
Илгээмж аваад задалтал захиалсан бараанаасаа хэтэрсэн савлагаатай байдаг, боодлыг нь задлаад л байна, задлаад л байна. Та ийм зүйлтэй нүүр тулгарч байсан юу? Эсвэл дэлгүүрээс нэг бараа худалдаж авлаа гэж бодьё, тэгсэн хэд хэдэн давхар савлагаатай, бараа нь ч олигтой харагдахгүй. Түгээлтийн залуучууд ажлаа сайн мэднэ, аварга том хайрцагт хийсэн бараа огтоос гэмтэж бэртэхгүй, дотроо хэдэн арван метр бөмбөлөгтэй гялгар уутанд байгаа болохоор айх хэрэггүй.
Дэлхийг бүтэн ороогоод цаана нь хангалттай үлдэх материал зарцуулсан сав, баглаа боодлыг сонирхоцгооё. Сошиал хэрэглэгчид бидэнтэй туршлагаасаа хуваалцаж байна. Харин бонуст нь хүргэлтийнхэн үйлчлүүлэгчдийн бараанд хэрхэн болгоомжтой ханддагийг баримтаар харах болно.
Интернетээр захиалсан зайны савлагаа нэг иймэрхүү харагдана

Байгаль эх жүржийг өөрийнх нь хальсаар хамгаалаад бидэнд хүргэж байхад дахин ийм хуванцар савлагаанд хийх ямар хэрэг байна аа?

Би поддон захиалсан юм, өнөөдөр бараа ирлээ

Сайн боож баглажээ, Amazon!

Та нар арай ч дээ, нээрээ?

Нэрийн хуудас хийх түрийвч бэлгийн боодолтой ирлээ

Нэг хот-дог-д хэтэрхий том хайрцаг юм

Талын тал тарвасыг зузаан гялгар уутанд хийж

Amazon-оос шуудангийн марк захиалбал ингэж л ирдэг юм байна шүү дээ

6 мм-ийн диаметртэй ганц ээмгийг метр гаран урттай цаасанд боогоод дээрээс нь том цаасан хайрцагт хийх ямар хэрэгтэйг та нар надад нэг тайлбарлаад өгөөч

Гүзээлзгэнэ болгон өөрийн гэсэн тасалгаатай

Энэ хутга савлагаандаа арай л жижигджээ

Шоколадандаа хүрэхийн тулд 3 давхар гялгар уутыг давж гарна

Ширхэг болгоноороо савлагдсан усан үзэм

Би баярлаж байна л даа, гэхдээ 3 хос оймсыг 2 метрийн урт хамгаалалтын гялгар уутанд ороогоод бас томоос том хайрцагт хийснийг юу гэж ойлгох уу?

Миний захиалсан бөмбөлөгтэй гялгар хальсыг тэд цаасанд боожээ

Савлагаан дотор савлагаатай савласныг хийжээ. Маш их хог хаягдал!

Нимгэн боолтыг гэмтэхээс хамгаалаад тус тусад нь хайрцаглах шаардлагатай байсан юм болов уу?

Хүүхдийн хоол захиалсан юм. Уг нь бүгдийг нь нийлүүлээд л нэг хайрцагт хийгээд явуулчихдаг байсан чинь энэ удаа тус бүрдээ боодолтой 40 ширхэг хүүхдийн хоол ирлээ.

Ганц жижигхэн чихрэнд хэтэрхий их боодол оржээ

Энэ амтат чинжүүнд гялгар уутыг ёстой л хайрлаагүй бололтой

Нэг ширхэг өндөгний сав

Amazon-ы сав, баглаа боодлын хэлтсийнхэн минь ээ, та нар бараагаа хамгаалах тал дээр хэтэрхий их хичээгээд байх шигээ. Энэ тосонд ийм том хэмжээний хайрцаг бас хамгаалалт хэрэггүй гэж бодож байна

Ямар их хуванцар вэ?

Бонус: Хайрцаг дотор амархан эвдрэх зүйл байгаагүй гэж найдаж байна

Захиалсан бараа бүтээгдэхүүнийг тань найдвартай баглаж боосон тохиолдол танд бий юу? Коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.








Monkhsoyol Nyamdabaa
2020/10/22 at 21:55
Ёоо ингээл баахан хог болно шд
Monkhsoyol Nyamdabaa
2020/10/22 at 21:56
Арай арай
Marta Doken
2020/10/23 at 15:52
Ядаргаатай юм
Болороо Н.
2020/10/23 at 16:00
gehdee engej baglaj bga n tsaanaa ng uchir shaltgaantai l bh…
アンフバヤル
2020/10/23 at 22:21
Ingej bgaach gsn dahin bolvsruuldag bailguide