Өөрийнхөө хоолойг сонсоход таагүй санагддаг уу?

0

Дуу эсвэл дүрс бичлэг дээрх өөрийнхөө яриаг сонсоход үнэндээ таагүй жигтэй сонсогддог. Надтай адилхан сонсогдох тэр залууг чагнах бүрт би мөн байдаг!! Дараа нь харин ингэж сонсоод тавгүйтдэг нь зөвхөн би л ганцаараа биш юм гэдгийг олж мэдсэн. Бусад хүмүүс өөрсдийн дуу хоолойг сонсоод мөн ийм байдлаар мэдэрдэг гэж байлаа.

Дуу эсвэл дүрс бичлэг дээрх өөрийнхөө хоолойг сонсоход хачин санагддаг уу? 1

Гэтэл шинжлэх ухааны үүднээс авч үзвэл үүнд тодорхой тайлбар буюу учир шалтгаан байдаг ажгуу. Бид бусдыг сонсох үед дуу авианы чичиргээ нь гадаад орчноос бидний чихний хэнгэрэг болон дотор чих руу очиж цохигдох бөгөөд түүнийг нь тархи өөртөө дуу авиа болгон хөрвуулж авдаг байна.

Харин бид өөрсдөө ярьж байх тохиолдолд дээрх үзэгдэл мөн адил явагдахаас гадна дуу авианы хэлбэлзэл бидний мах, ясаар дамжиж сонсогддог байна. Энэ нь өндөр давтамж бүхий нам өнгийг үүсгэж өөрөөр хэлбэл бидний дуу хойлойн өнгөнд басс давтамж нэмж байдаг ажээ.

Бичигдсэн дуу авиаг сонсох нь

Бүхий л амьдралынхаа туршид толгойгоороо дамжуулан өөрсдийгөө сонсож байна гэсэн үг. Ийм учраас л дуу хураагуур дахь бидний хоолойн өнгө арай нарийн, хачин сонсогддог байна

Яг үүнтэй адилаар өөрсдийгөө бид харж тусгаж авах байдал нь бодит байдлаас хазайсан мэт санагдах нь бий. Удаан хугацааны туршид толинд харсаар бид дасал болсон байдаг бөгөөд , харин гэрэл зураг дээр өөрсдийгөө харах нь наргиа юм уу гэмээр бидний ухамсарт буух нь бий.

Өөрийнхөө хоолойг сонсоход таагүй санагддаг уу? 1

Эцэст нь дүгнэж хэлэхэд эргэн тойрны бүх хүмүүс тань таны дуу хоолойны өнгийг сонсоод дадаж сурчихсан, тэдэнд үнэндээ хэв хэвийн санагддаг учраас та энэ бүхэнд санаа зовох шаардлагагүй. Одоогийнхоо хоолойн өнгөнөөс сэтгэл зовох ч хэрэггүй. Магадгүй хэн нэгэнд таны дуу хоолой зүгээр л маш их таалагддаг байхыг та мэдэх аргагүй шүү дээ.

 

101
БахархмаарБахархмаар
22
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
18
ХарамсалтайХарамсалтай
17
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. bi

    2015/07/26 at 19:27

    ene ih sonin shuu. bi ooriinhoo duu hooloig sonsood itgedeggui yum

  2. Topazzi

    2017/04/13 at 19:25

    Анх өөрийнхөө хоолойг 10-р ангидаа номын санд сууж байгаад Үндэсний радиогийн нэг эгчид ярилцлага өгөөд буцааж сонсохдоо ерөөсөө итгээгүй. Ярьсан юм нь миний үг байгаад байдаг, хоолой нь хамаагүй том биетэй аль хэдийнээ нас хэвийсэн хүний хоолой сонсогдоод байдаг. Мэл гайхаж цэл хөхрөхөөс арай наахнуур юм болж билээ. Одоо бол хамаагүй дээр… хоолойнд маань дурласан охид цөөнгүй шүү хэхэ (бяцхан онгиров)

  3. munkh

    2017/04/13 at 20:01

    hahah tgdishd neg aimar sonin hooloitoi bolj sonsogdod bdgin hel am heterhi booronhi ch ym shg. humuuses asuuhler chini hel booronhii bish gd bdin bj ooro duu huraaguurt sonsohler bur aimar booronhii hahahah

  4. Зочин

    2017/04/13 at 23:36

    bur neg hachin :”))

  5. 555

    2017/04/15 at 17:15

    Ээ Бурханы аврал…………… Би бүр бичлэг хийж байхад юм ярихаа болчиод байсын ийм учитайн байна ш дээ. Одоо санаа зоволтгүй боллоо Ха Ха Ха……………………..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *