Гурван хүүхдийн ээж нэгэн туршилт хийхээр шийджээ. 36 цагийн турш нойргүй явахад гадаад үзэмжинд нь хэрхэн нөлөөлж байгааг харуулсан байна

0

Туршилт хийхийн тулд хүн заавал бүрэн тоноглосон аварга том лабораторитой эрдэмтэн байх албагүй юм. Бидэнд бүгдэд нь туршилтад орох хүн бэлэн – тэр нь бид өөрсдөө юм. Өөрийгөө хэр ачаалал дааж чадах хүчтэй болохыг 39 настай 3 хүүхдийн ээж Линси Хоуп туршиж үзэхээр шийджээ. Тэрээр бүтэн 36 цагийн турш унтаагүй бөгөөд энэ байдал нь түүний нүүр царайнд хэрхэн нөлөөлөхийг баримтжуулан авсан байна.

Нойргүй явсан 1 цаг

Lynsey Hope

Эхний өдөр, өглөөний 6 цаг. Гурван хүүхдийнхээ ачаар дутуу нойргүй явах гэдгийг өөрийн биеэр аль хэдийн амссан хүн. Энэ өдөр тэр эрт бослоо, толинд харахад нүдний доогуурх уут нь түүнд таалагдсангүй.

 

Нойргүй явсан 4 цаг

Lynsey Hope

Өглөөний 10 цагт шүршүүрт ороод нүүрээ багахан буджээ.

 

Нойргүй явсан 8 цаг

Lynsey Hope

Хүүхдүүдтэйгээ гадаа салхинд гарч ирээд хөнгөн дасгал хийсэн нь түүнд сайнаар нөлөөлжээ. Энэ бол Линсигийн бодол.

 

Нойргүй явсан 13 цаг

Lynsey Hope

19:30-д Линси хүүхдүүдээ унтуулаад нүүрээ цэвэрлэн чийгшүүлэгч тос түрхэв. Одоохондоо сэргэлэн байна гэж Линси бичжээ.

 

Нойргүй явсан 18 цаг

Lynsey Hope

Линси ер нь бол оройн 10 цагийн үед унтдаг, гэхдээ өнөөдөр энэ дэглэмээ зөрчсөн. Гэрийнхээ ажлуудыг хийж дуусгачихаад зурагт үзжээ, шөнө дунд нойр нь хүрч эхэллээ. Туршилтыг замаас нь зогсоохгүйн тулд хүйтэн усаар нүүрээ угааж сэргэв.

 

Нойргүй явсан 22 цаг

Lynsey Hope

Өглөөний 4 цагт Линси өөрийгөө толинд хараад аймшигтай болжээ гэж бодов. 39 наснаасаа илүү хөгшин харагдаж байгаа нь түүнийг айдаст автуулжээ.

 

Нойргүй явсан 25 цаг

Lynsey Hope

Линси бүтэн өдөр нойргүй явчихлаа, нүүр царайнд илэрсэн дутуу нойроо багахан будгаар далдлахаар шийдэв.

 

Нойргүй явсан 28 цаг

Lynsey Hope

10 цагийн үед өглөөнөөс илүү сэргэг болсон нь яамай даа.

 

Нойргүй явсан 31 цаг

Lynsey Hope

Нойргүй явсан нь хоол унданд нөлөөлж байгааг тэрээр онцлов. Яг л шартчихан юм шиг мэдрэмж төрж ямар нэгэн эрүүл бус хоол идмээр санагдаж эхэлжээ. Даанч гарц байсангүй, тэр согтууруулах төрлийн ундаа огт хэрэглэдэггүй нэгэн.

 

Нойргүй явсан 33 цаг

Lynsey Hope

Дөнгөж төрсний дараа нойроо бүтэн авч чаддаггүй нь үнэн, гэхдээ ийм болтлоо муудаж огт үзээгүй гэж Линси бичжээ.

 

Нойргүй явсан 36 цаг

Lynsey Hope

Энэ гэрэл зураг дээр өөрийгөө ийм тийм болчихлоо гэж үнэхээр хэлж чадахгүй байна шүү.

Оройн 6 цагт Линси бүр ямар ч чадалгүй болжээ, гэтэл 3 хүүхдээ унтуулах хэрэгтэй, тэгж байж л өөрөө амарч болно. Бас гэрийнхээ ажлыг хийнэ, хийчихээд л тэр газраа шууд унаад өгөх байх гэж тэр хэлжээ. Энэ хүнд туршилтын дараа Линси нойроо бүтэн авч сайхан амарч чадсан гэж найдахаас.

2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *