Гэрийг чинь цэвэр цэмцгэр, гял цал болгох цэвэрлэгээний 16 зөвлөгөө. Хэдхэн ашигтай лайфхак мэдэж байхад л гэр цэвэрлэнэ гэдэг хялбархан ажил болж хувирна

3

Хуримтлагдсан тоос шороо, зэв, толбо энэ бүгд гэрийн өнгө үзэмжийг гутаана. Цэвэрлэгээ гэдэг нь өдөржингөө алчуур барьж явахын нэр биш. Таны төсөөлж байснаас хамаагүй амархан ажил юм. Хэдхэн ашигтай лайфхак мэдэж байхад л хангалттай – энэ бүгд таны амьдралыг хөнгөвчилж өгөхөд тусална. Жишээ нь савангийн өөдөс цагаан хэрэгсэл хийсэн савны үнэрийг сэнгэнэсэн болгоно.

Бид эмх цэгц, ариун цэврийг эрхэмлэх дуртай – таны цэвэрлэгээний ажлыг ихээр хөнгөвчилж өгөх зөвлөгөөнүүдийг бэлдлээ.

1. Угаалтуурын зэвийг уксусын тусламжтайгаар арилгая

© cuteasafox.com

Угаалтуур дээр тогтсон зэвний толбо муухай харагддаг. Гэхдээ амархан арилгах арга бий.

Юу хийх ёстой вэ:

  • Цаасан алчуурыг уксусанд дүрнэ.
  • Угуултуураа уксустай цаасаар орооно.
  • 30-60 минут байлгана.

 

2. Индүүний тусламжтайгаар хивсэн дээр тогтсон толбыг арилгах

© byjillee / Instagram

Танд хэрэгтэй зүйл: аммиак, халуун ус, шүршдэг сав, цэвэрхэн цагаан алчуур, индүү.

Юу хийх ёстой вэ:

  • Индүүгээ залга
  • Аммиак болон халуун усыг 1:1 харьцаатай холино.
  • Шүршдэг саванд уусмалаа хийгээд толбо руугаа шүршээд дээрээс нь цэвэрхэн алчуураа тавина.
  • Халуун индүүгээр цагаан алчуураа зөөлөн индүүднэ (хивсээ түлэхээс болгоомжлоорой)
  • Хэрвээ толбо бүрэн арилаагүй бол бодисыг дахин шүршинэ. Энэ тохиолдолд танд хэд хэдэн цагаан алчуур хэрэгтэй.

 

3. Шарласан хуучин дэрний өнгийг сэргээх

© depositphotos.com © depositphotos.com

Таны хуучирч шаргалтсан дэрний өнгийг сэргээх арга бий. Танд хэрэгтэй зүйл: угаалгын нунтаг, аяга таваг угаагч машины нунтаг болон боракс.

Юу хийх ёстой вэ:

  • Дэрийг угааж болох эсэхийг тэмдэглэгээнээс нь хараарай, дараа нь дэрний уутыг салгаж ав.
  • Том саванд ус буцалгаад 1 стакан угаалгын нунтаг, 1 стакан аяга таваг угаагч нунтаг, ½ аяга боракс хийнэ. Бодисууд уустал сайтар хутга.
  • Уусмалыг том саванд хийгээд дэрээ хийж цайруулагч нэмнэ. 30 минут дэвтээнэ. 15 минут тутамд дэрээ эргүүлэх ёстой.
  • Дараа нь дэрээ уснаас аваад угаалгын машинд угаагаарай.

 

4. Угаалтуурын хоолойноос гарах үнэрийг дарахын тулд уксус, нимбэгтэй мөс хэрэглээрэй

© byjillee / Instagram

Энэ дөрвөлжин мөс угаалтуурын хоолойноос гарч байгаа ямар ч үнэрийг дарна.

Юу хийх ёстой вэ:

  • Мөсний хэвэнд нимбэгийн хэрчим хийгээд дээрээс нь цагаан уксус хийж хөлдөөнө.
  • Хэдэн ширхэг мөсийг угаалтуурын хоолойд хийгээрэй.

 

5. Аяга таваг угаах машиныг цэвэрхэн байлгах арга

Аяга таваг угаагч машиныг үе үе сайтар цэвэрлэж байх ёстой. Хоолны үлдэгдэл, өөх тос хуримтлагдаж нян үржих таатай нөхцөл бүрдэнэ, машины гадаад үзэмжийг муутгана, эвгүй үнэр гарна бас хэвийн үйл ажиллагаа нь ч доголдож эхэлнэ. Цагаан уксус болон хүнсний сод бол машинд хуримтлагдсан өөх тосыг арилгаж ариутгах нөлөөг үзүүлнэ. Мөн таагүй үнэрийг ч дардаг байна.

Юу хийх ёстой вэ:

  • Аяга таваг угаадаг машины доод хэсгийг татаад ус зайлуулах хоолойд тээглэсэн хоолны үлдэгдэл зэргийг авна.
  • Тусгай саванд цагаан уксус хийгээд угаалгын машины дээд тавиурт хийгээрэй. Хамгийн өндөр хэмтэй ус ашиглах горим дээр тавина.
  • Дараа нь хүнсний содыг ёроолд нь цацаад богино горимыг сонгоно (гэхдээ ус халуунаар байх ёстой).
  • Хэрвээ таны аяга таваг угаадаг машинд мөөгөнцөр тогтсон бол 250 мл цайруулагч хийж дахин нэг удаа богино горимыг ажиллуулаарай.

Анхаарах: хэрвээ таны аяга таваг угаадаг машин зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн бол цайруулагч ашиглаж болохгүй – эс бөгөөс зэврэхээс хамгаалсан гадаргууг гэмтээх магадлалтай.

 

6. Хувцсыг цайруулагчгүйгээр цайруулах арга

© byjillee / Instagram

Таны цагаан хувцас шаргал эсвэл саарал туяатай болж уу, гэхдээ та цайруулагч бодис хэрэглэмээргүй байна уу? Тэгвэл өөр нэг хувилбар байна. Танд ус, нимбэгийн шүүс, устөрөгчийн хэт исэл хэрэг болно.

Юу хийх ёстой вэ:

  • 3 л ус, 60 мл нимбэгийн шүүс болон 250 мл устөрөгчийн хэт ислийг том саванд хийнэ.
  • 500 мл бэлдсэн уусмалыг угаалга хийхдээ угаалгын машиндаа нэмээрэй.

 

7. Шүршүүрийн толгой цэвэрлэх

© organizirajtese / Instagram

Шүршүүрийн толгойг цэвэрлэхийн тулд уксустай гялгар уутанд толгойг 30-60 минут байлгахад л хангалттай.

© cuteasafox.com

Жилдээ хоёр удаа шүршүүрийн толгойг уксусаар цэвэрлэж хуримтлагдсан нянг устгаж байгаарай.

 

8. Шарах шүүгээний шилэн хаалгыг ямар ч зураасгүйгээр цэвэрлэх арга

© 1stsourceservall

Шарах шүүгээний шилэн хаалгыг цэвэрлэгээний үед гэмтээхээс болгоомжилж байна уу? Тэгвэл хүнсний сод таны шилэн гадаргууг аварна. Танд хэрэгтэй зүйл гэвэл халуун ус, аяга таваг угаах шингэн бодис, хүнсний сод болон порлон байхад л хангалттай.

Юу хийх ёстой вэ:

  • Саванд халуун ус хийгээд бага зэргийн саван хийгээд алчуураа норгоно.
  • Шарах шүүгээний шилэн хаалган дээр хүнсний содоо асгана.
  • Савантай усанд дүрсэн алчуураа аваад хүнсний сод дээрээ дэлгэж тавиад 15 минут орхи.
  • Дараа нь гадаргууг зөөлөн арчаарай.
© depositphotos.com

Энэ арга нь бүх л шилэн гадаргууг цэвэрлэхэд тохиромжтой.

 

9. Сэнсийг дэрний уутаар цэвэрлэх арга

© homemakerchic.com

Сэнсийг цэвэрлэхэд амаргүй. Удаан ажиллуулаагүй сэнсийг залгахад тасалгаагаар дүүрэн тоос босох аюултай. Гэхдээ санаа зовох зүйлгүй, асуудлыг шийдэх маш амархан арга бий: хуучин хэрэглэхээ больсон дэрний уутаар цэвэрлээрэй. Бүх тоос уутан дотор үлдэнэ.

 

10. Хийн зуухны конфорк цэвэрлэх арга

© depositphotos.com

Танд 3,5 – 4 л хэмжээний багтаамжтай ziploc уут болон аммиак хэрэгтэй.

Юу хийх ёстой вэ:

  • Уутанд бага зэргийн аммиак хийж конфоркоо хийж амыг нь түгжинэ.
  • Шөнө хонуулна. Дараа өглөө нь бохир арилсан байх болно.
  • Уутнаас нь гаргаад савантай усаар угааж зайлна.

 

11. Цаасан алчуур болон цагаан уксусаар суултуурыг угааж цэвэрлэх арга

© byjillee / Instagram

Суултуурын дотор хэсгийг цэвэрлэхэд амаргүй байдаг. Гэхдээ амархан арга бий. Үүний тулд танд цаасан алчуур болон цагаан уксус хэрэгтэй.

Юу хийх ёстой вэ:

  • Цаасан алчуураа уксусанд дүрнэ.
  • Суултуурын дотор талд нь наагаарай.
  • Хэдэн цаг байлгасны дараа цаасыг аваад цэвэрлэнэ.

 

12. Махны модны толбо, үнэрийг нимбэг болон нарны тусламжтайгаар арилгах арга

© Rick Lew / GettyImages

Махны модны өнгө үзэмж дороо мууддаг бөгөөд амархан үнэр орох гээд байдаг. Үүнийг энгийн аргаар арилгаж болно, танд хэрэгтэй зүйл гэвэл: нимбэг, тэгээд нар тусах газар.

Юу хийх ёстой вэ:

  • Нимбэгийн шүүсийг шахаад махны модны гадаргууг арчаарай.
  • Модыг наранд ил тавьж хэдэн цаг байлгана, дараа нь савантай усаар угааж цэвэрлээрэй.

Хэрвээ гадаа наргүй бүрхэг байвал санаагаар унах зүйлгүй. Нимбэгээ аваад хоёр хувааж зүснэ. Нимбэгийн нэг зүссэн талыг давсанд дүрээд махны модоо сайтар арчаарай.

 

13. Богино долгионы зуухыг уурын тусламжтайгаар цэвэрлэх арга

© cuteasafox.com

Хэрэглээний явцад богино долгионы зуухнаас эвгүй үнэртэж эхэлдэг ч гэлээ үүнийг бид цагаан уксусаар цэвэрлэж чадна.

Юу хийх ёстой вэ:

  • 1:1 харьцаатай уксус, ус аяганд хийгээд уур гартал нь богино долгионы зуухыг ажиллуулна.
  • Дараа нь богино долгионы дотор талыг цаасан алчуураар арчаарай.

 

14. Цагаан хувцсан дээр тогтсон хөлсний толбыг арилгах арга

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Хөлсний шар толбо тогтлоо гээд хайртай цагаан цамцаа яаран хаях хэрэггүй. Та саван, устөрөгчийн хэт исэл, хүнсний содтой уусмал л бэлдчих.

Юу хийх ёстой вэ:

  • Саван болон устөрөгчийн хэт ислийг 1:2 харьцаагаар хольж саванд хийнэ.
  • Уусмалыг хөлсний толбо дээр түрхээд дээрээс нь хүнсний содоо цацаарай.
  • Сойзоор сайтар үрж бодисуудыг хувцсанд бүрэн шингээнэ.
  • Цагаан хувцсыг уусмалтай нэг цаг байлгасны дараа угаалгын машинд угаана.

 

15. Зэвэрдэггүй төмрөөр хийсэн хөргөгчийг автомашины воскоор цэвэрлэх арга

© byjillee / Instagram

Энэ цэвэрлэгээг хийхэд танд автомашины воск хэрэгтэй.

Юу хийх ёстой вэ:

  • Воскыг хөргөгчний гадаргууд түрхээд микрофибр алчуураар зүлгэж арчаад бүх толбуудыг арилгана. Энэ цэвэрлэгээний дараа таны хөргөгч гялалзаад л явчихна.

 

16. Аяга таваг дээр тогтох усны толбыг уксусын тусламжтайгаар арилгах арга

© depositphotos.com © depositphotos.com

Цасан цагаан аяга таваг хэрэглэх хүмүүст тохиромжтой арга юм.

Юу хийх ёстой вэ:

  • Аяга таваг угаагч машины дээд тавиур дээр цагаан уксустай (эсвэл зайлах шингэндээ бага зэрэг уксус нэмж болно) жижигхэн сав тавиад машиныг ажиллуулаарай.

 

Бонус: шкаф, хайрцагны эвгүй үнэрийг дарахын тулд саван хэрэглэж болно

© blog.freepeople.com

Өөрийн дуртай саванг даавуунд ороогоод хувцастай шкаф болон хайрцагт хийгээрэй.

Дээр дурдсан зөвлөгөөнүүдээс танд аль нь илүү таалагдсан бэ? Танд өөрийн гэсэн лайфхак байгаа юу?

15
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *