Бөөрөнд ноцтой хор уршиг учруулдаг 8 буруу зуршил

1

Бөөр – маш чухал эрхтнүүдийн нэг. Цусан дахь хорыг шүүж, ус-давсны тэнцвэрт байдлыг хангахаас гадна цусны даралтыг хариуцдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахад эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлдэг. Хамгийн аймшигтай нь бид өөрсдөө бие махбодио хордуулж гэмтээж байдаг, жишээ нь бидний муу дадал зуршил.

Бидний бөөрийг юу аажим үхэлд хүргэж байна вэ?

1. Давсны хэт их хэрэглээ

Их давстай хоол хүнс нь цусны даралтыг ихэсгэдэг гэдгийг эмч нар анхааруулаад байгаа, үүний үр дагаварт бөөрөнд хэт их ачаалал өгнө. Үүнээс гадна давсны хэт их хэрэглээ нь бие сулруулах, шээхэд өвдөх, дотор муухайрах зэрэг таагүй мэдрэмжүүдийг төрүүлдэг байна.

 

2. Өвчин намдаах эмнүүд

Үрэвсэл дарж өвчин намдаах эмнүүд, жишээ нь: аспирин эсвэл ибупрофен – энэ дэлхийд хамгийн их өргөн хэрэглэгддэг өвчин намдаах эм болов уу. Гэхдээ эдгээрийг тогтмол хэрэглэвэл бөөрийг гэмтээхэд хүрнэ, цаашлаад бөөрний үйл ажиллагааг бүр үгүй болгох ч аюултай.

 

3. Хийжүүлсэн ундааны хэрэглээ

Хийжүүлсэн ундаа хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг бид бүгд мэднэ. Бөөр ч бас үүнээс хоцрохгүй. 2009 онд эрдэмтэд том хэмжээний нэгэн судалгаа хийжээ, судалгаанд 3000 эмэгтэйчүүд оролцсон байна. Өдөрт хоёр болон түүнээс дээш лаазтай хийжүүлсэн ундаа уудаг эмэгтэйчүүдийн дунд бөөрний өвчлөл 30%-иар их байгааг тогтоосон байна.

 

4. Хангалттай ус уухгүй байх

Ус нь бөөрний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Чухам шингэнээр дамжин биеэс хорт бодис гадагшилдаг. Бие махбодь шингэний дутагдалд ороход цус улам өтгөрч бөөрөнд муугаар нөлөөлдөг. Эмч нарын үзэж байгаагаар бол шээс нь цайвар шаргал өнгөтэй байх ёстой ажээ. Хэрвээ таны шээс ийм өнгөтэй бол та хангалттай хэмжээний шингэн уудаг гэж үзнэ.

 

5. Хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэт их хэрэглээ

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь их хэмжээний давс, фосфор агуулдаг. Давсны гаж нөлөөг бид мэднэ, мөн фосфор нь зөвхөн бөөр төдийгүй ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Бөөрний асуудалтай хүмүүсийн хувьд ийм төрлийн хоолноос эрс татгалзах хэрэгтэй.

 

6. Сунаж унатлаа бэлтгэл сургуулилт хийх

Огцом хэт их ачаалал авч бэлтгэл сургуулилт хийх нь булчинд сайн нөлөөтэй байж болно, харин бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Огцом ачааллын үед булчингууд гэнэтийн ачаалал авч илүү их эд эсийн ялгаруулалт явагдана, үүний үр дагаварт нь бөөрөнд хортой бодисын өндөр агууламж очно. Үүнийг та шээснийхээ өнгөөр ажиглаж үзээрэй. Хар бараан өнгөтэй болсон байх вий.

 

7. Цээж хорсохоос хамгаалах эмийн хэт их хэрэглээ

Цээж хорсохоос хамгаалах эм болон бөөрний гэнэтийн өвчлөл нь холбоотой болохыг эмч нар тогтоожээ. Ялангуяа урьд өмнө нь бөөрний эрүүл мэндэд гомдол тавьдаггүй хүмүүс анхааралтай хандах хэрэгтэй.

 

8. Согтууруулах төрлийн ундааны хэт их хэрэглээ

Согтууруулах төрлийн ундаа нь бөөрөнд сөрөг нөлөө үзүүлж байгааг олон удаагийн судалгаа баталсан. Бөөрний үйл ажиллагааг доголдуулна, өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд хэвийн ачааллаасаа гурав дахин их ачаалал авдаг. Бөөрний ямар нэгэн өвчлөлгүй бол баярын өдрүүдээр багахан хэмжээний согтууруулах төрлийн ундаа ууж болно. Хэрвээ асуудалтай бол архи уухаасаа өмнө эрүүл мэндээ бодоорой.

Харамсалтай нь жил ирэх тусам л энэ хортой ундаанд дурлах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ аз болж та одоо зохих мэдлэгтэй болсон тул эрүүл мэндээ хортой ундаагаар муутгахгүй гэж найдаж байна. Ахиухан ус ууж спортоор хичээллэ, архи, тамхины хэрэглээнээс татгалзаарай. Ер нь бөөрийг гэмтээх бүхий л хортой зүйлээс холуур явахыг хичээх хэрэгтэй.

30
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. DR MAXWELL

    2022/10/21 at 04:24

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL .CH гэдэг. Би БИЛ РОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон.

    Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
    Organ’s бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй.

    Имэйл: [email protected]
    Ямар програмын дугаар:+35795537941
    Telegram: +35795537941
    Viber: +35795537941

    Хүндэтгэсэн
    Доктор MAXWELL. CH. (АДМИН)
    УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *