тейлертэй гэрлээрэй.

Хөлсний алуурчин

Боломжит орлого: 15 сая ам.доллар + алсан хүний тоогоор

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 6

Энэ ажил шууд утгаараа эрсдэл болон орлогоороо их дээгүүр бичигдэх нь ойлгомжтой. Гэхдээ албан ёсоор яг хэдэн долларын цалин хөлстэйг нь тодорхойлж чадахгүй байгаа ч зарим нэг эх сурвалжаас харахад алдартай улс төрчдийн толгойг 15 сая хүртэл доллараар үнэлсэн байдаг байна.

Камчаткийн хавч агнах усан онгоцны ахмад

Боломжит орлого: 250,000$ + жилийн орлого

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 7

Улирлын шинж чанартай ажил хэдий ч ахиухан олзтой бол арвин орлоготой байх тийм ажил юм. Хэрвээ та Joe-ийн хавчны мухлагаар орж үзсэн бол ямар үнэтэй байдгийг нь мэдэх байх. Эмгэг өвчлөл судлалын төвийн мэдээллэж байгаагаар 100,000 хавч ангуучлагчдын 260-310 нь үхэх эрсдэлтэй гэжээ.

Хар тамхины наймаачин

Боломжит орлого: 30 тэрбум доллар (бүх амьдралын турш)

Таныг баян болгох үхлийн аюултай 8 ажил 8

Хар тамхины наймаачин бол хөлсний алуурчны адил хууль тогтоомж, ёс суртахууныг уландаа гишгэсэн хүмүүс байх нь ойлгомжтой. Pablo Escobar бол хар тамхины ертөнцөд ямар азтай байж болох, яаж алдаж болохын тод жишээ юм (будуулж үхсэн).

 

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  2. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  3. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  4. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  5. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  6. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  7. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  8. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  9. Chinbat Chultem

    Chinbat Chultem

    2015/09/21 at 14:46

    Хорлонтой ажил байна даа

  10. Зочин

    2015/09/21 at 15:35

    ene hawch agnagch ersdeltei bolowch hamgii nhiij bolhoor ajil bgaamdaa busad n ugasa hiihed hetsuu ym bna bie bildar bs oyun uhaanii huwid hetsuu ajiluud

  11. Зочин

    2015/09/21 at 23:55

    Wifi-iin password herhen oloh ve: http://adf.ly/1NDFN9

  12. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  13. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  14. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  15. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  16. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  17. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  18. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  19. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

  20. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/09/22 at 11:37

    unenl helj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *