Дараах 11 зүйлийг цэвэрлэхээ мартаж болохгүй!

2

Гэр орон эмх цэгцтэй байх нь хэн нэгний гавьяа. Зарим хүмүүс ширээ нь тоостой байхыг үзэж чаддаггүй. Хавар болж их цэвэрлэгээ хийх цаг болсон тул бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай.

Энэ удаа бид та бүхэндээ бидний төдийлөн хайхардаггүй, үргэлж цэвэрлэхээ мартаж орхигдуулдаг зүйлсийн талаар хүргэхээр бэлдлээ.

Унтраалга болон хаалганы бариул

Бид өрөөнд орохдоо хамгийн түрүүнд бас гарахдаа хамгийн сүүлд унтраалганд хүрдэг. Унтраалга болон хаалганы бариул нь хамгийн их нян цуглардаг хэсэг юм.

Гадаргууг цэвэрлэхийн тулд бохирдсон газарт ариутгагч бодис цацаж алчуур болон зориулалтын цаасаар арчина. Мөн ариутгагч бодистой салфетка ашиглаж болно.

 

Цонхны хаалт

Цонхны хаалтанд маш их тоос хуримтлагддаг. Шороон болон тосорхог толбыг арилгахын тулд цууны уусмал хэрэглэж болно. Цэвэрлэхэд хялбар байлгах үүднээс хуучин оймсыг бээлий болгоод гартаа өмсөөрэй.

 

Хогийн сав

Хогоо хаячихсан байхад ч гэсэн эвгүй үнэр үнэртсээр байна уу? Санаа зовох хэрэггүй. Хогон дахь нян хогийн саванд үлдсэн байна. Эвгүй үнэрийг дарахын тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй. Үүнд:

  1. Бүх хогийг хаях
  2. Халуун усаар угаагаад хуурай болтол арч
  3. Ариутгагч бодис цацаж сойзоор угаа
  4. 5-10 минут байлгаад ахиж угаана. Хаттал арчаарай.

 

Аяга таваг угаагч болон угаалгын машин

Хачин сонсогдож мэдэх ч угаагч машинуудыг ч бас цэвэрлэх шаардлагатай. Хоол хүнс, хувцасны утас гэх мэт зүйлсээс болж хөгц үүсэж болдог.

Гаднах хэсгийг цууны уусмалаар угааж, дараа нь цагаан цуу болон содны уусмалыг 4:1 гэсэн харьцаатайгаар хольж машинаа хамгийн өндөр хэм дээр ажиллуулаарай.

 

Шүний сойзны сав

Шүдээ бохир сойзоор угаахыг хүсдэггүй л биз дээ? Хэрвээ шүдний сойзны саваа цэвэрлэхгүй бол бохир сойзоор угааж байгаагаас ялгаагүй. Савыг халуун усанд дэвтээж, угаалгын болон содны уусмалаар угаагаарай.

 

Угаалгын өрөөний хөшиг

Угаалгын өрөөний хөшгийг угааснаас шинийг авсан нь хамаагүй дээр санагдаж байна уу? Гэхдээ цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ таны хөшиг бат бөх бол угаалгын машинд гал тогооны алчууртай хамт угааж болно. Угаалгын машинд угааж болохгүй гэж бодож байвал их хэмжээний усанд содны уусмал хийгээд угааж болно.

 

Удирдлага болон гар утас

Мөн компьютерийн гар орно. Бид өдөр тутам эдгээрийг ашиглаж байдаг шүү дээ. Эдгээр зүйлс нь хамгийн бохир, маш их нян агуулдаг зүйлс юм.

Эдгээр зүйлсээ нянгийн эсрэг салфеткаар арчиж байгаарай.

 

Шумуулны тор

Цонхоо угаах үедээ бид торнуудыг, ялангуяа шумуулны торыг мартдаг. Үүнийг цэвэрлэх их хялбар бөгөөд буцлам халуун, савантай усанд угаана. Бүр их гүн бохирдсон байвал хуучин шүдний сойз ашиглаарай.

 

Зураг болон жаазны хүрээ

Шилтэй адилхан хялбар цэвэрлэгддэг. Танд цэвэрлэгч бодис, хөвөн байхад л хангалттай. Хэрвээ таны жаазны хүрээ тань маш нарийн хийцтэй бол сойз юм уу угаалгын хөвөн ашиглаарай.

 

Цүнх болон түрийвч

Цүнх болон түрийвчний дотор, гадна тал нь маш хурдан бохирддог. Хэрвээ бохирдол бага бол спирттэй даавуугаар маш сайн арчина. Жижиг хэсгүүдийг арчихаа мартаж болохгүй.

Үзэг болон тодруулагчны толбо болсон бол цуу болон спиртийг 1:1 гэсэн харьцаатайгаар хольж арчина. Тосны толбыг сода юм уу эрдэнэ шишийн цардуулаар арчина.

Хэрвээ даавуун цүнхтэй бол угаалгын машинд угааж болно.

 

Цэвэрлэгээний хэрэгсэл

Цэвэрлэгээний хэрэгслийг ч бас цэвэрлэх шаардлагатай. Учир нь эдгээр зүйлсүүдэд маш их нян байдаг бөгөөд тэдгээрийг устгахгүй бол бүх гэрт нян тархах болно. Тиймээс угаалгын сойз, алчуур, сав суулгыг байнга угаах юм уу ойр ойрхон сольж байгаарай.

21
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Алтан Соёмбо

    Алтан Соёмбо

    2017/03/17 at 21:29

    Миний цэвэрлэдэг юмнууд байнаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *