Яагаад шүршүүрт орж байх үед бидний толгойд гайхалтай шинэ санаанууд орж ирдэг вэ?

0

Хэрэв шүршүүрт орж байхдаа санаанд багтамгүй гайхалтай шийдэл олж байсан бол та ганцаараа биш ажээ. Бүр Reddit сүлжээнд шүршүүрт байхдаа олсон сайхан санаа шийдлүүдээ хуваалцдаг бүлэг хүмүүс хүртэл бий. Манай сайт уншигч танд яагаад шүршүүрт орох үед бидний бодолд гайхалтай санаа шийдэл орж ирдэг тухай нийтлэл хүргэж байна.

1. Таныг бодохоо больж, оюун санаагаа амраах үед гайхалтай санаа бодолд тань ордог

Бүлэг судлаачид яагаад шүршүүрт орох үед бидний тархи илүү сийрэг ажиллаж, сайхан санаа, шинэ шийдлийг олж чаддаг тухай судалгаа явуулжээ. Тэд сурагчдад тархи гашилгам нэгэн асуултыг тавьсан бөгөөд шийдлийг нь олсон үедээ ирж мэдээлэхийг хүсчээ. Харин судалгааны үр дүнд уг асуултанд логик дарааллын дагуу эрж хайсан суралцагчид зөв хариулж чадаагүйг тогтоожээ. Харин шүршүүрт орох нь таны сэтгэхүйг илүү бүтээлчээр ажиллах боломжийг хангаж, шинэ шийдлийг олоход тань тусалдаг ажээ.

 

2. Шүршүүрт орох үед дофамины хэмжээ нэмэгддэг

Шүршүүрт орох үед тархины үйл ажиллагааг хурдасгаж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг дофамины хэмжээ нэмэгддэг ажээ. Хүйтэн шүршүүрт орох нь дофамины хэмжээг даруй 250 дахин нэмэгдүүлдэг байна.

 

3. Шүршүүрт орох үед бие амарч, сэргэдэг

© Shutterstock.com, © Shutterstock.com

Бие амарч, сэргэсэн үед бид аливаа асуудалд цовоо байдлаар хандаж, шийдлийг амархан олох нөхцөл бүрддэг. Усанд орох болон шүршүүрт орох нь таны биеийг маш сайн амрааж, стрессийг бууруулдаг тул шинэ санаа, шийдэл тэр үеэр төрөх нь элбэг байдаг ажээ.

 

4. Өөр зүйлд сатаарах нь багасч, төвлөрөл нэмэгдэнэ

© Shutterstock.com, © Shutterstock.com

Аливаа зүйлд анхаарал төвлөрөлт чухал байдаг нь нууц биш. Харин анхаарал сарниулах өчүүхэн жижиг зүйл ч таны бодлыг тэс өөр зүйл рүү чиглүүлж орхих чадалтай гэдгийг та мэдэх үү? Усанд орох үед таны тархи амарч, аливаа асуудлыг илүү бүтээлчээр шийдэх боломж бүрддэг байна.

 

5. Нойрмог байх үедээ та илүү бүтээлч болдог

© Shutterstock.com, © Shutterstock.com

Та магадгүй өглөө нойрмог байх үедээ болон орой ядарсан үедээ усанд ордог хэвшилтэй байж болох юм. Хэрэв тийм бол усанд орох үед болон орсны дараа та аливаа асуудлыг маш бүтээлчээр шийдэх аргыг олж болох юм шүү. Учир нь хүн нойрмог, ядарсан үедээ илүү бүтээлч сэтгэлгээтэй болдог гэдгийг шинжлэх ухаан баталж байна. Магад та шөнө бага унтдаг бол өглөө үүрээр ядарсан үедээ шинэ санаа олох магадлалтай.

Усанд орж байх үедээ та ямар нэгэн бүтээлч шийдэл олж байсан уу? Усанд орж байх үедээ олж байсан хамгийн гайхалтай санаа чинь юу байсан бэ?

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *