Энэтхэг бүсгүйчүүдийн өтгөн, урт сайхан үстэй байдгийн 7 нууц

4

Та Энэтхэгчүүд яагаад ийм гоё өтгөн,урт үстэй байдаг юм бол гэж бодож байсан уу? Энэтхэгчүүд эрт дээр үеэс үсийг хэрхэн арчлах талаарх нууцаа удам дамжуулсаар өнөө хүрчээ. Энэтхэгчүүд байгальд хүнийг эрүүл байлгах, гоо сайхан байхад нь туслах бүх л зүйл бий гэж үздэг байна.

Таны үсийг урьдынх шиг чинь сайхан болгох Энэтхэгийн 7 нууцыг задалж байна.

1. Үсээ хүйтэн усаар угаана

Үсээ хүйтэн усаар угааж занших нь таны үсийг ид шидийн мэт өөрчлөх болно. Хамгийн гол нь халуун биш, бүр бүлээн ч биш зөвхөн хүйтэн усаар угаах ёстой гэдэгт анхаарлаа хандуулаарай. Та толгойгоо хүйтэн усаар угаахад арьсны нүх сүв нээгдэж толгойн арьсны цусан хангамж сайжирна. Мөн хүйтэн үс нь таны үсийг илүү гялалзсан болгодог билээ.

2. Зуун настын шүүс

Зуун настын шүүс нь тоо томшгүй олон ашигтай талаараа гайхагддаг бөгөөд таны үс болон арьсанд ч бас сайн нөлөөтэй. Үүнийг ашиглахын тулд та зуун настын навчийг дундуур нь хувааж шүүсийг нь аваад түүгээрээ толгойн арьс, үсээ тэр чигээр нь иллэг хийх маягаар түрхэхэд таны арьс чийгшиж, үсний ургалт нэмэгддэг байна.

3. Далдуу модны самрын тосоор иллэг хийх

Далдуу модны самрын тос бол онцгой зүйл юм. Бага зэрэг халаасан (хэт халааж болохгүй) тос ашиглах нь хамгийн сайн үр дүнтэй байдаг. Бүлээн тосоор толгойн арьс болон үсэнд түрхэнэ. Дараа нь малгай өмсөх хэрэгтэй ба энэ нь халуунаа хадгалах зорилготой юм. Тос таны үс, үсний уг, толгойн арьсанд тэжээл өгч, фолликулыг тойрон хуралдсан арьсны үхэжсэн хэсгийг задалж зайлуулна. Тосоо 30 минутын турш байлгах ба түүнийгээ угаахдаа цэвэр байгалийн гаралтай шампунь хэрэглээрэй. Энэ аргыг долоо хоногтоо нэгээс багагүй удаа хэрэглэж байж үр дүнд хүрнэ.

4. Алимны уксус

Алимны уксус нь далдуу модны самрын тос шиг маш их ашигтай шинж чанартай юм. Тэрхүү ашигтай зүйлийн нэг нь таны үсийг сэргээж эрүүл болгодог явдал. Хэрвээ таны үс ихээр унадаг бол түүнийг хэрэглэх хэрэгтэй. Алимны уксус нь толгойн арьсны pH-ийн түвшнийг тэнцвэржүүлэх ба ингэснээр арьс хуурайших, толгой загатнах, хаг бий болох, үс ширэлдэх зэргээс сэргийлдэг байна. Зарим хүмүүс шампунийн оронд алимны уксус хэрэглэх нь бий. Гэхдээ 50:50 харьцаагаар усаар шингэлэх хэрэгтэй бөгөөд үгүй бол уксус толгойн арьсыг түлж мэдэх аюултай юм.

5. Үсэнд хийх уургийн маск

Үс унах үндсэн шалтгаан нь таны хоол хүнсэнд уураг дутагдахтай холбоотой байж болно. Тийм нөхцөлд та өөрийн үсээ протеин бүхий маскаар сэргээж эрүүлжүүлж болно. Үсэнд зориулсан өндөгний маск нь таны үсийг уургаар баяжуулах хамгийн сайн арга юм. 2 өндөг аваад цагааныг нь ялгаад хутга. Энэ шингэнээ багсны тусламжтайгаар үсний уганд түрхэнэ. 30 минутын дараа шампуниар угаах ба таны үс илүү эрүүл, гялалзсан болох болно.

6. Эфирийн тос ашиглах

Бүйлсэн самар, лаванда, розмарин, гоньд зэргийн тос нь үсний фолликулд сайнаар нөлөөлж толгойн арьс үсэнд их хэмжээний амин дэм, өсөлтийн бодис өгнө.

  1. Дээр дурдсан тоснуудыг холиод дээрээс нь далдуу модны самрын тос нэмнэ.
  2. Энэ холимгоо үсний уганд түрхээд 2-3 цаг болго
  3. Тосоо зөв угааж арилгахын тулд толгойгоо энгийн шампуниар эсвэл илүү сайн цэвэрлэхийн тулд нэг удаа шүлтлэг суурь бүхий шампуниар угаа.
  4. Үсээ цөөхөн угаа

Үсэнд элдэв химийн бодис хүргэхгүй байх, усны нөлөөг бага байлгах нь үсээ урт, эрүүл чийрэг байлгах бас нэг нууц юм. Үсээ байнга угаах нь pH тэнцвэрийг алдагдуулж улмаар үс унах нөхцөл болдог байна. Тиймээс үсээ долоо хоногтоо 1-2 угааж байх нь үс гэмтэхээс хамгаалах нэг нөхцөл юм шүү.

7. Үсний пантенол бүхий маск

D-пантенол нь арьсны олон гоо сайхны хэрэгсэлд байдаг зүйл. Ихэнхдээ В5 амин дэмийн синтетик байдлаар байх ба арьстай үйлчлэлцэхдээ пантотены хүчил бий болгоно. Пантенолын давуу тал нь үсний гэмтсэн фолликулыг сэргээх, эпидермисийг сэргээх, статик цахилгаанжилтыг үгүй болгох зэргээр үс уналтыг зогсоох явдал юм. Үс болон толгойдоо пантенолын тос болон хөөс түрхээд толгойн арьсанд зөөлөн иллэг хийж сайн үр дүнд хүрч болно. (Хэдийгээр энэ нь цэвэр байгалийн бүтээгдэхүүн биш боловч маш үр дүнтэй юм шүү)

35
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Оюун Даваадорж

    Оюун Даваадорж

    2019/01/12 at 16:42

    Хэхэ Угаасаа энэтхэгүүд эр эмгүй үс сахал ихтэй хүмүүс шүү.

  2. Ayurzana Ayur

    Ayurzana Ayur

    2019/01/12 at 21:25

    Gerelee Sidbazar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *