Нэгнийхээ нүүр рүү үхсэн харх шидэж баярладаг испаничууд

0

Нэгнийхээ нүүр рүү үхсэн харх шидэж баярладаг испаничуудГудамжинд явж байтал чинь хэн нэгэн этгээд улаан нүүр рүү тань үхсэн харх шидэж орхивол та яах вэ? Мэдээж хэрэг маш ихээр уурлаж бухимдах байх. Гэхдээ Испаний Эль Пуиг суурингийн оршин суугчдын хувьд энэ нь баяр баясгалан болдог аж. Учрыг энд сийрүүлье. Энэ суурингийн иргэд жил бүрийн 1-р сарын хамгийн сүүлийн Ням гаригийг тэсэн ядан хүлээдэг бөгөөд учир нь эл өдөр Испаний хамгийн хачирхалтай фестивалиудын нэг Хархны байлдаан буюу Баталла де Ратас /Batalla de Ratas/ болдог. Баярын өдрөөр хотын иргэд болон энэхүү фестивальд оролцох зорилготойгоор Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид төв талбайд цуглах ба тэнд тусгайлан бэлтгэж тавьсан хархнуудаас авч цугларсан олон руу шиддэг байна. Хэрвээ та хэн нэгний шидсэн харханд оногдох юм бол, эсвэл шидсэн хархыг барьж чадвал түүнийг тан руу шидсэн этгээд рүү эргүүлэн шидэх нь Баталла де Ратас фестивалийн заншил юм. Мэдээж хэрэг эдгээр хархнууд нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангах үүднээс урьдчилан бэлтгэж, хөлдөөсөн хархнууд байдаг. Харх шиддэг уламжлал үүссэн тухайд тус сууринд хэдэн зууны турш тэмдэглэж ирсэн Сант Пере /Sant Pere/ фестивалийн үеэр урьд нь жимс, самар тэргүүтэй натурал амттан тавьж бэлтгэдэг байсан ба нэгэн фестивалийн үеэр тэдгээрийн оронд хархнууд тавьсан байсан нь фестивальд оролцогчдыг маш ихээр гайхашруулж чадсан байна. Урам нь хугарсан зарим хүмүүс хархыг агаарт шидсэн нь хэн нэгний өмнө унаж, улмаар бүх хүмүүсийг үүнд оролцоход хүргэснээр барахгүй хархаар байлдах уламжлал болон тогтжээ. Орон нутгийн удирдлагууд 2012 онд Эль Пуигийн оршин суугчдын энэ фестивалийг хориглох шийдвэр гаргаж, амьтны эрхийг хамгаалах байгууллагуудаас үргэлж гомдол гаргадаг ч суурингийн иргэд хэдэн зууны тэртээгээс уламжлагдаж ирсэн энэ уламжлалаа хадгалсаар, үргэлжлүүлсээр байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/06/22 at 13:22

    t1iin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *