Ммм, ямар амттай гээч!
Шинэ ургацын төмсний улирал эхэллээ! Залуу төмсөөр – анхилуун үнэртэй шөл, давтагдашгүй амттай салат, салахын аргагүй төмсний хучмал хийнэ.
Залуу төмсийг зөвхөн чанаж л идэж болно гэдэг буруу ойлголтоос таныг салгахаар бид шийдлээ. Ингээд та бүхэндээ амттай жоруудаа дэлгэе.
1. Шинэ төмсөөр хийсэн салат
Орц:
- 500 гр шинэ төмс
- 200 г ногоон гонзгой вандуй
- 120 г тостой сардин
- Овоолон ясгүй чидун жимс
- Тал нимбэгийн шүүс
- 1 х.х чидун жимсний тос
- Давс – өөрийн амтанд тохируулж
- Хар нунтаг перец – өөрийн амтанд тохируулж
Хийх арга:
- Төмсөө угааж цэвэрлээд 3 хэсэг хувааж усанд бүрэн болтол нь чанана. Урт вандуйгаа жижиглэн хэрчээд усанд 3 минут орчим зөөлөртөл нь чанана. Ногоонуудыг уснаас шүүж аваад хөргөнө.
- Салатны саванд сардин, давс, перец, нимбэгийн шүүсээ хийгээд сэрээгээр загасны махыг нухна. Сардин дээрээ жижиглэн хэрчсэн чидун жимс, чанасан төмс, вандуйгаа хийгээд чидун жимсний тосоор амтлаад сайтар хутгана. 15 минут амт оруулсны дараа идээрэй.
2. Зэрлэг сармис, яншуйтай төмсний шөл
Орц:
- 70 гр тос
- Татсан 1 сонгино
- Бага зэргийн хуурай цагаан дарс
- 250 г шинэ төмс
- 1 л ногооны шөл
- 2 цайны халбага давс
- 40 г зэрлэг сонгино
- 150 г яншуй
- Бага зэрэг зөөхий
Хийх арга:
- Хоолны саванд цөцгийн тосоо хийж хайлуулаад сонгиноо хийнэ. Шаргал өнгөтэй болтол нь шараарай.
- Дарсаа хийгээд спиртийг нь ууршуулна. Төмс, ногооны шөл болон давсаа хийж 30-45 минут буцалгаарай, нэг ёсондоо төмс зөөлөртөл буцалгаарай.
- Галаас саваа аваад сармис, яншуй болон зөөхийгөө нэмээд блендерээр сайн холино. Өөрийн дуртай амтлагчаа нэмээд шарсан талхтай идээрэй. Мөн бага зэрэг чидун жимсний тос шүршиж болно.
3. Шинэ төмс, бекон болон шинэ байцаатай хучмал
Орц:
- 600 гр төмс
- 500 гр чанаж татсан байцаа
- 200 гр жижиглэн татсан бекон эсвэл гахайн утсан мах
- 1 хумс сармис
- 550 мл зөөхий
- 1 х.х тос
- 20 гр нунтагласан шарсан талх
- 10 гр чеддар бяслаг
- 10 гр пармезан бяслаг
- 1 хоолны халбага жижиглэж татсан яншуй
Хийх арга:
- Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Төмсөө чанаж болгоод шүүрээр сайтар шүүнэ. Төмс хөрсний дараа цагираг хэлбэрээр нимгэн хэрчиж тавина.
- Байцаагаа чанаад беконтой холино. Сармисаа тосонд шарж дээрээс нь зөөхий хийгээд давс, перецээр амтална.
- Хучмал хийх хэвэнд төмс, бяслаг, байцаатай бекон, соус, чеддар, пармезон бяслаг, яншуйгаа хийнэ. Шарах шүүгээнд 25 минут буюу дээд тал нь шаргал өнгөтэй болтол нь шарна. Шарах шүүгээнээс гаргаад л шууд таваглаж идээрэй.
Үнэхээр амттай болно шүү.