Өндөр настай аав ээж, өвөө эмээтэйгээ үл ойлголцол үүсэхээс зайлсхийхэд туслах 9 үг хэллэг

1

“Залуу хүн ажлын нэмэр, Хөгшин хүн үгний нэмэр” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Үнэндээ хөгшин хүн, хүүхэд хоёр адил гэдэг дээ. Зарим үед өтөл насны аав, ээж, төрөл садантайгаа харилцахад тун хэцүү тохиолдол гардаг. Тэд ямар нэгэн шалтгаангүйгээр үр хүүхдээ шүүмжилж тэдэнд учиргүй гомдоно.

Дотнын хүмүүсээ хайрлаж явахад туслах зарим нэг арга залийг танд танилцуулж байна. Та бүхний харилцаа тайван, үр дүнтэй байгаасай.

Бүх хоолноос нь битгий татгалз, өөрт гэмгүй гэснээ л сонгоод идчих

Эмээгийндээ эсвэл ээжийндээ өлсөөгүй байхдаа оройн хоол идэхээр очно, эцэст нь ходоодоороо дүүрэн хоолтой босож ч чадахгүй сууж үлддэг. Бид бүгд л ийм тохиолдолтой нүүр тулж үзсэн байлгүй. Мэдээж, нэг удаагийн ийм хоолны дэглэм эрүүл мэнд болон жинд тийм ч их нөлөөлөхгүй л дээ, харин мэдрэгдэх таагүй мэдрэмж нь зайлшгүй. Татгалзах эвгүй байгаа бол энэ үед яах ёстой вэ? Эмээгийнхээсээ хагарахын наагуур гармааргүй байгаа бол дараах лайфхакыг ашиглаарай: хамгийн бага калоритой нэг л хоолыг сонго. Тэр хоолоо нэмүүлж идээд зогсохгүй гэртээ ч гэсэн жоохныг авч явмаар байна гэж хэлээрэй. Ингэвэл өндөр настай эмээ, ээж нар таныг хоолондоо сайн байна гэж үнэлнэ, та ч ходоод гэдэснийхээ тайван байдлыг алдагдуулахгүй.

 

“Та тийм юм ойлгохгүй л дээ” гэж хэлэхээ больж үз

Ахимаг насны хүмүүс орчин үеийн загвар, моодыг ажиглаад сууж байдаг гэдэг юу л бол. Эсвэл дөнгөж шинээр гарсан техник технологи болгонтой хөл нийлүүлэн алхаж чадахгүй. Энэ болгоныг та ч гэсэн тэдэнд 5-хан минутад хэлээд ч ойлгуулж чадах нь юу л бол. “Та ч ойлгохгүй дээ” эсвэл “Та амьдралаас дэндүү хоцорчээ” гэж хэлбэл тэднийгээ гомдооно шүү. Үүний оронд хамаагүй зөөлөн үг хэрэглэсэн нь дээр. Жишээ нь аав, ээжийн залуу насан дээр ч гэсэн эмээ, өвөө хоёр тэр үеийн моодыг ойлгодоггүй байсан байх даа гэж хэлбэл тэднийг гомдоохгүй л байх.

 

Танд биш тэдэнд таалагдаж байгаа зүйлийг худалдаж авч өгөөрэй

Өндөр настай хүмүүсийг шинэ хувцас эсвэл тавилга худалдаж авах гэж ятгахад их хэцүү. Энэ тохиолдолд залуучууд бид өөрсдөдөө таалагддаг эд зүйлийг худалдаад аваад өгчихдөг, ингээд нөгөө бараа өвөө, эмээгийн гэрийн нэг буланд хог болон хувирна. Үүний оронд танд таалагдаж байгаа бас өвөө, эмээгийн санал болгосныг сонсоод хэн хэнийхээ сэтгэлд нийцэж байгаа хувилбарыг л худалдаж аваарай.

 

Мессенжерээр ирэх цэцгийн зурагт нь битгий уурлаарай

Баярын өдрүүдэд өндөр настай хамаатнуудаас зурагтай мэндчилгээ ирэхэд олон хүн дургүй хүлээж авдаг. Эмээ, өвөө нар энэ зурган илгээмжээр хайр, халамжаа илэрхийлж байгаа хэрэг гэдгийг ойлгоорой. Тийм учраас уурлахын оронд өчүүхэн тэвчээр гаргаж тэдэндээ талархлын хариу заавал илгээж бай.

  • Зүгээр л асууж байгаа юм шүү, настай хамаатнуудаас чинь өдөр болгон сахиусан тэнгэр эсвэл муужгайны зурагтай мэндчилгээ явуулж байвал битгий уурлаарай. Тэр зургууд нь тэдэнд үнэхээр таалагддаг юм, үүгээрээ бидэнд л халуун дулаан сэтгэлээ илэрхийлж байгаа хэрэг. Тантай илүү ойр дотно байхын тулд эмээ тань ухаалаг утас ашиглаж сурч байгаа нь сайхан биз дээ? Миний эмээ ухаалаг утастай болсноос хагас жилийн дараанаас эхлээд өглөө болгон гоё зургаар мэндэлчилдэг уламжлалтай. Ирүүлсэн сахиусан тэнгэр эсвэл туулайны зурагны хариуд нь би ч гэсэн төвөгшөөлгүй өдрийн мэндийг үгээр эсвэл мөн адил зургаар хүргэнэ. Миний илгээсэн зургийг хараад эмээ маань жоохон ч гэсэн баярлаг гэж би боддог юм. © babieveto / Twitter

 

Хүнд хэцүү эсвэл үл ойлголцож байгаа сэдэв дээр битгий их төвлөр

Настай хүмүүс зөвлөгөө өгөхөд дуртай байдаг, тэднээс тусламж хүсээгүй байсан ч тэд өөрсдийнхөөрөө зүтгэнэ. Та хэдий насанд хүрсэн хүн байсан ч бай хамаагүй, аав, ээжийнхээ хувьд та бяцхан хүүхэд хэвээрээ л байгаа, тиймээс танд тусламж зайлшгүй хэрэгтэй гэж үзнэ. Хүсээгүй зөвлөгөө өглөө гэж уурлаж байхын оронд танд тусламж хэрэггүй байгаа амьдралынхаа тэр хэсгийг тэднээс “нуучих”-аад амьдралын өөр сэдэв дээр төвлөрөхийг хичээ. Жишээ нь, ярианы сэдвийг ажил руугаа өөрчил, гал тогооны ханын өнгө эсвэл хөргөгчний хэмжээ ч юм уу? Эмээ, өвөө нарын хувьд жижиг зүйлээр зөвлөгөө өгсөн ч гэсэн өөрийгөө нийгэмд хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд нь тусална.

 

Шууд тулган шаардаж байхын оронд зөв арга барилыг сонго

Эмээ, өвөө нар өөрийнхөө үзэл бодолд тууштай, бүр заримдаа таг зөрүүд байдаг, ялангуяа тэдний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр. Тэдний хүүхдүүд нь эсвэл ач, зээ нар нь үгэндээ оруулж чадахгүй байна гэж гомдоллоно. Эмчид үзүүлж чадахгүй байна гэнэ, учир нь тэд өөрсдийгөө эрүүл гэж үзнэ. Энэ үед өөрийнхөө хүслийг тэдэнд шууд тулгахын оронд асуудлыг өөр талаас нь авч үзэхийг хичээгээрэй. Тухайн хүнд нэр хүндтэй хүний үгийг ашиглаж болно, танил тал, найз нөхдөөс нь ч тусламж гуйж болох юм. Эдгээр аргууд үнэхээр үр дүнтэй байдаг.

 

Хамаатнууддаа ахуйн асуудалд нь туслаж байгаарай

Нас ахих тусам эрүүл мэндийн асуудлууд гарч ирнэ. Юуны түрүүнд сонсгол эсвэл хараа муудаад эхэлдэг, амархан ядарч сульдана, зүрхтэй холбоотой асуудал ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэдний эрүүл мэндийн байдлыг сайн ойлгож мэдсэнээр тэдэнтэй харилцах харилцаагаа хэн хэндээ амар болгох боломжтой. Жишээ нь, өндөр настай аавдаа том товчлууртай зурагтын удирдлага авч өгөх, харин ээждээ чанга дуугардаг утас. Хайртай хүмүүсийнхээ дутагдлыг ад үзэж уурлахын оронд тэдэнд туслахыг л хичээх хэрэгтэй.

Таны эмээ, өвөө ойр дотнын хүмүүсийнхээ утасны дугаарыг мэдэж байгаа эсэхийг хамгаас түрүүнд шалга. Яаралтай тусламж гарсан үед хөрш, эмнэлэг, түргэн тусламжийн утсыг мэдэж байгаа эсэхийг ч шалгах хэрэгтэй. Тэдэнд туслах зорилгоор зайлшгүй шаардлагатай утасны дугааруудыг бичсэн цаасыг хэд хэдэн газар нааж өгөх нь зөв. Мөн ойр дотнын хүмүүсийн мөнгөө нуудаг “нууц авдар”-ыг ч тэд мэдэж байхад илүүдэхгүй. Тэдэнд мөнгө хэрэгтэй болсон яаралтай үед тэд энэ нууц газрыг мэдэж байх ёстой. Өндөр настай хүнд байнгын хараа хяналт шаардлагатай бол гэртээ камер суурилуул, гэхдээ эмээ, өвөөдөө энэ тухайгаа заавал хэлсэн байх учиртай. Тэдэнд анхаарал халамж тавьж байгаа учраас л камер тавьж байгаа юм шүү гэдгээ зөв ойлгуулаарай.

 

Өндөр настай хүмүүс амьд харилцаанд орж байгаа эсэхэд нь байнга анхаарал тавиарай

Өндөр настай хамаатнууд заримдаа нойтон хамуу шиг санагдах юм: өдөрт хэд хэдэн удаа залгана, ер нь анхаарал л тавиулах гээд гэж бодох хүмүүс цөөнгүй. Үнэндээ тэдэнд харилцаа дутагдаж байгаа юм, харин та тэдний хувьд хамгийн ойр дотнын хүн нь байдаг. Эмээ, өвөөгөө ганцаардуулахгүйн тулд тэдэнд анхаарал тавьж байнга харилцаж байгаарай, өөрөөр хэлбэл харилцаа холбоогоо таслахгүй байх бүхий л аргыг ашигла: хэн хэндээ ашигтай тариф сонго, интернет ашиглахыг зааж өг, хөршүүдтэйгээ танилцуул. Гадаа салхинд сууж байхдаа ч гэсэн дэмий ярьж суухад сайхан шүү дээ.

 

Өөрсдийнх нь амьдралаар амьдрах боломжийг олго

Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавьж байна гээд бид өөрсдөдөө хэтэрхий их хариуцлага үүрүүлчихдэг. Үүнээс болоод өндөр настай хүмүүс өөрийнхөө амьдралаар амьдарч чадахгүйд хүрнэ. Мэдээж хүнд асуудлыг бүгд цугтаа ярилцаж байж шийднэ, гэхдээ таны эцэг, эх чухам юу хүсэж байгааг заавал асууж байгаарай. Тэднийг зандрах хэрэггүй, хайртай хүмүүстээ хүндэтгэлтэй хандах нь чухал.

Та эмээ, өвөөтэйгөө яаж харилцдаг вэ?

108
ХөөрхөнХөөрхөн
45
ГоёГоё
38
ГайхмаарГайхмаар
31
БахархмаарБахархмаар
20
ХарамсалтайХарамсалтай
10
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/10/01 at 22:08

    Emeetei ussun humuus ni tusdaa l bdag bhdaa lol minii amidrald ymarch emee bgaagui 😈😈😈

  2. Pk

    2020/10/04 at 10:11

    Emee gdg xvn chin aaw eejees xed daxin erxlvvlj omgoolj xamgaaldag awral shvde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *