Бохь зажлах нь таны биед дараах 8 нөлөөг үзүүлдэг байна. Сайн ч тал бий, бас сөрөг тал ч бий ажээ

1

Түүхийн явцад хүмүүс резин, хатуу парафинаас эхлээд Орбит бохь хүртэл байж болох бүхнийг зажилж байсан тухай мэдээ бий. Тухайлбал 5000 жилийн өмнө хүмүүс хус модны давирхай зажилж байсан нь нотлогдсон байдаг билээ. Давирхай нь үжлийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Мэдээж өдгөө бид үжлийн эсрэг гэхээсээ илүү зүгээр л амны эвгүй үнэрээ дарах гэж бохь зажилдаг болжээ. Харин бохь зажилснаар таны биед ямар өөрчлөлт гарч байдаг бол? Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд дээрх асуултанд хариулт өгөх болно.

1. Шүдэнд нөлөөлдөг

© depositphotos.com

Сайн тал: Сахаргүй бохь нь амны хөндийн нянг устгахад маш үр дүнтэй байдаг. Мөн шүлс ихээр ялгаруулах бөгөөд шүдний эрүүл ахуйг хамгаалж, пааланг бэхжүүлж, буйлны үрэвслээс сэргийлдэг.

Сөрөг тал: Хэрэв та сахартай бохь зажилдаг бол шүдэнд сөрөг нөлөөтэй. Амны хөндийд амьдардаг нянгууд чихрийг нь өөртөө шингээж, шүд цоорлын эхлэл болдог байна.

 

2. Ой санамж сайжруулдаг

Бохь зажлах нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж, тархины хүчилтөрөгчийн хангамжийг дэмждэг байна. Мөн энэ нь танин мэдэхүйг дэмждэг нь сэрэл мэдрэмж нэмэгдэж, бодох, шийдвэр гаргах, ой санамж сайжрах зэргээр илэрдэг. Харамсалтай нь энэ үйл явц зөвхөн бохь зажилж буй үед л явагддаг ажээ.

 

3. Жин хасахад тань тусалдаг

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Сайн тал: Бохь нь хоолны дуршлыг багасгадаг. Өглөө бохь зажилснаар өлсөх мэдрэмж багасдаг гэсэн баримт бий. Бохь амттай бас калори багатай тул зууш идэх хүслийг тань маш сайн дардаг. Мөн энэ нь бодисын солилцоог дэмжиж, эрч хүч нэмдэг аж.

Сөрөг тал: Хэдийгээр бохь зажлах нь өлсөх мэдрэмжийг дарж буй хэдий ч урт хугацаанд сөрөг нөлөөтэй. Учир нь бохь зажлах үед тархи хооллож байна гэж таньдаг тул та өөрийгөө өлсөхгүй байгаа мэт мэдэрдэг. Гэвч бие физилогийн хувьд бид өлсөж байдаг. Харин гаатай бохь зажлах нь таныг түргэн хоол идэхэд хүргэдэг гэдгийг та мэдэх үү? Учир нь бохь зажилснаар эрүүл хүнс амтгүй санагдаж эхэлдэг аж.

 

4. Эрүүний асуудал үүснэ

© depositphotos.com, © depositphotos.com

Бохь тогтмол зажлах нь эрүүний холбоос эдүүд болон түүнийг тойрсон булчингуудад сөргөөр нөлөөлж байдаг ажээ. Стресстэй үедээ шүдээ зуух хандлагатай байдаг хүмүүст бохь тогтмол зажлах нь инээх, хооллох, ярих зэрэг эрүүний хөдөлгөөн оролцсон үйлдэл бүрт хүзүү болон мөр рүү өвдөх шинж тэмдэг дагуулах эрсдэлтэй байдаг гэнэ.

 

5. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг

Сайн тал: Бохиноос үүдэлтэйгээр шүлс ихээр ялгарах болсноор толгой эргэх, дотор муухайрах зэрэг өглөө гардаг шинж тэмдгүүд үгүй болдог ажээ. Бөөлжих, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдгүүдийг ч бүрэн дардаг тул эмнээс ч илүү үйлчилгээтэй гэгдэх нь бий.

Сөрөг тал: Харамсалтай нь гэдэс болон ходоод тань хэт мэдрэг бол гэдэс хийгээр дүүрэх эрсдэлтэй. Мөн бохинд агуулагдах чихэр нь зарим тохиолдолд туулгах үйлчилгээ үзүүлдэг тул гэдэс өвдөх болон гүйлгэх шалтгаан болдог аж.

 

6. Шар хөөрөх эрсдэлийг бууруулна

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Хоол идсэний дараагаар бохь зажлах нь улаан хоолой дахь хүчлийн хэмжээг бууруулдаг тул шар хөөрөх эрсдэлийг бууруулдаг ажээ. Бохь нь шүлс ялгаруулалтыг дэмжих тул хооллож дууссаны дараах хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж өгдөг гэнэ.

 

7. Тархинд ч мөн адил нөлөөлдөг

© depositphotos.com, © depositphotos.com

Сайн тал: Хамгийн хачирхалтай нь бохь таныг стрессээс хамгаалах хамгаалалт болж чаддаг гэнэ. Бохь зажилснаар стрессийн гормон болох кортизолын хэмжээ буурч, хүмүүс илүү тайвширдаг аж.

Сөрөг тал: Эрүүнд хэт их ачаалал ирснээс үүдэлтэйгээр толгой өвдөх магадлалтай. Улмаар толгойны архаг өвчтэй болох ч эрсдэл мөн дагуулдаг. Иймээс толгой өвдөх болон тархиар хатгуулах нь их байдаг бол та бохиноос татгалзах хэрэгтэй.

 

8. Чихний өвчлөлөөс сэргийлдэг

Чих болон хамар хоорондоо холбоотой тул аливаа нян дамжих магадлал их байдаг. Харин бохинд агуулагдах ксилит хэмээх нэгдэл нь чих, хамар хоолойнд үржих магадлалтай нянгаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг ажээ.

Та бохь зажилдаг уу? Бохиноос үүдэлтэйгээр биед тань ямар нэгэн нөлөө гарч буйг та мэдэрч байсан уу?

52
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *