Байр, орон сууцны зохион байгуулалтын талаарх бидний хэвшмэл ойлголтыг эвдэх япон байрнуудын 12 онцлог

0

Япон – бидний мэдэх амьдралын соёлоос тэс өөр соёлтой улс. Хүмүүс нь тэр болгон ваннтай усанд орохгүй, шкафаа таазандаа өөрөөр тогтооно, бас усаа ч өөр аргаар буцалгадаг юм байна. Японы байрны онцлогоос та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Зарим нэг нь үнэхээр гайхмаар, зарим нь ч бүр аймаар ч юм шиг санагдана.

1. Япончуудын ихэнх нь орон дээр биш газар гудсан дээр унтдаг

© Dan Taylor-Watt / flickr, © Toby Oxborrow / flickr

Ихэнх япончууд тусгай аргаар бэлдсэн гудсан дээр унтдаг – хулс, буудайгаар хийсэн зузаан гудас. Шөнөдөө гудсаа шууд шалан дээр дэлгэж унтаад өглөө нь шкафанд хураана. Ингэснээр өрөөний орон зайг хэмнэж байна гэж үздэг. Японы ихэнх байрнууд жижиг талбайтай учраас ор эсвэл буйдан тавих зай тэр болгон байдаггүй. Зарим нэг зочид буудлууд ч ор тавилгүй гудас дэвссэн байх ажээ.

 

2. Зарим нэг хүмүүс “хулсан эхнэр”-тэй эсвэл онцгой дэртэй унтдаг

© Jay / flickr

Хүн шиг хэмжээтэй хулсан дэр буюу “хулсан эхнэр” зүүн өмнөд Азид өргөн хэрэглэгддэг. Хулсаар хийсэн уг эдлэлийг дэр болгон ашигладаг, бидний хэрэглэдэг ердийн дэр нь халуун уур амьсгалтай газар чийг татдаг тул тохиромжгүй ажээ. Гэхдээ сүүлийн үед “хулсан эхнэр”-ийн оронд тусгай дэр гараад байгаа гэнэ – дакимакура.

© depositphotos, © Danny Choo / flickr

Дакимакура – хүний биеийн өндөртэй адилхан аниме-ийн дүрийн зурагтай дэр юм байна. Голцуу хүүхэд болон өсвөр насныхан дурлаж хэрэглэдэг (бидний хувьд чихмэл зөөлөн тоглоомыг хүүхдүүд өвөртөлж унтах дуртай байдаг).

 

3. Япончуудад үүдний хэсэг гэж байхгүй, харин гэнкан гэж бий

© Fg2 / wikipedia

Гэнкан – үүдний хэсэг, япончууд энд шууд гадны гутлаа тайлдаг. Коридорыг үндсэн өрөөнөөс тусгаарладаг аж. Намхан довжоо нь гаднаас орж ирсэн тоос шороог шууд гэрийн шалан дээр унахаас хамгаалдаг.

 

4. Японд өндгөө тусгай тэгш өнцөгт хэлбэртэй хайруулын тавганд шардаг

© unknown author / pxhere, © Anthony / amazon

Японд хуйлсан омлет идэх дуртай. Гэхдээ омлетоо бидний хэрэглэдэг дугуй хайруулын тавганд шардаггүй харин тусгай тэгш өнцөгт хайруулын тавганд болгоно. Ингэснээр омлетоо хуйлахад жигд болно. Энэ хайруулын тавгийг макиякинабэ эсвэл тамагоякики гэж нэрлэнэ.

 

5. Ихэнх гал тогоонд нууц хэсэг байдаг

© pu_kibun / shutterstock

Японы ихэнх гал тогоонд хүнсний бүтээгдэхүүн, шил, аяга таваг хадгалах тусгай хайрцаг байдаг. Хайрцгийг шаланд суурилуулсан байх ажээ.

 

6. Угаалгын машин нь зөвхөн угаахгүй мөн хатаадаг

© unknown author / pxhere, © MM / amazon

Японд хатаагчтай угаалгын машиныг илүү түгээмэл хэрэглэгддэг. Гэхдээ гадныхан энэ нь тийм ч тохиромжтой биш гэж үздэг байна: хатаах горим дээр тавьсан ч гэсэн хувцас нь ямар нэгэн хэмжээгээр чийгтэй л гарч ирнэ.

Энэ асуудлыг шийдэх бас нэгэн арга – угаалгын машиндаа сэнс ажиллуулах.

 

7. Жорлонгийн ус цуглуулах саван дээр жижигхэн угаалтуур, гоожуур байрладаг

© depositphotos, © unknown author / pxhere

Маш энгийн механизм: гоожуураа нээгээд угаалтуур дээрээ гараа угаахад ус нь жорлонгийн ус цуглуулах саванд цугларна. Ингээд усны хэрэглээг хэмнэх ажээ.

 

8. Японы угаалгын өрөө биднийхээс өөр. Ванндаа ч гоожуур байхгүй

© depositphotos, © maruco / iStock / Getty Images Plus / Getty Images

Японд ваннтай усанд орох соёл биднийхээс тэс өөр. Эхлээд шүршүүрт орж биеэ сайн угаана, харин дараа нь ваннтай усандаа хэвтэж болно. Хэрвээ шинэ сантехниктэй бол орчин үеийн тусгай дэлгэцтэй, энд ямар ч гоожуур эргүүлж усаа тохируулах шаардлага гарахгүй бөгөөд дэлгэцийг асаагаад л өөрт тохиромжтой хэмээ хийнэ. Ус нь бидний мэдэх усны хоолойноос гарч ирдэг.

Энэ л цахилгаан системийн тусламжтайгаар ашигласан усаа угаалгын машин руугаа эсвэл гал тогооныхоо тосгуур руу шилжүүлнэ. Япончууд ваннтай усанд орохоосоо өмнө шүршүүрт биеэ угаасан тул ваннтай усаа дахин ашиглах боломжтой гэж үздэг.

 

9. Зарим нэг япончууд шкафаа таазнаас тогтоодог

© Amazon カスタマー/ Amazon

Таазаа цоолохгүй, тогтоогч нь өөрөө цавуутай: тогтоогчны нэг талыг шкафанд наагаад, нөгөө талыг нь ханандаа наана. Мөн шаландаа наадаг (жишээ нь хөргөгч) – хөдөлгөөнтэй тавилгыг тогтоох зориулалттай. Цавуутай тогтоогч ашиглах шалтгаан: газар хөдлөлтийн үед тавилга дээрээс унаж ирэхээс хамгаалдаг байна.

 

10. Японы гал тогоонд шууд ашиглах шарах шүүгээ байдаггүй

© LiudmilaB / pixabay, © Jeremy Hall / flickr

Бидний мэдэх уламжлалт шарах шүүгээ япон айл болгонд байдаггүй. Япончууд шарах шүүгээний оронд богино долгионы зуух ашигладаг, уг цахилгаан хэрэгсэлд хүнд хэрэгцээтэй бүх л горимууд байх ажээ. Гал тогооны зуухны доод хэсэгт ихэнхдээ загас бэлдэх зориулалттай зуух суурилуулсан байдаг.

 

11. Ус буцалгагчны оронд халуунаа барьдаг ус буцалгагч хэрэглэдэг

© www.trek.today / flickr, © Amazon Customer / amazon

Японы олон гал тогоонд халуунаа барьдаг ус буцалгагч байгааг харж болно. Цай, кофены ус бас бэлэн гоймон болгоход шууд хэрэглэх боломжтой. Жижиг ус буцалгагчнаас давуу талуудтай: буцалсан усны хэм халуудаад байдаг бол хэмээ багасгаж тохируулах боломжтой.

 

12. Япон айл болгонд өргөн хэрэглэгддэг бас нэгэн зүйл – чийг авдаг бодис

© amazon, © paypaymall

Япон маш чийглэг уур амьсгалтай газар, зуны цагаар мөөгөнцөртэй эрчимтэй тэмцэхээс өөр аргагүй. Агааржуулалтыг сайн хийхээс гадна чийг сорж авдаг бодис ашигладаг. Уг бодисыг битүү шкаф эсвэл системийн хамгаалалтад тараан тавьдаг байна. Уг бодисыг орон нутгийн эмийн сан эсвэл ахуйн барааны дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Та япон байранд очиж үзмээр байна уу? Бас эдгээр зүйлүүдээс алийг нь гэртээ туршиж үзмээр санагдав?

19
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Дүгэрсүрэн Дашням

    Дүгэрсүрэн Дашням

    2020/10/22 at 08:01

    орон зайг ашиглаж чадаж….!!

  2. Davaa Ulzii

    Davaa Ulzii

    2020/10/22 at 19:09

    Gar nuur ugaasan us, 00 n us tatah hedegt ordog. / tosguur n bochkinii deer/mash zuv shiidel yumaa

  3. Zultsetseg Zultsetseg

    Zultsetseg Zultsetseg

    2020/10/22 at 20:11

    Би японд хайртай

  4. Badamsvren Rawdan

    Badamsvren Rawdan

    2020/10/23 at 09:13

    газар унтах сайн шүү ор дэмий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *