Хүүхдүүдийн нүдэнд өртөх ёсгүй хэсгүүд гардаг 11 алдартай хүүхэлдэйн кино. Зарим нь бүр томчуудыг ч ангайлгахаар зүйлс байна шүү!

2

Орчин үед гэр бүлийн хүүхэлдэйн кино бүтээхэд амаргүй болжээ. Хүүхэлдэйн кино сонирхолтой түүх, үйл явдал өгүүлэх ёстой, зөвхөн хүүхдүүдэд сонирхолтой байгаад зогсохгүй мөн цуг үзэх эцэг эхчүүдэд ч бас сонирхолтой байхаар. Энэ л шалтгааны улмаас олон хүүхэлдэйн кинонууд дээр хүүхдүүдийн ойлгохгүй үг яриа, шог яриа гардаг ажээ.

Бид алдартай хүүхэлдэйн кинонуудыг дахин үзэж хүүхдүүдэд ойлгомжгүй хэсгүүдийг олсон юм. Үнэнийг хэлэхэд, зарим нэг нь бүр томчууд биднийг ч ангайлгахаар зүйлүүд бий шүү.

Frozen II

© Frozen II / Disney

Энэ хүүхэлдэйн кинонд томчуудад зориулсан хэсэг бий, гэхдээ зарим нэг улс орнууд өөрийн хэл рүү хөрвүүлэхдээ энэ хэсгийг нь өөрчилжээ. Жинхэнэ хүүхэлдэйн кинондоо буюу англи хувилбар нь: Кристофф гоёлын костюм өмсөөд Анна дээр ирээд ганцхан цаг л энэ хувцсыг өмсөж чадна шүү гэж анхааруулдаг. Бүсгүй ч түүний хэлснийг сонирхолтойгоор хүлээж авдаг. Тэр хайртай залуугийнхаа хацар дээр үнсээд хуруугаараа үсийг нь самнан “Зүгээр дээ, надад огт хамаагүй, чи арьстайгаа байхдаа ч надад таалагддаг” гэж хэлнэ. Энэ үг Кристоффыг бүр гайхшруулна, гэхдээ эв хавгүй жуумалзаад өнгөрдөг. Оросууд энэ үгийг хөрвүүлэхдээ: “За за, гэхдээ би чиний хуучин үсний засалтад илүү дуртай шүү” гэжээ.

 

 Zootopia

© Zootopia / Disney

Жуди, Ник хоёр нудист буюу “нvцгэн”-чүүдийн клуб ороход хөөрхий туулай нүдээ хаашаа нуухаа мэдэхгүй сандардаг. Мэдээж зальтай үнэг үүнийг л хүлээж байсан нь ойлгомжтой.

 

Toy Story

© Toy Story / Disney / Pixar

Эхний анги дээр Энди хүүгийн хамгийн дуртай тоглоом болох Вуди Эндигийн төрсөн өдөр болон түүний шинэ тоглоомд санаа зовох хэрэггүй гэж хэлдэг. Гэхдээ бүх тоглоомууд шерифийн үгэнд тайвшрахгүй. Вудигийн үзэл бодлын тухай юу гэж бодож байгаагаа Ноён Төмсөн Толгойт л шууд илэрхийлнэ.

 

Tarzan

© Tarzan / Disney

Жейн Тарзаны зургийг зурж байхдаа аавдаа залуугийн тухай ингэж хэлдэг: “Түүний харж байгаа нь нэвт ширтэж байгаа мэт, их хурц харцтай. Би урьд нь ийм харц хэзээ ч харж байгаагүй юм байна”. Профессор Портер охиныхоо сэтгэлийг мэдрээд тоглоомоор “Өө, тэгвэл би чамайг зурагтай чинь цуг ганцааранг нь орхих юм уу?” гэнэ.

 

Toy Story

© Toy Story / Disney / Pixar

Нэгдүгээр хэсэг томчуудад зориулсан зүйл ихтэй байжээ. Хоньчин Бо хонийг нь аварч өгсөнд Вудид талархдаг. Дараа нь тэр нэг сонирхолтой өгүүлбэр хэлнэ: “Шөнө сүргийг минь намайг эзгүйд хараад өгөөч гэж хэн нэгнээс хүсэх гэсэн юм”. Шериф хариуд нь муухан шиг инээмсэглээд ганц л үг хэлнэ: “Өө, за”.

 

Hotel Transylvania

© Hotel Transylvania / Sony Pictures Animation

Бассейны хажууд зохиогдсон үдэшлэгийн үеэр Чоно гуай Үл үзэгдэгч хүний усны хувцсыг шувталдаг, эвгүй байдалд орсон мангас өөрийгөө хамгаалахдаа: “Би зүгээр л усанд орсон юм, ус хүйтэн байна лээ. Намайг битгий ингэ л дээ”. Орос хувилбар нь арай зөөлөн болжээ: “Яасан ичдэггүй юм, хүүхдүүд харж байна шүү дээ” гэдэг.

 

 

Shrek 2

© Shrek 2 / DreamWorks Animation

Чармин ханхүү Фионагийн хоригдсон цамхаг дээр ирэхэд гүнжийн оронд Чоно хэвтэж байдаг. Улаан малгайтын баатар их л сонирхолтой сэтгүүл уншиж өөрийгөө зугаацуулж хэвтэнэ.

 

SpongeBob SquarePants

© SpongeBob SquarePants / Nickelodeon Animation Studio

Нэг анги дээр Боб зурагтаар нэвтрүүлэг үздэг. Маш мэдрэг хөгжим дээр хэн нэгэн бүжиглээд байгаа нь ойлгогдоно. Бобын нүүрний хувирлаар дэлгэц дээр хүүхдэд зориулаагүй шоу гарч байгаа нь ойлгомжтой. Өрөөнд Гэри орж ирэнгүүт сандарсан Боб спортын суваг руу шууд өөрчилнө. Үнэндээ кино бүтээгчид энэ хэсгийг зүгээр ч нэг хийгээгүй юм. Гэри, Боб хоёр заримдаа симбиоз үүсгэхээр хамтдаа амьдардаг. Гэхдээ хүүхдүүдэд үүнийг ойлгуулах хэрэг үнэхээр байхгүй.

 

Cars

© Cars / Disney / Pixar

Уралдааны дараа ялагч Цахилгаан МакКуини дээр Мия, Тия гэх хоёр бүсгүй ирнэ. Тэд өөрсдийгөө үнэнч шүтэн бишрэгчид гэж танилцуулаад дугуйгаа өргөж гэрлээрээ дохидог. Энэ нь рок концерт дээр майкаа сөхөж аальгүйтдэг охидуудыг илэрхийлжээ.

 

Hercules

© Hercules / Disney

Геркулес Мегтэй болзож байхдаа саяхан үзсэн театрын тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцдаг: “Жүжиг Эдип билүү, тэрний тухай. Тэгээд надад төрсөн бодол гэвэл надад асуудал байгаа юм шиг ээ.” Мег яагаад шоолоод байгааг хүүхдүүд ойлгохгүй. Харин томчууд, эртний грекийн домог сонирхдог хүмүүсийн хувьд цаад утгыг нь ойлгоно.

Хаан Эдип өөрийн төрсөн эцгээ хөнөөгөөд ээжтэйгээ гэрлэдэг, эдгээр хүмүүсийг өөрийн төрсөн эцэг, эх гэдгийг огт гадарлахгүй явж байгаад. Тиймээс, Геркулес өөрийнхөө асуудлыг Эдипийнхтэй харьцуулжээ. Түүний асуудал Эдипийн дэргэд юу ч биш.

 

Looney Tunes

© Looney Tunes / Warner Bros. Cartoons

Даффи нэг анги дээр кинотеатрт кино үзэж суугаад уйддаг, тиймээс зураг дээрх сэтгүүлийг үзэж эхэлнэ.

 

Ralph Breaks the Internet

© Ralph Breaks the Internet / Disney

Хүүхэлдэйн кинонд гардаг бас нэг хүүхдэд зориулаагүй үйл явдал. Ванилопа диснейн гүнжүүдийн өрөөнд санамсаргүй орчихдог, гүнжүүд өөрийн газар нутгаа үл таних охиноос хамгаалахаар дайрна. Хамгаас илүү Үнсгэлжин “галзуурдаг”. Бааранд эрчүүд шар айрагны шил хагалж тулгаж байгаа юм шиг туфлиэ түүн рүү чиглүүлнэ.

Хүүхэлдэйн кинонд иймэрхүү “чимэг” хийхийг та юу гэж бодож байна? Хэтэрсэн хэрэг үү эсвэл үгүй юу?

137
Ха ХаХа Ха
45
ТэнэглэлТэнэглэл
28
БурууБуруу
25
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
17
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Doyo Live

    Doyo Live

    2020/06/26 at 18:31

    Sda tsagiin garz

  2. Bayarkhu Bayarkhu

    Bayarkhu Bayarkhu

    2020/06/26 at 23:19

    yu ch oilgosongui. yu bicheed bgaa boldoo

  3. Очир Бт.

    Очир Бт.

    2020/06/26 at 23:41

    Симбиоз гэж юу юм бэ

  4. odoo tgd negent bugdiin uztsnees hoish yhude

  5. Т. Мийгаа

    Т. Мийгаа

    2020/06/27 at 01:11

    Yuuu bi teneg boltsiimuu esvvl ugasa oilgomjgu bnuu🤨🤨

  6. Monhuush Monh Orgil

    Monhuush Monh Orgil

    2020/06/27 at 01:20

    Б. Номуунаа

  7. Orgil Shinesaran

    Orgil Shinesaran

    2020/06/27 at 01:33

    А. Ариунзаяа ta uzee

  8. Duk Duk

    Duk Duk

    2020/06/27 at 01:38

    Ёрөөсөө хзүхэлдэйгээ ойлгодоггүй бсын бн шд аймар хүүхэлдэйнүүд бж хахаха😂😂😂😂🤣🤣🤣

  9. Pvssy Eater

    2020/06/27 at 02:42

    uiddiimuu yadii jees chin

  10. Balheerew Oyunstesteg

    Balheerew Oyunstesteg

    2020/06/27 at 12:30

    Гоё юумаа

  11. Baymba Batbold

    Baymba Batbold

    2020/06/27 at 13:24

    555

  12. Baymba Batbold

    Baymba Batbold

    2020/06/27 at 13:25

    Фча6к08злкьююпюе0З9
    Фча6к08злкьююпюе0З
    Ддд

  13. Янжиу Шатарбал

    Янжиу Шатарбал

    2020/06/27 at 15:09

    bicheh ym oldohoo baij de hoorhii

  14. Erdenetsetseg Tsetsgee

    Erdenetsetseg Tsetsgee

    2020/06/27 at 21:59

    Доржсүрэн Хулан

  15. Од Од

    Од Од

    2020/06/28 at 01:42

    Hun zodood baih sug

  16. Margad-Erdene Amgalanbaatar

    Margad-Erdene Amgalanbaatar

    2020/06/28 at 12:59

    Жинхэнэ xopom-ийн нийтлэл юм даа 🤮

  17. Т. Нивгүнсэл

    Т. Нивгүнсэл

    2020/06/28 at 13:13

    Ойлгомжгүй юм. Хүүхдэд бол хүүхдийн киног хүүхдийн нүдээр л харна хха.

  18. Ц.Ц.Ц Тэлмэн

    Ц.Ц.Ц Тэлмэн

    2020/06/28 at 14:13

    Xaxa yuch gehewdee

  19. Bujikana Bujin

    Bujikana Bujin

    2020/06/28 at 15:45

    😅😂🤣

  20. Munkhtumur Chinzorig

    Munkhtumur Chinzorig

    2020/06/28 at 20:25

    Playduck ntr

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *