Таны дархлааг байгалийн гаралтай, эрүүл аргаар дэмжих 10 хүнсний бүтээгдэхүүн

0

ДЭМБ-ын мэдээлснээр жилд 23 сая орчим хүн зохисгүй хүнснээс үүдэлтэйгээр өвчин тусдаг гэжээ. Мөн бохирдолтой хүнсэнд сая сая вирус оршиж байх боломжтой гэдгийг баталсан судалгаа ч бий. Иймээс аливаа өвчин эмгэгээс ангид байхын тулд дархлалын тогтолцоогоо дэмжиж байх хэрэгтэй. Манай сайт уншигч танд дархлалын тогтолцоог тань дэмжих 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Нийтлэлийн төгсгөл хэсгээс таны биеийг гоолиг болгох ид шидтэй хүнсний тухай олж уншаарай.

1. Бүйлс

© Pixabay.com, © Pixabay.com

28гр бүйлс идэх нь 1/4 хэмжээний аяга сүү уусантай тэнцэх хэмжээний шим тэжээлийг биед өгч байдаг ажээ. Бүйлс нь Е амин дэм болон эслэг их хэмжээгээр агуулдаг бөгөөд вирусын эсрэг маш үр дүнтэй нөлөөг хүний биед үзүүлж, дархлалын тогтолцоог дэмждэг байна.

 

2. Наранцэцгийн үр

© Pixabay.com, © depositphotos.com

Наранцэцгийн үр нь ой тогтоолт алдах тэргүүтэй архаг өвчнөөс таныг сэргийлээд зогсохгүй дархлалын тогтолцоог маш сайн дэмждэг гэнэ. Мөн жирэмсэн эхчүүдэд үр хөврөлийг эрүүл бойжуулахад нь туслах ид шидтэй ажээ.

 

3. Папаяа

© Pixabay.com, © depositphotos.com

Үл исэлдүүлэгчээр баялаг энэ жимс амттайгаас гадна таны биед маш эерэг үр нөлөөтэй. Энэ жимс таныг аливаа үрэвсэл, хавдар болон ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

 

4. Киви

© depositphotos.com, © depositphotos.com

С, К, Е амин дэмээр баялаг энэ жимс таны дархлалын тогтолцоог дэмжиж, ханиад томуунаас таныг хамгаалдаг ажээ. Мөн киви нь таны хараанд сайнаар нөлөөлдөг ба хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд тустай.

 

5. Цагаан гаа

© Pixabay.com, © depositphotos.com

Цагаан гаа таны бие дэх холестерины хэмжээг багасгаж, сарын тэмдгийн үед мэдрэгдэх өвчнийг намдааж, дархлалын тогтолцоог дэмждэг.

 

6. Самбук жимс

© Pixabay.com, © depositphotos.com

Энэ жимс үл исэлдүүлэгчээр баялаг бөгөөд олон төрлийн өвчний эмчилгээнд ашиглагддаг ажээ. Мөн түүнчлэн стресс бууруулж, дархлалын тогтолцоог дэмжих давуу талтай.

 

7. Хясаа

© Pixabay.com, © depositphotos.com

Далайн гаралтай бүтээгдэхүүнд дурлагч хүмүүст дуулгах сайн мэдээ бол хясаа – илчлэг багатай боловч маш их амин дэмтэй байдаг ажээ. Хясаа нь омега-3 болон уургийн агууламж өндөртэй ба чихрийн шижингээс таныг хамгаалж, дархлалын тогтолцоог тань дэмждэг байна.

 

8. Бууцай

© depositphotos.com © depositphotos.com

Бууцай шим тэжээлээр дүүрэн хүнсний бүтээгдэхүүн бөгөөд таны дархлааны тогтолцоонд нэн тустай ажээ. Мөн магнийн агууламж өндөртэй тул мэдрэл болон зүрх судасны тогтолцоонд сайнаар нөлөөлж, цусны даралтыг тогтворжуулдаг байна.

 

9. Тарвас

© Pixabay.com, © depositphotos.com

Тарвас таны арьс болон үсэнд шим тэжээл өгөөд зогсохгүй хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сайнаар нөлөөлж, элдэв үрэвслээс сэргийлэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ.

 

10. С амин дэмээр баялаг жимснүүд

© Pixabay.com, © depositphotos.com

Судалгаагаар С амин дэм нь таны дархлалын тогтолцоог дэмжихэд тун сайн нөлөөтэй гэдгийг тогтоосон байдаг. Тухайлбал, энэ амин дэм нь цусны цагаан эсийг эрүүлжүүлж, ашиггүй эсийг устгаж, эсрэг биеийн тоог нэмэгдүүлэх үр дүнтэй ажээ.

 

Бонус: Бүйлсний ач тус

© Silaedy.ru

Бүйлсний ач тус хэмжээлшгүй их ажээ. Тэр таны бие дэх холестерины хэмжээг багасгаж, цусны эргэлтийг дэмжиж, жингээ хасахад тань туслаад зогсохгүй, хараанд ч сайнаар нөлөөлдөг байна. Мөн арьсны эрүүл мэндэд тун тустай бөгөөд сэтгэхүйг ч дэмждэг ажээ.

Pixabay.com, depositphotos.com

Эдгээр бүтээгдэхүүнүүдийн ач тусыг та мэддэг байсан уу? Дархлалын тогтолцоогоо дэмжихийн тулд та юу хэрэглэдэг вэ?

4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *