Японы нүүрний иллэг болох коругийн тусламжтайгаар хэрхэн 7 насаар залуу харагдах вэ?

3

Нас нэмэгдэх тусам нүүрний арьс унждаг, энэ өөрчлөлтийн шалтгаан нь зөвхөн булчингийн сулрал, коллагены ялгаруулалт буурах эсвэл уян хатан чанараа алдаж байгаатай холбоотой биш юм. Нүүрний арьс хөгшрөх бас нэгэн шалтгаан бол – нүүрний ясны байршлын өөрчлөлт юм. Нүүрний ерөнхий хэлбэр бүхэлдээ өөрчлөгдөж хацар, давхар эрүү унжихад хүрнэ. Энэхүү асуудлыг Чийо Хаяси хэрхэн шийдэх арга замыг олжээ. Тэрээр иллэгийн техникийг боловсруулсан бөгөөд уг иллэг нь гавлын ясны байршлыг сэргээн эсийн хэмжээнд цусан хангамжийг сайжруулах нөлөөтэй. Уг системийг “коруги” гэж нэрлэжээ.

Энэ төрлийн иллэгийг бие даан хэрхэн зөв хийх ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

Анхаар!

Жил өнгөрөх тусам булчингийн тонус сулрах, өөхний давхарга (залуу байхад жигд нэгэн давхарга байдаг бол хөгшрөөд ирэхээр – зөвхөн тодорхой хэсгүүдэд бөөгнөрч эхэлдэг) өөрчлөгддөг.

Иллэгийг эхлэхээс өмнө толь, иллэгийн тос бэлдэнэ. Толинд иллэгийг зөв хөдөлгөөнд хийж байгаа эсэхийг харж илүүдэл хөдөлгөөн хийхээс хамгаална. Арьс цэвэрхэн байх ёстой.

Хоолой өвдсөн, тунгалгийн систем доголдсон, арьсны архаг өвчнөөр шаналж байгаа, мөн нүүрэндээ шархтай бол иллэг хийхийг хориглоно.

Нүүрний арьсанд хэтэрхий сул биш гэхдээ дарахад өвчин мэдрэгдэхээргүйгээр дарж иллэгийг хийнэ.

Коруги иллэг нь нүүрээр турахад тусална.

 

1. Хацар өргөх

Тохойгоо ширээн дээр тавина. Гараа атгана. Атгасан гарынхаа хуруунуудыг шанааны доор байрлуулаарай. Булчинг сулласан байна. Энэ байрлалд 5 секунд барина.

 

2. Духанд хийх иллэг

Толгойгоо бага зэрэг хойш гэдийлгэнэ. Атгасан гарынхаа хуруунуудыг үс, духны зааг дээр байрлуулна. Энэ байдлаараа дарсаар чамархай дээр очно. Үсний ургалтын заагийг дагууд чихэндээ хүрнэ. Гарын даралт нэг их хүчтэй биш, чихнээсээ доошлоод эгэм хүртэл дарж иллэгийг хийнэ.

 

3. Хацар толийлгох иллэг

Гараа хооронд нь түгжинэ, эрхий хуруу шулуун – энэ хурууны хажуугаар нь иллэгийг гүйцэтгэх юм.

Баруун гарын эрхий хуруу зүүн нүдний доор хамрын дагуу байрлана. Эрхий хуруугаараа бага зэрэг дараад чихний зүгт иллэгийг хийнэ. Хуруугаа нүүрнээсээ салгалгүйгээр зүүн чихнээс доошлоод хүзүү, цаашлаад эгэм хүртэл иллэгийг гүйцэтгэнэ. Хүзүүнд иллэгийг хоёр дахин хийнэ.

Мөн адил аргаар нүүрний нөгөө талд иллэгийг хийнэ.

 

4. Дух толийлгох иллэг

Гараа атгана. Атгасан гарын хуруунуудыг хөмсөгнийхөө дээхнэ талд байрлуулаад дээш чиглэлд үс хүртлээ дарж иллэг хийнэ. Одоо гараа бага зэрэг гадагш чиглэлд тавиад иллэг хийнэ. Энэ байдлаар духны бүхий л хэсэгт иллэг хийнэ.

 

5. Нүд нээх иллэг

Гараа атгана. Атгасан гарынхаа долоовор болон дунд хуруугаар хөмсөг дээр дарж хөмсөгний нийт уртын дагуу иллэг хийнэ.

 

6. Нүүрний доод хэсэгт хийх иллэг

Гараа атгана. Атгасан гарын долоовор болон дунд хурууны ясаар иллэгийг гүйцэтгэнэ.

Эрүүнээс чих хүртэл огцом бөгөөд хүчтэй хөдөлгөөнөөр иллэгийг гүйцэтгэнэ. Иллэгийг завьжны доохно хэсгээс эхэлж хийх нь зүйтэй. Гарын хөдөлгөөн огцом байх нь чухал. Нийтдээ 7-8 удаа иллэгийг хийнэ.

 

7. Иллэгийг дуусгах

Гарын алгаа дэлгээд хуруунуудаа духан дээрээ тавьж зөөлөн дарж чамархай руугаа явна. Нүүр бүхэлдээ алганд дарагдана.

Дараа нь хацраас доошлоод хүзүү, эгэм хүртэл иллэгийг үргэлжлүүлнэ.

Иллэгийн үр дүнг илүү их байлгахын тулд долоо хоногтоо нэг удаа хийж байхыг зөвлөе.

© Depositphotos

Та нүүрний арьсны гоо үзэмжийг дэмжихийн тулд ямар нэгэн дасгал хийдэг үү? Үр дүнг нь бидэнтэй хуваалцаарай.

12
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *