
Дэлхий дахиныг хөгжил цэцэглэлтээрээ гайхуулж байгаа АНЭУ-ын Дубай хот бол Дэлхийн хамгийн баян тансаг хотуудын тэргүүн эгнээнд бичигддэг хот билээ. Энэ хотын бизнесийн төв дүүргийн ойролцоо, Дубай хотын төвд Дэлхийн хамгийн өндөр хүний гараар бүтсэн байгууламж гэсэн тодотголтой нэгэн байгууламж оршдог нь 829,8 метр өндөртэй тэнгэр баганадсан барилга юм. Бурж Халифа Burj Khalifa хэмээн нэрлэгддэг уг барилгын орой дээрээс Дубай хотыг эргэн тойрон ажвал ямар байх бол? Энэ асуултын хариуг та бүхэн мэдээллийн маань дэлгэрэнгүйгээс тухлан үзээрэй.Бурж Халифагийн орой дээрээс 360 градусын өнцгөөр авсан энэхүү панорам зургийг урьд нь Дубай хотын өнгө төрхийг 45 гигапикселийн нарийвчлалтай аппаратаар тодруулан харуулж байсан сонирхлын гэрэл зурагчин Жералд Донован /Gerald Donovan/ авсан байна. Дубайд мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажилладаг энэ эрхэм далайн түвшнээс дээш 830 метрийн өндрөөс дижитал гэрэл зургийн хамгийн дэвшилтэт технологиудыг ашиглан Дубай хотыг эргэн тойрон харуулсан нь энэ бөгөөд 2,5 гигапикселийн энэ интерактив зураг 70 ширхэг тусдаа зурагнаас бүрдэж байгаа аж. Энэхүү 70 зурагны 48 зургийг гурван хөл дээр механикаар авсан бол бусдыг нь Донован гараар авчээ. Дашрамд дурдахад та Жералд Донованы Дубай хотыг 45 гигапикселийн аппаратаар авсан зургуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
0

0

0

0

0

0

0

0

mastiphal25
2013/02/07 at 00:34
cool! [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]
Зочин
2013/02/07 at 01:40
cooljavascript:justreturn()
jerry-man
2013/02/07 at 17:41
гоё юмаа
SoL0
2013/02/08 at 23:51
ewgv2
Зочин
2013/02/15 at 11:32
tasarchjee udahgui dubai ochnoo