Миллениал болон Z үеийнхний загварын чиг хандлагын ялгааг маш тодорхой харуулах 8 тренд

0

Ү буюу Миллениал болон Z үеийнхэн өнөөдрийн хувьд дэлхийн хамгийн том хэрэглэгч болоод байгаа юм. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээнд загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ хоёр үе маш олон зүйлээрээ адилхан хэдий ч, жишээ нь тэд бүгд тоон технологийн эрин үед өсөцгөөсөн боловч хэд хэдэн үндсэн ялгаа байгаа юм. Тодорхой жишээ дурдвал, тэдний гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголт эрс ялгаатай, миллениалчуудад загварлаг харагдаж байгаа зүйл Z үеийнхний инээдийг нь хүргэнэ. Эсвэл бүр эсрэгээрээ ч байж болно.

Энэ хоёр үеийн загварын чиг хандлагыг бид харьцуулж үзэхээр шийдсэн юм.

1. Намхан суудал vs өндөр суудал

© Robert Hepler/Everett Collection/East News, © Broadimage/Broad Image/East News

2000-аад оны эхэнд намхан суудалтай хувцас моод байлаа – жийнсэн өмд, банзал болон богино өмд. Биеийн хэсэг хэдий хэр их гарна төдий чинээ моодны гэсэн үг. Энэ л чиг хандлагын ачаар пирсинг болон богино топ моод болсон юм. Өнөөдөр кроп-топ моод хэвээрээ, гэхдээ Z үеийнхэн намхан биш харин өндөр суудалтай хувцас буюу хүйсээ далдалсан хувцас өмсөхийг хүсэх болжээ. Магадгүй энэ нь моодны хувцас ямар ч галбирт сайхан зохицох ёстой гэсэн ойлголтоос үүдэлтэй байж болох юм.

 

2. Гялалзсан загвар vs жендэр үл харгалзан өмсөх хувцас

© East News, © Willy Sanjuan/Invision/AP/East News

Сошиал сүлжээгүй өссөн миллениалчуудын моодны чиг хандлагад одууд багагүй нөлөө үзүүлдэг байв. Чухам 2000-аад оны эхэн үед “гялалзсан” гэдэг үг, мөн энэ үгтэй эд зүйл ихээр хэрэглэгдэх болсон: брэндийн гоёлууд, үнэтэй гоёл чимэглэл, страз, хурц өнгийн хувцас. Тэр үед ихэнх нь биеийнхээ дутагдалтай талыг ил харуулахаас ичдэггүй байлаа. Удалгүй жендэр үл харгалзах хэв маяг буюу нормкор загварын ертөнцөд хүч түрэн орж иржээ. Зүгээр ч нэг тренд биш, харин амьдралын нэгэн хэв маяг болон үлдсэн юм. Зүүмерчүүд ухамсарт хэрэглээг эрхэмлэх болсон бөгөөд энэ нь залуучуудын секонд-ханд зүйл сонирхох болсноор илэрч байгаа юм.

 

3. Эмэгтэйлэг хэв маяг vs спорт загвар

© Milton Ventura/Broadimage/East News, © 0000001/Reporter/East News

Урьд нь галбираа гайхуулах нь моод байлаа – 2000-аад оны үед эмэгтэй хүний хувцасны шкафанд бариу даашинз заавал байдаг байлаа, энэ нь загварлаг хувцаст тооцогдож байсан юм. Ингэж алдаршсан нь Ким Кардашьяны гавьяа ч байж мэднэ. Харин зүүмерчүүд тав тухыг эрхэмлэх болсон тул ийм загварын хувцсыг зөв сонголт гэж үзэхгүй. Өргөн, сул чөлөөтэй, малгайтай цамц эсвэл свитшот өмсөхийг бодно, эдгээр загварын хувцсыг даашинз болгон өмсөх ч боломжтой. Үүнийгээ хотын хэв загвараас хазайлгүй ямар ч нөхцөлд өмсөж болох имижийг бүрдүүллээ гэж үзэх ажээ.

 

4. Өндөр өсгийтэй туфль vs пүүз

© PacificCoastNews.com/East News, © Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News

Зүүмерчүүд амьдралын ямар ч нөхцөлд тохирох хувцас өмсөх дуртай – оффистоо ч өмсчихнө, спорт зааланд ч өмсчихнө. Тэгээд ч энэ үеийнхэн амьдралын эрүүл хэв маягаар өвчилчихсөн тул илүү их хөдөлгөөн хийхийг зорьж спортоор хичээллэдэг. Мэдээж энэ зорилгоо хэрэгжүүлэхэд хөлд эвтэйхэн гутал байх ёстой. 2000-аад оны үеийн охид бүсгүйчүүд Christian Louboutin эсвэл Manolo Blahnik-ийн өндөр өсгийтэй туфль мөрөөддөг байсан бол одоогийн моодны бүсгүйчүүд загварлаг пүүзэнд хошуурна, эсвэл спорт загварын намхан ултай гутал өмсөхийг хүснэ. Тэгээд ч томоохон брэндүүд хэрэглэгчдийн сонирхлыг тэр дор нь мэдрэх тул төрөл бүрийн спорт загвартай гутал үйлдвэрлэж худалдан авагч бүсгүйчүүдэд санал болгох болжээ.

 

5. Биед таарсан хувцас vs оверсайз

© Juan Sharma, PacificCoastNews.com/East News, © Wiese/FaceToFace/REPORTER/East News

Оверсайз болон олон давхар загвар нь сүүлийн жилүүдэд загварын чухал бүрдэл болоод байна. Урьд нь өөрийнхөө бие, хэмжээнд яг таарсан хувцас өмсөхийг эрмэлздэг байсан бол өнөөдөр аль болохыг биеэ нуусан, чөлөөтэй хувцас өмсөхийг хүсэх болжээ. Нэг талаасаа биед эвтэйхэн бөгөөд ямар ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой: таныг ганц хоёр илүү килограмм нэмсэнг хэн ч анзаарч мэдэхгүй, бас тав тухаа алдахгүй дураараа сууж болно. Шуудайн эсвэл олон давхар хувцас таныг хамгаална. Нөгөө талаасаа – таны хувцасны шкафанд зөв хөрөнгө оруулалт, яагаад гэвэл ямар ч галбиртай хүнд зохидог юм.

 

6. Үсээ нэг тийш хагалах vs үсээ яг дундуур нь хагалах

© PacificCoastNews/East News, © Invision/Invision/East News

Z үеийн төлөөлөл миллениалуудыг үсээ нэг тийш нь илүү хагалдаг гэж батлаад байгаа юм. Харин орчин үеийн залуучуудад энэ чиг хандлага хачин санагддаг, өөрсдөө яг дундуур нь хагалахыг хүсдэг ажээ. Үе үеийнхний үсний засалтын талаарх маргаан TikTok-оос эхлэлтэй. Нэгэн хэрэглэгч бүсгүй ийн бичжээ: “Миний буруу гэдгийг та нар батлаадах. Гэхдээ үсээ нэг тийш нь хэлтгий хагалсан эмэгтэйчүүд дунд үнэхээр зохисон хүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Ингээд #MiddlePartChallenge хэштег гарч ирсэн бөгөөд олон миллениалчууд өөрсдийн зөв гэдгээ батлахыг ихэд хичээжээ.

 

7. Цэвэр үслэг эдлэл vs eco-friendly-хувилбар

© i-Images / Pool /East News, © face to face/FaceToFace/REPORTER/East News

Урьд нь цэвэр үслэг эдлэл өмсөөд явж байхад буруу зүйл огт олж хардаггүй байлаа. Шуб нь хангалуун амьдрал төдийгүй тухайн хүний зиндааг илэрхийлэгч болж байсан үе ч бий. Харин өнөөдөр олон брэндүүд өөрсдийнхөө цуглуулгад ан амьтны үс, арьс ашиглахаас татгалзах болжээ. Үүний оронд хиймэл материал ашиглахыг эрхэмлэж байна. Бидний ирээдүй хойч үе байгаль орчныг хамгаалах асуудалд илүү нухацтай хандах болжээ, тэд экологийн асуудлыг хурцаар хөндөж байгаа учраас томоохон корпорациуд тэдний үзэл бодлыг дэмжих болсон юм.

 

8. Бариу жийнсэн өмд vs чөлөөтэй загвар

© LDNPIX / MEGA/Mega Agency/East News, © Photographer Group/MEGA/Mega Agency/East News

Бариу жийнсэн өмд удаан хугацаанд ноёрхсон – 90-ээд оны сүүл хэсгээс моод болсоор өнөөг хүрчээ. Одоо ч бууж өгөх бодолгүй байгаа бололтой. Гэхдээ Z үеийнхэн өсөж том болоод энэ загварын хувцсанд жинхэнэ дaйн зарлаад байна. Энэ загвараас зaйлсхийх хамгийн эхний шалтгаан нь биед тухгүй гэнэ. Үүний оронд өргөн өмд буюу шуудай загварын, өндөр суудалтай өмд өмсөх болжээ. Зүүмерчүүдийн үзэж байгаагаар ямар ч галбиртай хүнд зохихын зэрэгцээ өмсөхөд тун эвтэйхэн гэсэн байна. Үүнээс гадна өмсөх гэж хүч гаргах хэрэггүй, харин хэтэрхий нарийхан жийнсэн өмд өмсөж, тайлахад ёстой бяр чадлаа үзэх шаардлага гардаг юм.

Танд орчин цагийн моодны чиг хандлага таалагддаг уу? Эсвэл та 2000-аад оны үеийн моодыг илүүд үзэх үү?

14
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *