61 настай эр жендерийн хэвшмэл ойлголтыг арилгахын тулд банзал өмсөж, өндөр өсгийт дээр алхан ажилдаа явдаг ажээ

0
  • Банзал өмсөж, өндөр өсгийт дээр алхах түүнийг магадгүй та ижил хүйстэн гэж бодож буй бол та эндүүрчээ. Түүний бэлгийн чиг хандлага хэвийн бөгөөд өдөр бүр энэ хэв маягаар хувцаслаж ажилдаа явдаг ажээ.
  • Түүний загварын чиг хандлага цахим орчинд бусдын анхаарлыг маш ихээр татах болжээ.
  • Тэрээр хувцас өмсгөлд хүйсийн ялгаа байхгүй гэж үздэг.

61 настай Марк Брайан банзал өмсөж, өндөр өсгийт дээр алхах дуртай, загварын өвөрмөц чиг хандлагатай ч жирийн нэгэн эцэг, өрх гэрийн халамжит хань ажээ.

Тэрээр өдгөө ХБНГУ-д инженер хийдэг бөгөөд хүн бүр хүйс хамаарахгүй хүссэн зүйлсээ өмсөх эрхтэй хэмээн боддог тул ийн хувцасладаг байна.

Марк хувцас өмсгөл нь хүйс хамаарахгүй гэдэгт итгэдэг

Тэрээр хэлэхдээ,

“Би юу өмсөхийг хүснэ түүнийгээ л өмсөх болно. Би урьд нь банзал өмсөж, өндөр өсгийт дээр алхах эмэгтэйчүүдэд цаг ямагт атаархдаг байлаа. Энэ нь бэлгийн чиг хандлагатай ямар ч хамааралгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр л эмэгтэйчүүд ийн хувцаслах нь тэднийг ямар хүчирхэг болгодог тухай бодоод үзээрэй гэж хэлэхийг хүсэж байна. Миний хувьд бусдад халуухан харагдахын тулд банзал өмсдөггүй. Харин мэргэжлийн харагдахын тулд ийн хувцасладаг. Албан ажил эрхэлдэг эмэгтэйчүүд яг л ингэж хувцасладаг шүү дээ.

Түүнчлэн би хувцас өмсгөлийг хүйс хамаарахгүй өмсөж болно гэж боддог юм. Гэвч би даашинз төдийлөн өмсдөггүй. Учир нь даашинз өмсөх нь эр болон эм хүйсийг илэрхийлдэг хувцсыг хамтатган өмсөх боломжийг маань хязгаарладаг. Тиймээс би бэлхүүснээс дээш эрэгтэй, бэлхүүснээс доош эмэгтэй хүнийг илэрхийлсэн хувцсыг өмсөхийг илүүд үздэг. Ингэснээр хувцас нь хүйс хамаарахгүй өмсөж болдог зүйл гэдгийг бусдад харуулж чадна гэж боддог” хэмээжээ.

 

Хүмүүс Маркын Instagram сүлжээндээ байршуулж буй зурагнуудад маш таатай ханддаг

Маркын зурагнууд аль хэдийнээ олны анхааралд орж, цахим хуудас нь 161,000 орчим дагагчтай болжээ.

 

Тэр бол нэгэнт тогтсон хэв маягийг эвдэх хүсэлтэй жирийн нэгэн эр хүн

“Хувцаслалтын маань ард ямар нэгэн бэлгийн чиг хандлагатай холбоотой асуудал үгүй. Яагаад эрчүүд ижил хүйстэн гэж дуудуулахгүйгээр банзал өмсөж болохгүй гэж? Би эмэгтэйлэг харагдахыг хүсээгүй. Гэтэл хүмүүс зүгээр л намайг харах төдийд л ижил хүйстэн гэж гоочилж эхэлдэг. Харин ярилцаж эхлэх үед л тэдний бодол өөрчлөгддөг.” хэмээжээ.

Instagram хуудас дээрээ тэрээр өөрийгөө ийн тодорхойлжээ:

“Би аз жаргалтай гэрийн бүлийн өрхийн тэргүүн, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг нүд унаган ширтэх дуртай, Порше машинд ч тун дуртай. Бас өндөр өсгийт дээр алхаж, банзал өмсөх дуртай.”

Марк мөн гэр бүл нь түүний загварын чиг хандлагыг үргэлж дэмжиж байдгийг дурьджээ. Мөн тэрээр хэзээ нэгэн өдөр хүн бүр түүн шиг нээлттэй болно гэдэгт итгэдэг ажээ.

Тэрээр мөн, “Сургуульд сурч байх үед охид өмд өмсдөггүй байсныг санаж байна. Учир нь тэр үед өмдийг зөвхөн эрчүүд л өмсдөг гэж нийгмээрээ тогтсон ойлголттой байсан хэрэг шүү дээ. Харин өнөөдөр хүн бүр л өмд өмсдөг. Тиймээс яагаад өндөр өсгийт болон банзлыг бүгд өмсдөг болж болохгүй гэж?” хэмээн өгүүлжээ.

10
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Zolzaya Khurelbaatar

    Zolzaya Khurelbaatar

    2020/10/26 at 18:16

    Mundag

  2. Do Ganzo

    Do Ganzo

    2020/10/27 at 10:21

    gay hha2

  3. Baljinnym Solongo

    Baljinnym Solongo

    2020/10/27 at 18:42

    надад байхгүй өгзөг хөл байна даа

  4. Tseegii Tserennym

    Tseegii Tserennym

    2020/10/27 at 19:35

    wow ymar goe ogzog we

  5. Ө. Оюумаа

    Ө. Оюумаа

    2020/10/27 at 20:00

    Azka Azka ene maangar tom umsjogodoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *