Залуудаа сохор зоос ч үгүй явсан дэлхийн хэмжээний 9 одууд. Нөр их хөдөлмөр нэг л өдөр тэдэнд үр өгөөжээ өгчээ

0

Дэлхийн хэмжээний оддын тансаг амьдралд атаархах хүн маш олон. Тэд байрны мөнгө, эсвэл бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад огт санаа зовдоггүй байх гэж бодмоор. Өдөр тутмын ахуйн асуудлаа шийдэх гэж мунгинахын оронд тэд хувийн онгоцоороо дэлхийгээр аялаад л, хувийн тансаг дарвуулт онгоцоороо далай тэнгисийг гаталж зугаалаад л… Хэдий дансандаа хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй ч гэлээ, тэдний ихэнхийнх нь залуу нас амаргүй өнгөрч байжээ. Зарим нь өсвөр насандаа хэд хэдэн ажил хийж байсан алдартнууд ч байна – гудамжинд, майханд, явуулсан машинд хоног төрүүлсэн нь цөөнгүй.

Бид алдартай загвар өмсөгч, дуучин, жүжигчин бас зохиолчдын намтрыг сонирхож үзсэн юм. Тэдний амьдралын түүх нөр их хөдөлмөр нэг л өдөр үр өгөөжөө өгнө гэдгийг батлах ажээ.

Марго Робби

© Robert Prezioso / Stringer / Getty Images, © margotrobbie / Instagram

Австралийн жүжигчин бүсгүй эгч, 2 ахын адилаар фермер дээр төрж тэндээ өсжээ. Тэднийг эх нь ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн юм. Өөрийнхөө хэмжээнд хэрэгцээгээ хангахын тулд Марго 16 наснаасаа эхлэн нэгэн зэрэг 3 ажил хийдэг болжээ. Гэрээ цэвэрлэнэ, баар бас Subway түргэн хоолны газар ажиллана.

Ирээдүйд алдартай жүжигчин болох охин 17 настайдаа Мельбурнд ирж жүжигчин болохоор шийджээ. Өөртөө тавьсан зорилгодоо ч тэр амжилттай хүрснийг бид сайн мэднэ. Марго өнөөдөр эрэлт хэрэгцээ өндөртэй жүжигчин болсон: “Birds of Prey (and the Fantabulous Emancipation of One Harley Quinn” кинонд тоглосныхоо шанд гэхэд л 10 сая доллар авсан байдаг юм.

 

Наталья Водянова

© natasupernova / Instagram, © natasupernova / Instagram

Нижний Новгородаас гаралтай загвар өмсөгч. Наталья болон өөр эцгийн 2 эгч, дүүтэй – ээж нь эмээтэй нь хамт тэднийгээ өсгөжээ. Түүний бага нас хүнд байлаа: хамгийн бага охин дүү Оксана нь хөгжлийн бэрхшээлтэй тул арчилгаа сувилгаа шаардлагатай. Мөнгөний хувьд дандаа л гачигдаж дутагдана. Натальягийн ээж Лариса 4 жил цэвэрлэгчээр ажиллаж байгаад жимсний мухлаг ажиллуулах болжээ. Том эгч нь өвчтэй дүүгээ хардаг бас гэрийнхээ бүх ажлыг хариуцдаг байв.

Лариса Водянова ажлаас ажлын хооронд цаг наргүй ажиллаж байсан ч охидынхоо хэрэгцээг бүрэн хангаж огт чадахгүй хэвээрээ л. Наташа 10 нас хүртлээ Оксантай цуг нэг оронд унтдаг байсан бөгөөд өлсөх үе ч байв. Гутал нь багадаж хөлийг нь өвтгөснөөс болоод уйлж байсан тохиолдол ч бий. Дүү болон өөрийнхөө муухан хувцаснаас болоод байнга шоолуулна: “Надад бүр сорви нь ч үлдсэн. Хэн нэг нь над руу үзүүртэй төмөр шийдэж байсан юм” гэж дурсан ярьжээ.

Ээждээ бага ч болов туслахын тулд Наталья өдөртөө жимсний лангуун дээрээ суудаг, заримдаа шөнө -40 хэмд ч суух үе гарна. Охиныг хувь тавилан ивээлдээ авчээ: 17 настайд нь Viva Model-ийн төлөөлөгч түүнийг хараад Парист ажиллах санал тавьсан байдаг. Наталья өнөөдөр 20 өдөр загвар үзүүлээд 4 сая фунтын цалин авч байна. Моодны сэтгүүл дээр хэдэн ч удаа гарав. Өнөөдөр 5 хүүхдийн ээж болжээ, мөн “Обнаженные сердца” санг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

 

Жим Керри

© Ace Ventura: Pet Detective / Morgan Creek Entertainment

Жим – 4 хүүхдийн бага нь. Жирийн л нэг айлд төрсөн: ээж нь гэрийн эзэгтэй, харин аав нь нягтлан бодогч. Түүнийг сургуульд сурч байхад мөнгөний асуудлууд гарч эхэлжээ. Аавыг нь ажлаас халсан тул үйлдвэрийн манаачаар ажиллахаас өөр аргагүйд хүрч. Шинэ ажлаас нь болоод тэд нүүхэд хүрсэн юм.

Уг үйлдвэрт зөвхөн Жимийн аав ч ажиллахгүй: хичээлээ тараад Жим аавынхаа ажилладаг үйлдвэрт цэвэрлэгч хийдэг байсан. Цалин бага учир аав нь ажлаасаа гарч, ингээд тэдний гэр бүл фургонд амьдрах болжээ. Нэг ёсондоо Керри бараг л орон гэргүй болсон гэсэн үг.

Аав нь бага хүүгээ бүхий л талаар дэмждэг байсан нь олзуурхууштай, тийм ч учраас Жим стэнд-ап төрөлд хүч үзэхээр шийдсэн гэдэг. Ингээд Жим клубт ажилд орж, 1984 онд кино найруулагч түүнийг анзаарч “The Duck Factory” олон ангит кинонд тоглохыг урьжээ. Харин 1990-ээд оны үе гэхэд аль хэдийн алдартай жүжигчин болсон байв.

 

Мэрайя Кэри

Дуучны ээж нь афро америк залуутай гэрлэсэн нь тэдний гэр бүлд зөрчилдөөн үүсгэжээ. Эмэгтэйгээс ойр дотнын бүх хүмүүс харилцаагаа тасалсан тул залуу хос өөр газар амьдрахаар нүүсэн байдаг. Шинэ газрын хөршүүд нь ч тэднийг мөн тааламжтай хүлээж авсангүй, тэд хосуудыг ямар нэгэн байдлаар хорлож төвөг болсоор. Энэ мэт гаднын хүчин зүйлүүдээс болоод хосуудын харилцаанд ан цав гарч эхэлжээ. Харамсалтай нь, тэд салцгаасан юм.

Охин, хүү хоёроо тэжээхийн тулд ээж нь хэд хэдэн ажил хийхэд хүрсэн. Мэрайя сургуульд орсноос хойш охиныхоо дуулах авьяаст нь онцгой анхаарал тавин ажилласан байдаг. Ээж нь дуурийн дуучин мэргэжилтэй, тийм учраас охиноо гэрээрээ сургах боломжтой байлаа. Ахлах ангийн Кэри хичээлээ байнга тасална, яагаад гэвэл тэр демо дуучнаараа гэртээ мөнгө олж ирдэг байв.

Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл ямар нэгэн байдлаар анзаарагдаж бусдын нүдэнд өртөнө. Ингээд 19 настай дуучныг дууны лейблүүд сонирхож эхэлжээ. Харин 3 жилийн дараа гэхэд анхныхаа цомгийг гаргаж дэлхий даяар 15 сая хувь борлуулж байсан түүхтэй.

 

Хэлли Берри

Хэллиг 4 настай байхад нь эцэг, эх нь салжээ. Охин ээж дээрээ үлдсэн юм. Гэр бүлийн амьдрал нь хүнд хэцүү байсан ч Берри маш идэвхтэй хүүхэд байв. Сурлагаараа онцгойрно, чирлидершийн багт багтана, сургуулийн сонины редактор хийнэ. Үүнийхээ хажуугаар ээждээ ч тусална. Сургуульд сурахынхаа хажуугаар Хэлли Берри их дэлгүүрийн хүүхдийн тасагт ажилладаг байжээ.

Дараа нь коллежид элсэн ороод гоо бүсгүй шалгаруулах төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдэд оролцох болжээ. Угийн царайлаг, бие сайтай тул хэд хэдэн уралдаанд тэргүүн байр эзэлсэн байдаг юм. Ингээд Хэлли загвар өмсөгч болохоор шийдэж 1989 онд Нью-Йоркод нүүж ирлээ. Эхний долоо хоног түүнд яг л үлгэр шиг өнгөрчээ: Берригийн мөнгө ч тэр дороо дууссан тул орон гэргүй хүмүүсийн асрамжийн газар хоног төөрүүлнэ. Гэхдээ оны сүүлээр тэр олон ангит кинонд дүр авч чадсан юм.

12 жилийн дараа жүжигчин бүсгүй “Monster’s Ball” киноны дүрээр“Оскар”-ын шагналыг шилдэг эмэгтэй жүжигчин ангиллаар авсан бөгөөд өнөөдөр Холливудын өндөр орлоготой жүжигчин болоод байна.

 

Селена Гомес

Америкийн алдартай дуучин, жүжигчин Селена Гомесийг эх нь 16 настайдаа төрүүлж байжээ. Охиныг 5 настай байхад нь эцэг, эх нь салсан юм. Машиндаа шатахуун хийхийн тулд задгай мөнгөө цуглуулах үе ч байсан хэмээн жүжигчин дурсан ярьсан байдаг. Ээж нь охиноо хооллохын тулд нэг долларын шпагетти худалдан авч байсан удаа олон бөгөөд гурван ч ажил зэрэг хийдэг байжээ.

Өнөөдөр Селена Гомесийн хөрөнгө 75 сая доллар. Тэрээр сайн санааны үйлсэд идэвхтэй оролцдог бөгөөд НҮБ-ийн Хүүхдийн сангийн сайн дурын элч төлөөлөгч ажээ.

 

Стивен Кинг

© GP / MPI / Capital Pictures / East News

Аймшгийн киноны хаан маань бүтэн биш гэр бүлд өссөн юм. Стивенийг 2 настай байхад нь эцэг нь орхиод явж. Ээж нь хоёр хүүгээ хүний дайтай өсгөхийн тулд чадлаараа хичээнэ. Кинг өсөж том болоод сургуулийн багш болсон юм. Цалин бага, тийм учраас эхнэр Табитайгаа цуг чиргүүлд амьдарч байсан үе түүнд бий. Амь зуулгаа залгуулахын тулд Стивен хэд хэдэн ажил хийж явсан.

Табита нөхрийнхөө авьяаст бүрэн итгэдэг хүн байж, тийм ч учраас өөрийнхөө авьяасыг цааш хөгжүүлэхийг ихэд хүсэж бүхий л талаараа дэмждэг байв. Кинг “Carrie” зохиол дээрээ ажиллаж байхдаа яагаад ч юм гар бичмэлээ хогийн саванд хаяжээ. Сониуч Табита хаясан гар зохиолыг нь гүйлгэж уншаад дуусгаж бичихийг гуйсан байдаг. Ингээд Кинг “Carrie” зохиолоороо 400 мянган доллар олсон юм, дэлгэцийн бүтээл хийгдээгүй байхдаа шүү дээ.

 

Арнольд Шварценеггер

© Schwarzenegger / Twitter

2019 оны 5 дугаар сард жүжигчин хүнд хэцүү өнгөрсөн бага насан дурсан твитерт нэгэн пост хийсэн байдаг юм. Арнольд ингэж бичжээ: “Манай гэрт усны хоолой байдаггүй байлаа. Тийм учраас би спорт зааланд явтлаа буюу 15 нас хүртлээ шүршүүр гэдэг зүйлийг огт мэдэхгүй амьтан байсан юм. Бид нэг нэг тийм тосгуурт л усанд ордог байлаа”.

Жүжигчин ахтайгаа худгаас усаа зөөнө. Тэгээд ээлж дараатай усанд орцгоодог байв: эхлээд ээж, дараа нь аав, тэгээд ах. Хамгийн сүүлд Арнигийн усанд биеэ угаах ээлж: “Бид хоёрын ээлж ирэхэд ус аль хэдийн муухай болчихсон байдаг байж билээ. Гэхдээ бид хоёр худгаас дахиж ус зөөлгүй шууд л угаачихдаг байсан”.

 

Крис Прэтт

“Guardians of the Galaxy” киноны од дутуу хөтүү залуу насыг өнгөрөөсөн нэгэн. Крис коллежоо бүр нэгдүгээр курсээсээ хаяад тасалбар түгээгч бас шөнийн клубт бүжигчнээр ажиллажээ. Гэсэн хэдий ч мөнгө нь хүрэлцэхгүй л байв, ингээд Прэтт гудамжинд нэг хэсэг амьдарсан юм. Фургонд эсвэл далайн эрэг дээр майханд хоног төөрүүлнэ. Аз болж тэр Хавайн Мауи арал дээр амьдардаг байж. Тэнд л найруулагч бас жүжигчин бүсгүй Рай Дон Чонгтой танилцжээ. Найруулагч Прэттэд богино хэмжээний кинонд нэг дүр санал болгосон нь түүний жүжигчний гарааг эхлүүлсэн юм.

Өнөөдөр Крис алдартай жүжигчин болж чадсан, Шварценнегерийн охинтой гэр бүл болжээ. Хосууд үнэхээр аз жаргалтай амьдарч байна.

Бага эсвэл залуу насандаа та санхүүгийн хүндрэлтэй учирч байсан уу? Та яаж тэр хүнд хэцүү үеийг давж гарч чадсан бэ?

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *