Шөнийн клубт гал гарч, 230 гаруй хүн амь үрэгджээ

0

Шөнийн клубт гал гарч, 230 гаруй хүн амь үрэгджээ


2013 оны 1-р сарын 27-ны өдрийн үдшийн 2:00-2:30 цагийн хооронд Бразилийн хамгийн өмнөд хэсэгт орших Рио Гранде до Сул Rio Grande do Sul мужийн Санта Мариа Santa Maria хотын Кисс Kiss нэртэй нэгэн шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас дор хаяж 235 хүн амь үрэгдэж, 169 орчим хүн гэмтэж бэртсэн явдал болсон байна. 1961 онд Бразилийн Рио де Жанейро Rio de Janeiro мужийн Нитерой Niterói хотод гарсан галын аюулын дараагаар бичигдэх хэмжээний том энэ галын аюул Бразилийн түүхэн дэх хамгийн их гамшиг дагуулсан хоёр дахь галын аюул хэмээгдэж байгаа аж.Энэхүү галын аюулын гамшгийн хэмжээ нь 2003 онд Америкийн Род Айленд /Rhode Island/-ын Стейшн /Station/ шөнийн клубт гарсан гал болон 2004 онд Аргентины Репаблик Кроманон /Republic Cromañon/ диско клубт галын аюултай тэнцэж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногууд галд өртөж нас барагсдын ар гэр, гэр бүлийнхэн оршуулгын ёслолоо гүйцэтгэж, эсэргүүцлийн жагсаал Санта Мариагийн гудамж талбайд болсноор өндөрлөсөн байна. Цагдаа нарын хэлж байгаагаар уг галын аюул тус клубт үзүүлбэр үзүүлсэн хамтлагийн пиротехникийн шоунаас үүдэлтэй бөгөөд цонхгүй барилгад байрладаг клубын ганцхан гарц клубт байсан хүмүүсийн чихцэлдээнд дарагдан хүмүүс гарч чадалгүй амь эрсэдсэн гэнэ. Өнгөрөгч Пүрэв гаригт Бразилийн эрх баригчид орон даяарх шөнийн клубуудэд хяналт шалгалт хийж, хаах үйл ажиллагаа явуулснаас гадна Венесуэл, Никарагуа, Мексикийн албаныхан өөрийн улс орон дахь шөнийн клубуудэд тавих хяналтаа чангаруулсан байна. Мөн Бразилийн Манаус /Manaus/ хотын байцаагчид хуурамч аюулын дохионы гэрэл, ажилладаггүй гал унтраагуур зэрэг галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй, зөрчил дутагдалтай 58 баар, шөнийн цэнгээний газар болон зарим олон нийтийн газруудын барилгыг нэн даруй хаах шийдвэр гаргажээ.

2013.1.29. Бразилийн Санта Мариа хотын Кисс шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас олон хүн амь үрэгдсэн явдлыг эсэргүүцсэн жагсаалын үеэр уйлж байгаа эмэгтэй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ гал тус клубт тоглож байсан нэгэн хамтлагийн пиротехникийн шоунаас үүдэлтэй бөгөөд цонхгүй, ганц гарцтай клубт байсан хүмүүс үймэлдэж сандралдан гарцан дээр бөөгнөрсний улмаас гарч чадалгүй амь үрэгдсэн гэнэ. Ricardo Moraes/Reuters

2013,1,28, Бразилийн Санта Мариа хот, Винициус Росадогийн гэр бүл, найз нөхдүүд түүний оршуулах ёслолыг үйлдэж байна. Felipe Dana/Associated Press

2013,1,27, Санта Мариагийн гимназид цогцсыг нь таниулахаар авчирсан найз залуугийнхаа авсыг дэрлэн уйлж байгаа бүсгүй. Тэд Кисс шөнийн цэнгээний газарт хоёулаа хамт байсан байна. Nabor Goulart/Associated Press

2013,1,27, Гал сөнөөгчид Кисс цэнгээний газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Agencia RBS via Associated Press

Галын аюулын дараагаар шархадсан хохирогчдыг зөөхөд тусалж байгаа энгийн иргэд. Deivid Dutra/European Pressphotos Agency

Кисс шөнийн цэнгээний газрын орох хаалганы хэсэг харагдаж байна. Бразилийн цагдаа нар дөрвөн сэжигтнийг баривчилсны хоёр нь цэнгээний газрын эзэд, хоёр нь пиротехникийн шоуг үзүүлсэн дуучид юм байна. Jefferson Bernardes/AFP/Getty Images

2013,1,27, Санта Мариагийн гимназид таниулахаар авчирсан цогцоснуудаас үлдсэн авснуудын дэргэд зогсож байгаа эр. Felipe Dana/Associated Press

Галд амиа алдсан Винициус Росадогийн оршуулгын ёслол дээр уйлж байгаа залуу. Felipe Dana/Associated Press

2013,1,28, Кисс клубт гарсан галд амиа алдсан Силвио Бюрер Филогийн оршуулгын ёслолыг харж байгаа морьтон. Marcelo Sayoa/European Pressphotos Agency

2013,1,29, Кисс шөнийн цэнгээний газрын ойролцоо эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүсийн дунд хар туг барин зогсож байгаа эмэгтэй. Тус мужийн шүүх яам 231 байсан хохирогчдын тоо 234 болж нэмэгдсэнийг мэдэгдсэн ба угаартаж, түлэгдсэн 120 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдэгдсэн байна. Felipe Dana/Associated Press

Ням гаригт галын аюулд өртсөн Кисс шөнийн цэнгээний газрын хамтран эзэмшигч Мауро Хоффман нарын дөрвөн сэжигтнийг Даваа гаригийн өглөө баривчилжээ. Emerson/AFP/Getty Images

Кисс шөнийн клуб руу цагдаагийн офицерууд орж байна. Энэхүү галд өртөж хохирсон хүмүүсийн олонх нь 20-оос доош насныхан байжээ. Felipe Dana/Associated Press

Кисс шөнийн клубын үүдэнд цэцэг тавьж байгаа цагдаа. Jefferson Bernarder/AFP/Getty Images

Галын аюулд хэд хэдэн найзыгаа алдсан Бенур Виера цардмал зам дээр хохирогчдод зориулсан үг бичиж байгааг хүмүүс харж байна. Edison Vara/Reuters

Кисс шөнийн клубт гарсан галд өртөж нас барсан эгчийнхээ зурагтай цамц бүхий эрийн энгэрийг түшин уйлж байгаа охин. Санта Мариагийн иргэд нас барагсдын төлөө жагсаал хийсэн ба энэ жагсаал цагдаагийн мөрдөгчид уг харуусалтай хэрэгт оролцсон хүн бүрийг илрүүлж, тохирох ял шийтгэлийг онооно гэсэн амлалт өгснөөр түр завсарлажээ. Felipe Dana/Associated Press

Нас барагсдын төлөөх үнэн шударгыг шаардаж, Санта Мариа хотын Рио Бранко өргөн чөлөөгөөр жагсаж байгаа хүмүүс. Antonio Scorza/AFP/Getty Images

Эсэргүүцлийн жагсаалын үеэр хохирогчдод эмгэнэл илэрхийлж байгаа хэсэг харагдаж байна. Ricardo Moraes/Reuters

2013,1,29, Прагвайн Асунсьон хотод Бразилийн шөнийн цэнгээний газарт гарсан галын үеэр нас барсан 21 настай Прагвай оюутан Гуйдо Бритезийн оршуулах ёслол болж байна. Norberto Duarte/AFP/Getty Images

Кисс шөнийн цэнгээний газрын гадаа уйлж байгаа охид. Энэхүү галын аюулд өртөж нас барагсдын олонх нь 18-21 насны коллежийн оюутан залуус байсан ба бэртэл гэмтэл авсан хүмүүсийн олонх нь ч мөн энэ насны залуус байжээ. Felipe Dana/Associated Press

Санта Мариагийн гимназид таниулахаар авчирсан цогцоснууд бүхий авснуудыг тойрон гэр бүл, найз нөхөд нь сууцгааж байна. Nabor Goulart/Associated Press

Санта Мариагийн гимназид таниулахаар авчирсан цогцоснуудын нэгнийх нь гар харагдаж байна. Marcelo Sayao/European Pressphotos Agency

Хохирогчдын цогцсыг таниулах ажиллагааны үеэр уйлж байгаа эмэгтэй. Marcelo Sayao/European Pressphotos Agency

Кисс шөнийн цэнгээний газрын дэргэд өвдөг сөхрөн суугаад уйлж байгаа эмэгтэй. Ricardo Moraes/Reuters

2013,1,28, Хохирогчдод эмгэнэл илэрхийлж, Планалто ордонд туг хагас бөхийлгөж байгаа ерөнхийлөгчийн хамгаалагчид. Pedro Ladeira/AFP/Getty Images

Кисс шөнийн клубын хохирогчдын төлөө жагсаж байгаа эмэгтэй лоозон өргөн хашхирч байна. Санта Мариа бол 260,000 орчим хүнтэй коллежийн хотхон бөгөөд тэндхийн оршин суугчид энэ явдалд маш их цочирдсон байна. Felipe Dana/Associated Press

Кисс шөнийн цэнгээний газрын гадаах түр зуурын дурсгалын газрын өмнө суугаад залбирч байгаа эр. Felipe Dana/Associated Press

Санта Мариагийн гимнази дотор хохирогчдын зурагнууд харагдаж байна. Felipe Dana/Associated Press

Кисс шөнийн цэнгээний газрын галд өртөж амиа алдагчдын төлөө уйлж байгаа хүмүүс. Ricardo Moreas/Reuters

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. mastiphal25

    2013/02/07 at 09:28

    :) [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  2. watuus

    2013/02/07 at 11:08

    [quote]:) [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img][/quote] hun sataj uhsen geheer ineed chin hureed baidiim uu?

  3. Зочин

    2013/02/07 at 11:15

    mongold bol bnga ersdeltei hen negen uhseni daraa l medddeg

  4. jerry-man

    2013/02/07 at 14:31

    тэгээл бас манайд ийм юм болвол барнууд хэцүү шдээ

  5. McTavish

    2013/02/07 at 18:18

    үнэхээр аюултай шүү дээ яаж ч бодсон энэ баарнууд чинь асуудалтай

  6. MUNHJARGALTUGULDUR

    2013/02/07 at 18:59

    aimar ym be

  7. BEK_KKK

    2013/02/07 at 22:49

    eeemeeer yum

  8. uniQu3

    2013/02/09 at 00:34

    tsu3

  9. Зочин

    2013/02/09 at 12:23

    mongoliin bar uudad halit iim hereg garaad bugdiig n haalgaasai buzar yumnuud bugd l 12 oos hoishoo ugluu hurtel ajildag yum bn lee shdee

  10. hiter_tt

    2013/02/10 at 16:31

    walain

  11. Зочин

    2013/04/03 at 21:51

    ijwts wow! why can't i think of tihngs like that?

  12. Зочин

    2013/04/04 at 02:26

    it's imperative that more poelpe make this exact point.

  13. Зочин

    2013/04/04 at 06:16

  14. Зочин

    2013/04/05 at 14:21

  15. Зочин

    2013/04/06 at 02:49

    yumfbk , [url=http://zegqdvnccyhn.com/]zegqdvnccyhn[/url], [link=http://bmktyepwgdqi.com/]bmktyepwgdqi[/link], http://vmrntkovdnod.com/

  16. Зочин

    2013/04/06 at 02:51

    y5vis4 , [url=http://toucagupkapg.com/]toucagupkapg[/url], [link=http://pboczfqjziij.com/]pboczfqjziij[/link], http://qjngxzuvugiy.com/

  17. Зочин

    2013/04/07 at 20:02

  18. Зочин

    2013/04/08 at 08:49

    mvbooi , [url=http://zevavjvlizbo.com/]zevavjvlizbo[/url], [link=http://soxoyxrhuzlc.com/]soxoyxrhuzlc[/link], http://uolmreiloreg.com/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *