Google компани угсардаг гар утас Phonebloks-ын анхны хувилбарыг танилцууллаа

0

Хэрэглэгч өөрийн хүссэнээр угсарч болдог ухаалаг гар утас бүтээхээр завгүй ажиллаж байгаа Google-ийн Project Ara-гийн талаар нэг хэсэг ямар ч мэдээ сонсогдохгүй байсан. Харин Phonebloks-ын YouTube сувагт нийтэлсэн видеоноос саяхан Google-ийн багийнхан Бостоны NK Labs-т зочилсныг бид мэдсэн. NK Labs бол концепци загваруудыг ажиллагаатай хувилбарт хувиргадаг гэдгээрээ алдартай компани билээ. Google-ийн энэ төслийн хүрээнд бүтээгдэж буй загвар нь батерей, процессор, чанга яригч, ЛЕД модуль, USB цэнэглэгчийн сувгийн блокнуудаас бүрдсэн гэдгийг бид мэднэ. Гэвч модулийн бүрдэл хэсгүүд нь нийт зайн 50 орчим хувийг эзэлж байсан.

Google компани угсардаг гар утас Phonebloks-ын анхны хувилбарыг танилцууллаа 1

Гэсэн ч Spiral 2 нэртэй хоёр дахь загвар хэдийнээ бүтээгдсэн ба Toshiba-д үйлдвэрлэсэн чипнүүдтэй болсон нь олон тооны модулиудыг багтаах зайтай болсон. Энэ нь хөгжүүлэгчдийн хувьд илүү их боломжийг олгосон хэрэг болжээ. Эцсийн зорилго нь Ara Module Developers Kit /MDK/-ийг ашиглан бүтээж болох гуравдагч модулиудыг бий болгох юм.\

Spiral 2 загвар нь 2015 оны 1-р сарын 14-нд Америк болон Европт болох Project Ara Developer Conference-ийн үеэр танилцуулагдахаар төлөвлөгджээ.

Google компани угсардаг гар утас Phonebloks-ын анхны хувилбарыг танилцууллаа 2 Google компани угсардаг гар утас Phonebloks-ын анхны хувилбарыг танилцууллаа 3 Google компани угсардаг гар утас Phonebloks-ын анхны хувилбарыг танилцууллаа 4 Google компани угсардаг гар утас Phonebloks-ын анхны хувилбарыг танилцууллаа 5 Google компани угсардаг гар утас Phonebloks-ын анхны хувилбарыг танилцууллаа 6

Видео

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *