Аймшигтай муухай, дэндүү азгүй өдөр нь тохиосон 20 хүн. Ийм өдөр ч хөнжлөөсөө цухуйлгүй хэвтэж баймаар байдаг шүү…

0

Заримдаа хөнжлөөсөө цухуйлгүй хэвтэж л байдаг байж дээ гэмээр өдөр өнгөрдөг, алхам тутамдаа бүтэлгүйтэхээр хүний толгойд ийм л бодол төрнө. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлээс хойш гүнзгий амьсгаа аваад үр дагаврыг нь засаж залруулахаас өөр бидэнд юу үлдэх вэ. Өнөөдрийн манай нийтлэлийн нөхдүүд ч бас л тэгсэн, гэхдээ тэд өөрийнхөө аймшигтай өдрийн бүтэлгүй мөчийг гэрэл зурагнаа буулгаж бас амжжээ.

Хэнд ч бүтэлгүй, азгүй зүйл тохионо. Үүнийг хөнгөн хүлээж авч сэтгэл санаагаар унахгүй байх хэрэгтэй. Гэхдээ иймэрхүү зүйл болохоор тэр болгон сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй нь ойлгомжтой.

Миний захиалсан хоолны тавагны ком ингэж л ирлээ: 6 тавагнаас 5 нь хагарчээ

© Agaraa / reddit

 

Нөхөр маань халуун тахиатай шилэн саванд хүйтэн шөл хийчихсэн гэнээ

© aixlax / reddit

 

Энэ бол аавын маань 72 оны Buick Skylark машин, “Салли” шуурганы үеэр урсаад алга болсон доо хөөрхий…

© weburr / reddit

 

Өглөөг ёстой аймшигтай угтлаа. Дараа нь гэртээ эргэж ирээд идэх гэж байсан амттаныг маань энэ хараал идсэн хэрэм хулгайлаад

© lornek / reddit

 

Би санамсаргүйгээр аав, ээжийнхээ зуны гал тогооны тавиурыг шатаачихаад сууж байна. Доор нь байсан түлээг бүрэн унтарсан гэж бодоод үлдсэн модыг дээр нь тавьчихсан юм

© cheekibreekio / reddit

 

Би өнөөдөр жоохон орон гаран байх шиг байна аа. Аяга, таваг угаагчинд угаалгын нунтаг хийж баллажээ

© uglypatty / reddit

 

Алимны сидр буцалгаад хөргөгчинд хийх гэтэл савны бариул нь хугарч унаад нэг иймэрхүү л сууж байна

© HamiltonForPresident / reddit

 

Хулгайч миний шинэ унадаг дугуйг хулгайлахад ердөө 5-хан секунд л зарцуулж, бүхэл бүтэн 2 ган тросноос амьдралдаа анх удаа өөртөө авсан унадаг дугуйг минь салгаад авч шүү дээ

© a-beau-lmu / reddit

 

Миний мэдэрч байгаа зовлонг та ойлгох биз. Өнгө өнгөөр ялгасан зүүлтнүүд байсан юм шүү дээ уг нь

© jms82000 / reddit

 

Ажилгүй болчихсон, харин дараа өдөр нь буруу газар зогсоолд машинаа тавьсан гээд бас энэ торгуулийн хуудастай зогсож байна

© xAvocet / reddit

 

Тийм ээ, малын эмч дээр очих гэсэн ажил таагүй л эхэллээ

© MiddleFroggy / reddit

 

Энэ манай найз өөрийнхөө угаалгын өрөөнөөс гарч ирж байгаа нь. Хаалганы түгжээ нь гацсан гэнэ, манай хүн өөрөө битүү газрын өвчтэй болохоор тусламж ирэхийг тэсэлгүй хаалгаа эвдээд гараад ирж

© nilrem1 / reddit

 

Миний хоолыг цаасан уутанд хийж өгсөн юм. Хоолноос шингэн нь гоожоод цаасан уутны ёроол нь норж, машинаас ууттай хоолоо авах гэсэн ингээд бүгд асгарчихлаа.

yulscakes / reddit
  • Танд л гэж сонирхуулахад, би нөгөө ресторан руугаа юу болсныг хэлэхээр ярьсан юм. Тэд миний асгасан хоолыг дахиж хүргэлтээр явуулж өгсөн шүү.

 

3 мянган доллараар хөдөлгүүрээ засуулчихаад явж байтал хурдны хайрцаг дэлбэрчихлээ

© CanoTheFox / reddit

 

Нэрс-шоколадтай бялуугаа газар унагаасан би

© YourStalker_ / reddit

 

Бороо орохоор миний байгаа байранд нэг иймэрхүү л байдаг юм

© ILoveBread747 / reddit

 

– Зайдас нь шинэ биз?

– Гомдоож байна шүү, залуу!

© canpod / pikabu

 

Энэ цэцгийн сав бараг 100 жилийн настай, миний эмээгээс надад уламжлагдаж ирсэн юм. Хөршийн минь дэггүй хүүхдүүд, та нарт баярлалаа

© MissK413 / reddit

 

YouTube-ийн үзэх дуртай сувгийнхаа зурагтай кофены аягатай болъё л гэж бодсон юм

© romulan_overlord / reddit

 

Ийм дулаахан шалтай байхыг та лав огт хүсэхгүй дээ

© BrightenthatIdea / reddit

Сүүлийн үед танд ямар азгүй, бүтэлгүй зүйл тохиолдов?

8
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *