
2016 оны кино салбар – хөгжлийн хувьд ахисан буюу дүрүүдийг тусгай эффектийн ачаар юунд л бол юунд хувиргалаа. Гэхдээ дан ганц жүжигчний жүжиглэлтээр шилдгүүдийн жагсаалтанд багтсан ажээ.
Та бүхэнд өнгөрч буй оны шилдэг кинонуудыг танилцуулж байна. Магадгүй зарим нэгийг нь та үзэлгүй өнгөрөөсөн байж болно.
Arrival
IMDB — 8.3
Дэлхий дээр харь гаригийнхан ирцгээнэ, тэдний зорилго тодорхойгүй: аварга том сансрын 12 хөлөг агаарт байх ажээ. Хэл судлаач Луиза Бэнкс болон физикч Ян Доннели нар нэг хөлөг онгоцонд нэвтрэн орж харилцаа холбоо тогтоох оролдлого хийнэ.
Найруулагч Дени Вильнёв орчин үеийн зөгнөлт зохиол болох “Story of Your Life”-аас сэдэвлэн дэлгэцийн бүтээл хийжээ. Эми Адамс киноны гол дүр Луиза Бэнксийг гайхалтай бүтээж чадсан хэмээн үнэлэгдэж байна.
Fantastic Beasts and Where to Find Them
IMDB — 7.8
Гайхамшгийн орон Жоан Роулингид үйл явдал өрнөсөөр л. Харри Поттерийн адал явдал эхлэхээс 70 жилийн тэртээ зоологич Ньют Скамандер Нью-Йоркт ид шидийн зүйлээр дүүрэн ганц чемодантайгаа ирнэ. Ньютад хар далдын хүчтэй тэмцэгч Тина Голдштейн, түүний дүү ид шидтэн Куинни мөн толгой нь төдий л сайн ажилладаггүй гэхдээ даруухан залуу Якоб нар тусална.
Ид шидийн конгресс нийлж Хойд Америкийг удирдаж эхлэхэд тэд Ньютад бүх амьтад харьяалагдаж байгааг олж мэдэх бөгөөд ингэснээр түүнд заналхийлж эхлэх ажээ. Хэрвээ тэд Ньютад нөлөөлбөл ид шидийн ертөнцийг гартаа оруулж хорон муу санаагаа хэрэгжүүлж эхэлнэ.
Энэ кино бол таван цуврал киноны ердөө эхнийх нь юм шүү.
Captain Fantastic
IMDB — 8.0
6 хүүхдийн эцэг хүүхдүүдээ соёл иргэншлийн сөрөг нөлөөнд оруулахгүйн тулд ойд амьдарцгаадаг. Хүүхдүүд нь буу зэвсэгтэй чадамгай харьцахаас гадна хэд хэдэн гадаад хэлээр чөлөөтэй ярина. Физик, гүн ухааны мэдлэгтэй хүмүүжиж байгаа хүүхдүүд. Нэг өдөр тэд хотод ирэхээс өөр аргагүйд хүрэх бөгөөд тэд энэ алхамд бэлэн биш гэдгийг мэдэцгээнэ.
Олон утга учрыг агуулсан эмзэг кино. Хэлсэн үгэндээ хүрэхийн тулд юуг ч даван туулах, хэрвээ өөрт тавьсан зарчмыг баримтлах боломжгүй бол шинийг гаргаж ирэх арга зам хайх – энэ бол уг киноны утга агуулга болно.
Doctor Strange
IMDB — 7.9
Автомашины осол мэс заслын эмч Стивен Стренжийн (Бенедикт Камбэрбэч) ажил төрөлд хирээс тавьж орхино. Далдын хүчинд итгэдэггүй байсан эмч залуу өөрийгөө эдгээхээр шийдэж нэгэн гайхалтай аялалд гарчээ. Тэрээр Ахмадтай танилцаж түүнд шавь орох бөгөөд орон зайд аялах эрдмийг суралцаж авдаг.
Marvel-ийн бас нэгэн гайхалтай бүтээл бөгөөд ганц л зорилготой: ид шидэнд итгэцгээе.
Captain America: Civil War
IMDB — 8.0
Супер баатруудын сүүлийн ажиллагаа олон улсын хэмжээнд шуугиан тариад дууссан. Энэ явдлаас хойш засгийн газар супер баатруудыг бүртгэлд оруулж тэдний алхам бүрийг хянахаар шийджээ. Тони Старк болон зарим нэг баатрууд баримт бичигт гарын үсэг зурах зөвшөөрлөө өгсөн бол Стив Рожер болон бас бус нөхдүүд гарын үсэг зурахаас татгалзжээ. Ингээд л супер баатруудын хооронд дайн эхэлнэ. Тэдний үйл ойлголцлыг Барон Зэмо ашиглахаар шийдэж өөрийнхөө хорон муу санааг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Allied
IMDB — 7.2
1942 онд Британийн агент Макс Ватан (Брэд Питт) Касабланка дахь онц аюултай ажиллагааны үеэр эсэргүүцэгчдийн нэг болох франц бүсгүй Марианнатай учирна. Тэдний хайр дурлал аз жаргалтай гэр бүл болтлоо батжиж хүүхэдтэй болно. Макст нэгэн өдөр түүний эхнэр германы тагнуулч байж болзошгүй гэсэн мэдээ ирэх ажээ. Үнэн худлыг нь олоход залууд 72 цаг л бий.
Дайны сэдэвтэй уг уянгын киног алдарт Роберт Земекис найруулжээ.
Deadpool
IMDB — 8.1
Хөлсний алуурчин Уэйд Уилсон (Райан Рейнольдс) нэгэн бааранд Ванесса гэх үзэсгэлэнт бүсгүйтэй учирна. Гэрлэх тухай ярихын сацуу Уилсон хорт хавдар туссанаа мэднэ. Өөрийгөө эдгээнэ гэж найдсан тэрээр нууц туршилтанд орсон боловч эргэлт буцалтгүй хавханд оржээ. Уилсон баг өмсөж Дэдпүүл болсон. Тэрээр туршилтыг ахалж байсан эрдэмтэн Фрэнсисээс өшөөгөө авахаар шийджээ.
Nocturnal Animals
IMDB — 7.9
Сьюзен (Эми Адамс) аз жаргалтай гэр бүл бий болгож чадсан, өөрийн гэсэн арт-галерейг ажиллуулна. Нэг өдөр салсан нөхрөөсөө учир битүүлэг илгээмж хүлээн авчээ – бичсэн романыг минь уншиж үзээч гэж хүсжээ. Ингээд л бодит баатар хийсвэр дүртэй зэрэгцэн оршино. Үнэндээ номоор дамжуулж олон жилийн өшөөгөө авчээ.
Дизайнер Том Фордын хоёр дахь дэлгэцийн бүтээл бөгөөд энэ нь маш амжилттай болжээ.
Hacksaw Ridge
IMDB — 8.5
10 жил завсарласны эцэст Мэл Гибсон найруулагчийнхаа ажилд эргэн оржээ – бодит түүхэн сэдвээр бүтээл хийсэн нь энэ. Дэлхийн 2-р дайн, эмч Дэзмонд Досс (Эндрю Гарфилд) сайн дураараа дайнд явахаар болсон хэдий ч шашин шүтлэгтээ үнэнч тэрээр гартаа буу барихгүй гэж шийднэ. Гартаа зэвсэггүй залуу ид тулааны талбарт. Ганц ч буун дуу гаргалгүйгээр дайны талбараас 75 шархадсан цэргийг аварч Хүндэтгэлийн одонгоор шагнуулжээ.
Нөхцөл байдлаас ч хүчтэй зарчим гэж үүнийг л хэлэх байх.
Café Society
IMDB — 6.7
1930-аад он, Холливудын эрин үе. Бобби Дорфман (Жесси Айзенберг) Лос-Анжелест ажил хийхээр ирнэ. Үеэл ах нь түүнийг ажилд авчээ, холливудын амьдралд ч хурдан дасах залуу нарийн бичиг бүсгүй Вероникад сэтгэл алдарчээ. Нарийн бичиг бүсгүйд нууц найз залуу бий, Бобби түүнийг нь гадарлах ч үгүй.
The Nice Guys
IMDB — 7.4
Лос-Анжелес, 1977 он. Хувийн мөрдөгч болон 13 настай охины эцэг Марч учир битүүлэг байдлаар нас барсан бүсгүйн үхлийг Жексон Хилитэй нийлж мөрдөх болно. Дүрүүдэд Рассел Кроу, Райан Гослинг нар тогложээ.
The Jungle Book
IMDB — 7.6
Чонын хүүхэд болон хүмүүжсэн хүүгийн тухай үлгэр. Компьютер графикийн тусламжтайгаар хийсэн уг киноны амьтад яг л амьд юм шиг. Дуу оруулалтад дан одууд ажиллажээ.
Rogue One
IMDB — 8.3
“Оддын дайн”-ы наймдугаар кино – үйл явдал нь гурав болон дөрөвдүгээр ангийн хооронд өрнөх юм. Босогчид баг бүрдүүлж “Оддын үхэл”-ийн зургийг хулгайлахаар шийднэ. Багийг аймшиггүй Жин Эрсо удирдах нь мэдээж.
Mr. Church
IMDB — 7.5
Халуун сэтгэл түгээсэн, зөөлөн, сэтгэл хөдөлгөм кино. Ганц бие эх Мэри хүндээр өвдсөн, өвчнөө охиноосоо тас нуужээ. Охин, эх хоёрын амьдралд хар арьст тогооч залуу гарч ирэх бөгөөд сүүлийн хагас жил тэдэнд хоолыг нь хийж өгнө. Бяцхан Шарли эхлээд танихгүй залууг хүлээж авахыг хүсээгүй боловч хүнд хэцүү үед нь дэмжих цорын ганц хүн гэдгийг ойлгож эхэлнэ.
Sully
IMDB — 7.6
Нисгэгч Челси Салленбергер (Том Хэнкс) Нью-Йоркийн Гузон голын усанд ослын буулт хийнэ. Нийт 150 зорчигч бүгд эрүүл саруул. “Салли” үндэсний баатар болж түүнийг гар дээрээ өргөх нь наагуур. Энэ үеэр агаарын тээврийн компани өөрийн мөрдлөгийг явуулж нисгэгчийн нэр хүндэд муугаар нөлөөлөхийг завдах ажээ.
Уг киног 2009 онд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.
The Hateful Eight
IMDB — 7.9
2015 онд зураг авалт болсон ч 2016 онд гарсан юм. Квентин Тарантиногийн найруулсан уг киноны үйл явдал АНУ-ын иргэний дайны дараахан өрнөж байгаа. Толгойн ангууч Жон Рут цаазаар авах ял хүлээсэн гэмт хэрэгтнийг авч яваа. Цасан шуурганаас толгой хоргодохоос өөр аргагүйд хүрч 7 этгээд буудалласан буурчийн газар хоног төөрүүлэхээр шийднэ. Тэд бүгд ямар нэгэн сэжигтэй этгээдүүд.
Collateral Beauty
IMDB — 5.8
Үнэ цэнэ гэж юу болохыг мэдрүүлэх кино. Нью-Йоркийн зар сурталчилгааны компанид ажилладаг Говард (Уилл Смит) өөрт тохиолдсон золгүй явдлаас болж сэтгэл гутралд оржээ. Хамт олон нь түүнд туслахыг хичээнэ. Говард захидал бичсээр, захидал хүнд биш харин ойлголтуудад хаяглагджээ. Тун удалгүй Үхэл (Хелен Миррен), Хайр (Кира Найтли) болон Цаг хугацаа (Жейкоб Латимор) залуугийн амьдралд эргэн ирнэ.
Zootopia
IMDB — 8.1
Хүүхэлдэйн кино хүүхэд настай хамт дуусахгүй ээ. Одоо цагт хүүхэлдэйн кино хэдэн сая долларын орлого цуглуулаад зогсохгүй хэдэн сая үзэгчдийн хайрыг татдаг болсон.
Уг киноны гол баатар бүжин Жуди Хопс – цагдаа болохыг мөрөөддөг байв. Гэмт этгээдүүдийг мөрдөхийн оронд торгууль бичдэг замын цагдаа л болжээ. Залилан хийдэг үнэг Ник Уайлд бүжин цагдаад онц аюултай гэмт хэрэгтнийг олж илрүүлэхэд туслах ажээ.
Finding Dory
IMDB — 7.5
Дори – ой санамжаа алдсан мэс засалч загас. Аав, ээжийгээ олохоор аялалд гарсан бөгөөд түүнд Немо болон түүний найз нар тусална.
Moana
IMDB — 8.1
Номхон далайн жижиг арал дээр амьдрах омгийн ахлагчийн охин – түүнийг Моана гэнэ. Бага байхаасаа л далайн усанд дурласан. Адал явдлын эрэлд аюултай далайн аялалд гарахад тэр бэлэн.
Зарим нэг киног орхигдуулсан байвал та сэтгэгдлээр бичиж санал болгоорой.








Зочин
2016/12/26 at 16:15
Тиймээ… Яах аргагүй энэ оны гайхалтай бүтээлүүд байна.
ganbold
2017/01/08 at 21:04
suicide squad yasiin