
Олон алдартнууд бидний л адил өөр бусад алдартай хүмүүсийг шүтэж биширч явдаг. Өөрийнхөө биширч явдаг хүнтэй учирвал сэтгэл нь догдолж зүрх нь оргилдог л байж таараа. Харин гэрэл зурагчид ийм мөчийг цаг алдалгүй дарах нь мэдээж. Та өөрөө хар л даа, жишээ нь Женнифер Лоуренс гэхэд л Жек Николсоныг хараад яаж байна? Эсвэл Пол Раддыг ярилцлага өгч байхад нь Марк Руффало яаж байна?
Үнэнийг хэлэхэд та ч гэсэн эдгээр оддын хэн нэгэнтэй таарвал яг л ингэж харагдана. Майкл Жексон хүртэл Диана гүнж өөр лүү нь дөхөж ирээд яриа өдөхөд ямар болж байна вэ дээ? (нийтлэлийн төгсгөлд бичлэгийг сонирхоорой).
1. Женнифер Лоуренс Билл Мюрретэй уулзаад сэтгэл нь ихэд хөдөлжээ

2. Пол Раддыг ярилцлага өгч байхад Марк Руффало их л сониуч нүдээр харна

Руффалогийн Пол Раддыг харж байгаа хөгжилтэй бичлэгийг эндээс үзэж болно.
3. Камила Кабелью жүжигчин Эмилия Кларкын өмнө сөгдөж байгаа нь

4. Энн Хэтэуэй хажууд нь Мэрайя Кэри ирэхэд сэтгэл нь хөдөлж байгаа нь үнэхээр илт

Алдартай дуучныг холгүйхэн зогсоход Хэтэуэйн сэтгэл яаж хөдөлснийг эндээс сонирхоорой.
5. Адам Скотт багынх нь баатар Марк Хэмиллтэй уулзаж байна

Адам Скоттын сэтгэл хөдлөлийг эндээс үзэж болно. Марк Хэмилл “Star Wars” цуврал киноны Люк Скайуокерийн дүрийг бүтээснээрээ илүү алдартай.
6. Карди Би дуучин Леди Гагатай уулзсандаа сэтгэлээ барьж чадахгүй байх шиг байна

7. Дайан Китон ч мөн адил Жастин Бибертэй уулзаад гaлзуурчихав уу гэлтэй

Жүжигчин – дуучныг шүтэж явдаг, энэ тухайгаа ч байнга ярьдаг. Уламжлал ёсоор Эллен Деженересийн ток-шоугаар ч ярьжээ. 2015 онд Китон дуучин Бибертэй студид маш санамсаргүй байдлаар уулзсан юм.
8. Том Круз ханхүү Филипптэй уулзаж байгаа нь

9. Селин Дионыг харсан Эмма Стоуны сэтгэл хөдлөл

10. Харин энэ бол бүсгүйчүүд Дэн Стивенстэй уулзаад ихэд хөөрчээ

Английн жүжигчин Дэн Стивенс “Downton Abbey” олон ангит киноны Мэттью Кроули дүрээрээ алдартай, мөн “Beauty and the Beast” киноны Араатны дүрд тогложээ.
11. Кара Делевинь жүжигчин Риз Уизерспунтэй уулзаж байгаа нь

12. Милли Бобби Браун жүжигчин Дакота Фэннингтэй танилцжээ

13. Ариана Гранде өөрийн шүтэж явдаг Жим Керригээ хараад шууд уйлсан юм
14. Сара Хайленд жүжигчин Хоакин Фениксийг олж хараад

15. Сара Полсон шүтэж явдаг дуучин Мадоннатай таарчээ

16. Женнифер Лоуренс нэгэн арга хэмжээн дээр Жек Николсоныг хараад ёстой их баярласан юм

Киноны домгийг харсан Лоуренс яаж ангайсныг эндээс үзээрэй.
Бонус: Майкл Жексон Диана гүнжтэй ярьж байхдаа яг л ичимхий хүү шиг биеэ барьж дээ
Та алдартнуудаас хэнийг нь амьдаар хармаар байна вэ?








Javkhaa Mgl
2021/07/17 at 10:27
Ĺ