Нэгэн охин 19 дүгээр зууны үеийн байшингаас хуучин хүүхэлдэй олоод хаячихжээ. Гэтэл удалгүй хүүхэлдэй гэртээ эргээд ирсэн байна, гэхдээ энд ямар ч далдын хүч байхгүй шүү…

0

Аймшгийн киноны байдаг л нэг үйл явдлыг нэхэн санацгаая. Бүсгүй хуучны байшин худалдаж авч гэнэ, тэндээсээ нэгэн хүүхэлдэй олжээ. Хүүхэлдэйн нэг л эвгүй санагдаад байхаар нь гэрийн шинэ эзэн гаргаж хаяхаар шийдэв. Тэгээд дараа нь юу болох ёстой вэ? Мэдээж хүүхэлдэй гэртээ дахин дахин эргэж ирсээр л байна. Энэ бол аймшгийн киноны зохиол биш, харин бодит түүх. Үнэндээ тийм ч их далдын хүч агуулаагүй түүх юм шүү.

Хуучин байшингаас олдсон хүүхэлдэй энэ байна, гэрийн эзэгтэйн салахаар шийдсэн тэр л хүүхэлдэй

Bony Togan

Энэ түүхийг бүсгүйн аав Бони Тоган Фейсбүүк-ээрээ хуваалцжээ. Охин нь 1800-аад онд баригдсан байшин худалдаж авсан юм байна. Байшингаасаа нэгэн хуучин хүүхэлдэйг тэд олж. Бүсгүй хүүхэлдэйг гаргаж хаяхаар шийджээ. Гэхдээ түүх үүгээр дуусахгүй.

 

Хүүхэлдэйг гаргаж хаясны дараа гэрийн эзэн бүсгүйг ийм дүр зураг хүлээж байлаа

Bony Togan

Гэрийн хуучин эзэн хүүхэлдэйн гэрээсээ хөөгдсөн явдлыг мэдээж үл тэвчив, шинэ эзнийг хөөхөөр гэртээ эргэн иржээ. Далдын хүч үү? Эртний хараал уу? Лам дуудаж байшинд бушуухан ном уншуул. Үгүй ээ! Энэ явдлыг тайлбарлах маш энгийн арга бий.

 

Бүсгүйн аав ийн бичсэн байна:

“Охин маань 1800-д онд баригдсан хуучны байшин худалдаж аваад янзалж байхдаа ийм хүүхэлдэй олсон юм. Даанч охин минь хүүхэлдэйг гаргаад хаячихаж. Би хүүхэлдэйг хогийн савнаас авчихлаа. Одоо ч сайхан тоглоом эхэллээ дээ.”

Аймшиг ингээд л боллоо. Бони энэ постоо «Weird Secondhand Finds That Just Need To Be Shared» (Бусадтайгаа хуваалцах секонд хандын этгээд хачин зүйлс) гэдэг группт тавьсан байсан бөгөөд 66 мянга гаруй лайк цуглуулж чаджээ, мөн 4 мянга гаруй сэтгэгдэл ч цуглуулж. Тэгэхээр 4 мянга гаруй хүн бас энэ постыг хуваалцсан гэсэн үг.

Хөөрхий хүүхэлдэйг аварсанд олон хүн Бонид баярлаж, бас ийм дүр зураг харсан хөршүүд нь яасан бол гэж санаа зовсон хүмүүс ч байв. Ерөнхийдөө Бонид талархсан хүмүүс нь олон.

 

Ийм л байна! Далдын хар хүч – ердөө л аавын наргиан байлаа

Bony Togan

Олон сэтгэгдэл дунд хүүхэлдэйг үнэхээр эртний юм гээд хүүхэлдэйг ажиглаж харахад 1920-иод оных байж болзошгүй, тэгэхээр насыг нь тогтоогоод үнэлүүлэхэд нээх их буруудахгүй болов уу гэж зөвлөжээ. Магадгүй, эртний эдлэл утгаараа багагүй үнэ хүрч болох л юм. Охин аавынхаа энэ тоглоомыг хэрхэн хүлээж авсан тухай Бони постондоо харин дурдсангүй.

Таны аав танаар ингэж тоглодог уу? Та энэ талаар юу гэж бодож байна?

18
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Gantseren Vvree

    Gantseren Vvree

    2020/10/23 at 19:07

    Iim ym oruulah hereggui shu hund heregtei zuil oruul

  2. Telmen Erdenebat

    Telmen Erdenebat

    2020/10/23 at 20:06

    Gantseren Vvree yaag zuv

  3. Gantseren Vvree

    Gantseren Vvree

    2020/10/23 at 20:07

    👍👍👍👍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *