
Хонконг нь Хятадын засаг захиргааны тусгай нэгж, өөрөөр хэлбэл өөрийн гэсэн хууль тогтоомжтой, мөнгөн дэвсгэрттэй, дэг журам, урлаг соёлтой. Улс дотор байгаа нэг улс гэж болно. Тэнгэр баганадсан өндөр барилгууд, загасчдын дүүрэг, өндөр технологи, амьдралын тогтсон уламжлал, аварга том худалдааны төвүүд, голоор хөвөх завин лангуунууд. Тус улсаар аялж яваа жуулчид харсан үзсэн болгоноо л баримтжуулж гэрэл зураг дарахыг хичээнэ. Өөрийг нь алмайруулж гайхшруулсан шинэ соргог гэсэн болгоныг дэлхий дахинд таниулахаар шийджээ.
Үүний ачаар бид Хонконгийн талаар дараах баримтуудыг бэлдсэн юм, бидний урьд нь огт сонсож байгаагүй зүйлс. Жишээ нь, ихэнх байрнуудынх нь талбайн хэмжээ франкфуртын олон улсын нисэх буудлын цахилгаан шатнаас ч жижигхэн.
Энэ цахилгаан шат Хонконгийн ихэнх орон сууцнаас том талбайтай

Урсдаг шатны бариулыг хэт ягаан туяагаар байнга ариутгаж байдаг

Бас ийм жижигхэн урсдаг шат ч бий, ердөө 5-хан гишгүүртэй

Зочид буудлууд нь өөрсдийн үйлчлүүлэгчиддээ хязгааргүй 3G интернэт, бас 5 улс руу үнэгүй ярих эрхтэй утас санал болгодог

Харин зарим нэг зочид буудлууд ийм нарийхан угаалтуур, тольтой

Паркын тоглоом нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай суудлуудтай

Таксины жолооч нар машиндаа 5-10 гар утас суурилуулжээ, бүгд өөрийн гэсэн зориулалттай: зам заана, зурвас бичих зэрэг

Бас хотын гудамжаар 2 давхар трамвай явдаг

Машины дугаартаа дурын үг ашиглах боломжтой

Хотын гудамжаар зэрлэг бодон зугаална

Түргэн хоолны газруудад хар болон цагаан бургер захиалах боломжтой

Их хотын оршин суугчдад зориулсан авсаархан сэнс ч бий


Хонконг 1993 оноос 2017 он хүртэл ийм зузаан зоос гаргаж байжээ – 5 долларын зоос

Барилгын хамгаалалтыг хулс модоор хийдэг

Ойроос ингэж харагдана. Жеки Чаны тоглосон “Rush Hour 2” кинон дээр гардаг даа, та яаж авирч байсныг нь санаж байгаа биз дээ?

Олон нийтийн ариун цэврийн газруудад ийм гоёмсог угаалтуур их бий

Гудамжинд байрлах худалдааны автоматууд. Шүхэр ч зарна

Супермаркетад зарж байгаа дөрвөлжин тарвас, хүсвэл аварга том тарвас ч авсан яах вэ?

Colgate шүдний оо өөрийн гэсэн зайрмагны ачааны тэрэгтэй. Хонконгийн гудамжаар зайрмаг зардаг

Жуулчилж байсан улс орны чухам юу нь таныг хамгаас илүү их алмайруулж байсан бэ?







