
Сэтгэлзүйч Steve McKeown саяхан гэртээ шинэ жилийн уур амьсгал эрт оруулдаг хүмүүс илүү аз жаргалтай байдаг болохыг баталсан байна. Тэр хэлэхдээ:
“Стресс болон сэтгэл зовнилоор дүүрэн энэ дэлхий ертөнцөд, хүмүүс эд зүйлсээр дамжуулан аз жаргалтай болохыг хичээдэг. Шинэ жилийн баяраар гэрээ чимэглэх нь бидний балчир насанд сайхан мэдрэмжийг төрүүлдэг байсан.”

Мөн тэрээр “Шинэ жилээр гэрээ чимэглэх нь хуучны дурсамжтай болон сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг төрүүлдэг ба түүнчлэн, гэртээ баярын уур амьсгалыг эрт оруулах дур сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг.” хэмээн хэлжээ.
Судалгаанаас үзэхэд, шинэ жилийн гацуур модоо эрт засах нь тухайн хүнийг илүү нийгэмшсэн болон бусадтай илэн далангүй, дотно харилцаатай болохыг нь илтгэдэг байна.

Хүрээлэн буй орчны сэтгэлзүйн чиглэлээр дагнан бичдэг томоохон сэтгүүл дээр нийтлэгдсэн судалгаанаас харахад, гэртээ шинэ жилийн уур амьсгал эрт оруулдаг хүмүүс хөршүүд болон найз нөхөдтэйгөө найрсаг харилцаатай байдаг талаар өгүүлжээ. Ингэснээр хүмүүс хоорондоо цагийг зугаатай өнгөрүүлж, илүү дотно харилцааг бий болгодог аж.

Тэгэхээр балчир насанд бидний хөөрөн догдолж, хүлээдэг байсан шинэ жилийн баяр насанд хүрсний дараа ч гэсэн бидэнд баяр хөөр, аз жаргал бэлэглэдэг болохыг та мэдэж авлаа.

Та гэртээ шинэ жилийн уур амьсгал эрт оруулдаг уу? Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх танд ямар санагддаг вэ?








Aagii Erka
2019/12/02 at 22:12
Шүрэнцэцэг Тунгалаг Tugsuu Tumurbat gej bn shuu 2oo az jargal husey ta3taa????
Badamsuren Turmunkh
2019/12/03 at 06:51
Balsan Altantuya
Б. Батчөдөр
2019/12/05 at 05:46
Eegii Saruul erthen zas2 haha