Цаг хугацаа хэрхэн урсан өнгөрч, түүнийг дагаад аливаа зүйлс хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг маш тодорхой харуулах 20+ гэрэл зураг

0

Та цаг хугацаа гэдэг зүйлийг харах эсвэл хүрч мэдрэхийг хүсэж байсан удаа бий юу? Мэдээж үүнийг хийх боломж байхгүй, гэхдээ цаг хугацааны өөрчлөлтийг бид харж мэдрэх боломж бий. Цаг хугацаа аливаа зүйлийг үнэхээр өөрчлөх чадалтай, заримдаа бүр эвгүй ч мэдрэмж төрүүлж мэднэ.

Цаг хугацаа хэрхэн явж байгааг бид ажиглахаар шийдсэн юм, ингээд тэд хэрхэн ажиллаж байгааг тодорхой харуулах 20+ гэрэл зургийг танд сонордуулж байна.

1. Албанид байрлах эртний худаг. Худаг руу шидсэн олсонд чулуу хэрхэн илэгдсэнийг нь харахад үнэхээр олон жилийн нүүр үзжээ

© oliveman62 / reddit

 

2. Сандал он удаан жилийн туршид мөөгөнцөрт идэгджээ

© 10paiak / reddit

 

3. Миний ордог үсчний газрын шал

© stormyciv / reddit

 

4. Өвөө маань 40-өөд оны үед Мауи дэх энэ модны зургийг авч байж. Олон жилийн дараа би яг тэр модны гэрэл зургийг дарлаа

© imthrooowing / reddit

 

5. Миний шивээс 22 настай. Шивээсэндээ их хайртай болохоор би шинэчлэхээр шийдсэн нь энэ

© juleslovessummer / reddit

 

6. Нохойнуудын минь тоглоом. Ийм болсон ч гэсэн бусад тоглоомнуудаасаа илүү хайртай гээч

© TheHammeredTroll / reddit

 

7. Жульетагийн хөшөөний баруун х*х болон гарт хүрвэл үнэнч хайр ирнэ гэж хүмүүс үнэхээр их итгэдэг ажээ

© Depositphotos

 

8. Өвөө маань хуримынхаа бөгжийг 55 жилийн дараа хуруунд нь бүр багтахаа больсон учраас тасдаж авлаа

© unknowm author / reddit

 

9. Аль шкафанд нь амттан байгааг таагаарай

© madacin / reddit

 

10. 200 мянган км зам туулаад ирлээ, агаар шүүгчээ солих хэрэгтэй

© wanderer6029 / reddit

 

11. Найз залуудаа шинэ пүүз авч өглөө, хуучныг нь жил гаран ажилдаа огт тайлалгүй өмссөн дөө, хөөрхий

© fairy-mariposa / reddit

 

12. Будаг үйлдвэрлэдэг үйлдвэрийн компьютерын гар ийм болдог байжээ

© rexxar-tc / reddit

 

13. Шинэ болон 3 жил өмссөн хуучин футболк

© Aeromotor / reddit

 

14. Хэн нэг нь ойд пүүзээ мартжээ, одоо ойн салшгүй нэг хэсэг болон хувирсан байна

© YohanPalich / Pikabu

 

15. Бугуйвчийг 16 жил зүүсэн, уг нь ийм бичигтэй байжээ

© TheZenScientist / reddit

 

16. Энэ хоёр бамбарууш 26 настай. Нэгээр нь би дандаа тоглодог байсан, нөгөөх нь – бага л тоглож дээ

© unknown author / Imgur

 

17. Энэ шивээсийг 7-хон сарын өмнө хийлгэсэн юм. Бодож байснаас илүү хурдан бүдгэрч байна

© 420gucciqueen / reddit

 

18. Хүүгийн маань шүдний сойз, хэрэглээд хэдхэн долоо хоног болж байгаа. Нөгөө нь адилхан шүдний сойз, гэхдээ шинэ

© chipscheeseandbeans / reddit

 

19. Өвөө минь энэ мөнгөн зоосыг 41 жил халаасандаа хийж яваа юм, 1945 оноос хойш. Би түүний уламжлалыг 20 гаруй жил үргэлжлүүлж байна, зоос бүр юу ч үгүй мөлгөр болжээ. Нөгөө зоосыг нь эмээ 1945 оноос хойш түрийвчиндээ хийж явжээ.

© bdwatson1965 / reddit

 

20. 300 гаруй жилийн хугацаанд хүмүүс энэ туупуйн шалан дээр хөлөөрөө хүрчээ. Ингээд бараг талдаа ортол элэгджээ, харин завсрын шавар нь хэв хэвээрээ.

© silversheik2 / reddit

 

21. Хүн болгонтой мэндэлдэг нохой

© jeffe3000 / reddit

 

22. Үйлчлүүлэгч ирээд сим карт нь утсандаа байгаа мөртлөө танихгүй юм гэсээр ирлээ. Сим картыг утаснаас нь гаргаж үзэхэд л бүх зүйл тодорхой болсон юм. Шинэ симийг харьцуулахаар хажууд нь байрлуулав

© La_Al-97 / reddit

 

23. 16 жилийн турш үүдний довжоонд хэн ч анхаарал хандуулж арчлаагүй юм. Бид өнөөдөр сайхан цэвэрлэсэн

© Sour_krautt / reddit

Цаг хугацаанд элэгдсэн ямар эд зүйл танд байдаг вэ? Сонирхолтой тохиолдлоо бидэнтэй хуваалцаарай.

49
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *