Шумуулыг өөртөө хамгийн ихээр татдаг 7 төрлийн хүмүүс. Яагаад шумуул зөвхөн таныг л хазаад байдгийн учрыг эндээс олж мэдээрэй

0

“Сайхан зун цаг ирлээ! Би чамд ямар их хайртай гээч, гэхдээ хэт их халалт, тоос шороогүй, ялаа, шумуулгүй бол бүр ч янзтай” – гэж нэгэн яруу найрагч бичсэн байдаг. Хэт халалтаас хэн ч даатгагдаагүй, харин ялаа шумууланд идүүлэх эсэх асуудал бол харилцан адилгүй. Шумуул ямар төрлийн хүмүүст илүү их татагддаг болохыг бид мэдэхээр шийдсэн юм. Нийтлэлийн төгсгөлд ядаргаатай ялаа шумуулнаас хамгаалах аргыг зааж өгнө.

Шумуул ямар төрлийн хүмүүст илүү дуртай байдаг вэ?

Шумуулнуудад өөрийн идэх дуртай төрлийн хүн гэж байдаг. Тэд зөвхөн цусны бүлгээр баримжаагаа аваад зогсохгүй, мөн хувцас, хөдөлгөөний идэвхжил зэрэг өөр бусад хүчин зүйлүүд ч үүнд нөлөөлдөг байна.

1. Хар хувцас өмсөх дуртай хүмүүс

© pixabay, © pixabay

Хачирхалтай нь, шумуул бидний шкафан дахь хувцсаар дайрах эсэхээ шийддэг байна. Тэд хар болон хар бараан өнгийн хувцас өмссөн хүмүүсийг “агнах” дуртай. Хэрвээ та зуны аяллаа намгархаг газар руу хийхээр шийдсэн бол цайвар өнгийн хувцас өмсөхийг хичээгээрэй. Шумууланд хазуулахаас бүрэн хамгаалахгүй ч гэлээ тэдний дайралт эрс багассаныг та мэдэрнэ.

 

2. Ханиадтай

© pexels, © pexels

Ид халуун зунаар ханиад хүрч зовж байгаа “өрөвдмөөр амьтан”-ыг шумуул ч гэсэн хайрлахгүй хазах магадлал маш их. Шавьж хорхой хүний бодисын солилцооны хурд, биеийн хэмийг тодорхойлж чаддаг. Хэдий хэр их өндөр байна төдий чинээ хазуулах магадлал нэмэгдэнэ.

 

3. Тамирчид

© pexels

Амьдралын зөв хэв маягтай хүмүүсийг ч гэсэн шумуул сайн мэдэрнэ. Өөрөөр хэлбэл тамирчдын бодисын солилцоо хурдан байна. Түүнчлэн биеийн хэм нэмэгдэнэ, ингээд л тамирчид амттай хоол болж хувирдаг байна.

 

4. Тариаланч

© depositphotos, © depositphotos

Хорхой шавьж биднийг идэвхтэй байх үед биеэс ялгардаг (жишээ нь, гүйх эсвэл ногооныхоо талбай дээр ажиллаж байхад) нүүрсхүчлийн хийнд мэдрэг. Бид хэдий хэр их эрч хүчтэй байна, төдий чинээ шумуулны анхаарлыг татна. Харин орон дээр залхуурч хэвтэх хүмүүс хэний ч анхааралд өртөхгүй.

 

 

5. Жирэмсэн

© depositphotos, © pexels

Зуны халуунд том гэдэстэй байгаа бүсгүйчүүдэд бас л амаргүй байх нь. Тэд жирэмслээгүй эмэгтэйчүүдийг бодвол шумуулны анхаарлыг илүү их татна. Яагаад гэвэл жирэмсэн бүсгүйчүүдийн биеийн хэм өндөр байдагтай холбоотой. Тэдний амьсгал нь өндөр бөгөөд ойрхон, тэгэхээр нүүрсхүчлийн хий ихээр ялгарч байна гэсэн үг.

 

6. Биеийн жин ихтэй хүмүүс

© depositphotos, © depositphotos

Тарган хүмүүс туранхайчуудыг бодвол шумууланд их таалагддаг. Тэд бас л нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг юм. Тиймээс шумууланд хазуулах магадлал эрс өснө.

 

7. Ариун цэвэр сахидаггүй хүмүүс

© depositphotos

Биеийн арьсан дээр байгаа тодорхой бактери цус сорогчийг бидэнд “дурлуулахад” нөлөөлдөг. Энэ л шалтгааны улмаас шумуул ихэвчлэн хөл орчмоор хаздаг юм. Яагаад гэвэл биеийн эдгээр хэсэгт бактери ихээр нягт суусан байдаг.

 

Зуныг таатай өнгөрүүлэхийн тулд шумуулнаас хэрхэн хамгаалах вэ?

© depositphotos
  • Хөл, толгойгоо далд хий. Биеийн эдгээр хэсгүүдэд шумуул их дуртай, яагаад гэвэл хөлсний булчирхай их байдаг.
  • Victoria’s Secret Bombshell үнэртэн таныг шумуулнаас хамгаална. Эрдэмтэд уг үнэртнийг нэгэн туршилтад ашиглажээ, угтаа шумуул татах зорилготой байсан юм (цэцгийн үнэрэнд хорхой шавьж цугладаг гэж ойлгож байсан хэрэг). Хамгийн сонирхолтой нь, уг үнэртэн шумуулны бусад цацлага, тосноос ч илүү хамгаалж чадаж байгааг эрдэмтэд олж илрүүлсэн юм.
  • Зузаан гэхдээ сул хувцас өмсөхийг хичээгээрэй. Бариу бас нимгэн хувцаснаас илүү шумуулнаас хамгаална.
© yippee_ki_yay_mother / reddit
  • Тавганд тос түрхээд тасалгаанд эсвэл зуслан дээрээ тавь, шумуул тосонд нь наалдана.
  • Нар мандах болон жаргах үеэр дотор байхыг хичээ. Өдрийн эдгээр цагуудад цус сорогч илүү идэвхтэй болдог.
  • Усаа байнга сольж бай. Тогтоол ус бол шумуулнуудын цугларах дуртай газар, тиймээс хүүхдийн усан сан, хувинтай ус зэрэг ямар нэгэн саванд хийж тавьсан усыг байнга сольж байгаарай.
  • Дабстеп, ялангуяа Skrillex–ийн дуунууд шумуулыг “гацаадаг” талтай. Түүний дуунууд маш өндөр бас нам давтамжтай тул шумуулнуудын идэвхтэй байдлыг алдагдуулдаг байна.
© digboston / flickr
  • Аялж зугаалах газраа сайтар бодож сонго: шумуулнууд 0,44 м/с болон үүнээс дээш салхитайд тэр болгон нисэж чаддаггүй. Задгай талбайд ил хооллох эсвэл ууланд нам дор газрыг сонговол шумуул бага.
  • Тасалгаанд байгаа бол агааржуулагч эсвэл сэнснээс үлээх агаарын урсгалыг биеийн доод хэсэг рүүгээ чиглүүл. Шумуул салхинаас зугтаах гэж газарт ойр нисдэг. Тасалгааны доогуур явах хиймэл салхи шумуул нисэх боломжийг хаана.

Та шумуулнаас өөрийгөө яаж хамгаалдаг вэ?

20
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/06/27 at 15:51

    Туршилт хийэ ямар үнэрт дургүй байгааг нь олж мэдээч

  2. Enhee Vava

    Enhee Vava

    2020/06/27 at 23:11

    Sunnynar Bayarbat

  3. Bayarbat Sunnynar

    Bayarbat Sunnynar

    2020/06/27 at 23:18

    Aimshigtai

  4. Б

    Б'Х. Цээ'Кээ

    2020/06/28 at 11:07

    Ц’Х. Баа’Гий 😂

  5. Тулга Лутга

    Тулга Лутга

    2020/06/28 at 22:24

    Daku Lag haira unsh2 dandaa hatguuldag

  6. Happy Queen

    Happy Queen

    2020/06/29 at 00:01

    Altantuya Nina hardaa eej

  7. Шумуул огт хаздаггүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *