Домогт тамирчин Майкл Жордан төрөлх хотынхоо ядуу буурай амьдралтай хүмүүст зориулан эмнэлэг байгуулах ажилд 7 сая доллар хандивлажээ

1

“NBA”-ийн домог, Charlotte Hornets багийн эзэн Michael Jordan саяхан томоохон хандив өргөжээ. Тэрээр “Michael Jordan Family” гэх даатгалгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилготой эмнэлгийн нээлтэнд оролцож, улаан тууз хайчилсан байна. Шарлотт, Хойд Каролинад байрлалтай энэ эмнэлэг домогт сагсан бөмбөгчин маань эмнэлгийн тоног төхөөрөмжинд зориулан 7 сая доллар хандивласнаас хойш 2 жилийн дараа ийнхүү үүд хаалгаа нээжээ.

Домогт сагсан бөмбөгчин эмнэлгийн байрлалыг үндэслэлтэйгээр сонгосон бөгөөд Шарлотт хот бол түүний өсч торнисон газраас гадна, түүний хувьд эндээс амжилтын замналаа эхлүүлсэн билээ. Эмнэлгийн нээлтэн дээр сэтгэл нь маш их хөдөлсөн Jordan: “Энэ миний хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл болж байна, намайг эдгээр он жилүүдэд дэмжиж, туслаж байсан газарт би өгөх ёстой зүйлээ буцаагаад өгч байна.” хэмээн хэлжээ.

The Charlotte Observer / YouTube

Хотын доод давхаргын ард иргэд амьдардаг газар байрлалтай энэ эмнэлэг хүн амын ядуу хэсгийнхэн болон даатгалгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.

The Charlotte Observer / YouTube

2014 онд Харвардын Их сургууль/Беркелейн хамтын судалгаагаар Шарлотт хот хүүхэд төрөх, өсч торниход хамгийн тохиромжгүй, санхүүгийн зохицуулалт хийгдээгүй 50 газрын жагсаалтад 50-р байрт орж байжээ. “Би таны амьдардаг газрын байршил эсвэл эрүүл мэндийн байдал, нэг бол таныг гэх хэн ч байдаггүй эсэх ямар ч хамаагүй зүйл гэдэгт итгэж байна.” хэмээн Jordan хэлсэн байна.

The Charlotte Observer / YouTube

Энэ эмнэлэг өвчтөн хүлээн авах 12 өрөөтэй, рентген туяаны өрөө, бас физик эмчилгээний тусгай газартай аж. Өвчтөний эрүүл мэндэд анхаарал тавихаас гадна, эмнэлэгт сошиал ажилтан байх бөгөөд түүний хувьд өвчтөнүүдэд нийгмийн чиглэлээр зөвлөгөө өгөх юм байна. Эмнэлгийг ерөнхийд нь Novant Health байгууллага удирдах гэнэ.

The Charlotte Observer / YouTube

Байгууллагын гүйцэтгэх захирал Carl Armato мэдэгдэхдээ: “Novant Health-ийн хувьд, бид өвчтөнтэй нягт уялдаа холбоотой байдаг. Энэ эмнэлэг эрүүл мэндийн тусламж дэмжлэг хамгийн хэрэгтэй байгаа хүмүүст үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, эмчийн хяналтаас гадна давхар эрүүл мэнддээ санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Бид Michael Jordan-той хамтарч ажиллаж байгаадаа туйлын баяртай байна, энэ бол сайхан сэтгэлийн бэлэг. Шарлотт хотын олон мянган хүний амь насыг аврах биз ээ.” гэж хэлсэн байна.

The Charlotte Observer / YouTube

 

Бичлэг үзэх:

Та Майкл Жорданыг шүтдэг байсан уу? Түүний энэ бахархмаар үйлдлийн талаар юу гэж бодож байна вэ?

6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Sairan Kameskhan

    Sairan Kameskhan

    2019/12/02 at 10:10

    Манай мундаг тамирчин өөрсдөө авхаа бодох юмаа

  2. Сүүгий Сүүгий

    Сүүгий Сүүгий

    2019/12/02 at 10:20

    Агуу хүн гэж ийм л хүнийг хэлэх байх. Үнэхээрийн агуу юм.

  3. Aagi Aagi

    Aagi Aagi

    2019/12/02 at 10:20

    Манай хулгайч баячууд юун хандивлах, нэмж хулгайлна шдээ

  4. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2019/12/02 at 10:34

    Мундаг юмаа

  5. Jak Sambuu

    Jak Sambuu

    2019/12/02 at 10:45

    Манайханч далиманд нь хэдэн төг унагаах юм бодоол сууна шүүдээ

  6. Puujee Dumaa

    Puujee Dumaa

    2019/12/02 at 11:06

    Хамгийн гол нь XYH чанар +сэтгэл агуу хун юм. Манайхан урлагийн одонцорууд “Би ийм фейсбуке хаягаар….. нтр… гэхэд … сая тегрегийг…. азтанд егне… гэж бултэрнэ. Хэзээч тийм юм байхгуй., нэг л их менгетэй цулхайсан улсууд…(хамгийн гол нь худалч, харамч ) шаарнууд

  7. Darisuren Daidaa Danzan

    Darisuren Daidaa Danzan

    2019/12/02 at 13:47

    Амжилт хз жаргал хүсьс

  8. Цэрэндулам Дамдин

    Цэрэндулам Дамдин

    2019/12/02 at 23:36

    энэ гэдсээ даахгүй дарганцарууд сургамж аваасай. идэхээс өөр ид шидгүй шуналтай мэдлэггүй хүн хайрлах сэтгэлгүй хүний оронцог дээд дунд шатанда газар аваад уджээ.

  9. Hulan Hulan

    Hulan Hulan

    2019/12/03 at 14:32

    mundag hun yuma. manaih bol ter talaar bodohchgui biz. chin setgeleesee buyan hiideg hund butsaad buyan ni irdeg l bgui yu daa. setgel baival hariu ni butsaad irne. amidrald ni az jargal eruul enhiig husen eruue

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *