Дахин давтагдашгүй цор ганц хувь урлагдсан, дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй 17 үнэт эдлэл

0

Үнэт эдлэл нэн эртнээс өндрөөр үнэлэгдэж ирсэн. Зөвхөн хатан хаан, гүнж нар шунадаг эд байгаагүй юм. Жоохон ч гэсэн хөрөнгө хураасан хүн ганц хоёр үнэтэй гоёл чимэглэл, үнэт металл, эрдэнийн чулуу зэргийг худалдаж авахаас татгалзахгүй.

Гэхдээ дэлхий дээр зөвхөн хөлгүй баячууд л авч чадах өндөр үнэтэй гоёл чимэглэл байдаг. Дүрэм ёсоор өндрөөр үнэлэгдэх эдгээр гоёлуудыг чухам ганцхан хувь л урласан байх нь мэдээж, тийм ч учраас онцгой үнэ цэнэ хүрч байгаа бөгөөд маш чухал арга хэмжээнд л зориулж зүүдэг. Гэхдээ ийм үнэт эдлэлийн эзэд өөрсдийгөө эрсдэлд оруулахыг хүсдэггүй, тиймдээ ч банкны найдвартай хайрцагт хадгалдаг ажээ.

Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй гоёлуудыг та бүхэндээ танилцуулж байна. Тухлан сонирхоорой.

“Хөx зүрх” алмаз – 17 дугаар байр

naturalhistory

Үнэ: 12,3 сая ам.доллар

 

Cartier Paris–ын “Пантерагийн бугуйвч” – 16 дугаар байр

Peter Macdiarmid

Үнэ: 21,5 сая ам.доллар

Энэ гайхалтай бугуйвчийг 1952 онд Винзорын гүнгийн авхайтан Уоллис Симспсонд зориулж Cartier Paris үнэт эдлэл, гоёлын компани урлажээ.

 

1900 оны Chaumet–ийн маргад эрдэнэ-алмазаар чимсэн титэм, 500 карат – 15 дугаар байр

Harold Cunningham

Үнэ: 12,7 сая ам.доллар

 

Graff Vivid Yellow 100 каратын алмаз бүхий бөгж – 14 дүгээр байр

Andrew Cowie / LUXUO

Үнэ: 16,3 сая ам.доллар

 

Аврорагийн ногоон алмаз – 13 дугаар байр

rubel-menasche / TRT World

Үнэ: 16,8 сая ам.доллар

 

Cartier хүзүүний зүүлт – 12 дугаар байр

thejewelleryeditor

Үнэ: 20 сая ам.доллар

Энэ давтагдашгүй үнэт эдлэлийг 1912 онд урлажээ.

 

Chopard 201-Carat цаг – 11 дүгээр байр

jbluke32

Үнэ: 25 сая ам.доллар

 

“Виттельсбах” алмаз – 10 дугаар

Wittelsbach Graff Diamond

Үнэ: 26,5 сая ам.доллар

 

Хаттон-Мдивани пийсүү хүзүүний зүүлт – 9 дүгээр байр

JOSEMEIJITCAPA

Үнэ: 27,4 сая ам.доллар

Пийсүү – ногоон өнгийн пийсүү нь маш ховор минерал юм. Уг чулууг хаштай андуурах нь элбэг. Гэхдээ пийсүү нь илүү хатуу, бат бөх бөгөөд илүү өндрөөр үнэлэгддэг ажээ.

 

“Харьцуулалшгүй” алмазан хүзүүний зүүлт – 8 дугаар байр

BlingVine

Үнэ: 55 сая ам.доллар

 

Хөx болон ягаан өнгийн алмазан шигтгээтэй ээмэг – 7 дугаар байр

Tristan Fewings / Fabrice Coffrini

Үнэ: 57,4 сая ам.доллар

 

“Хөx Оппенгеймер” алмаз – 6 дугаар байр

Denis Balibouse

Үнэ: 56,8 сая ам.доллар

 

Бүхэлдээ алмаз чулуугаар хийсэн бөгж – 5 дугаар байр

Shawishjewellery

Үнэ: 70 сая ам.доллар

Энэхүү бөгж нь дэлхий дээрх хамгийн үнэтэй бөгжнүүдийн нэгээр тооцогдоод зогсохгүй мөн ур хийцээрээ давтагдашгүй хэмээгддэг. Учир нь бүхэл алмаз чулуугаар урласан юм. Бөгж хийх зураг төсөл, тооцоолол гаргахад дизайнерууд маш олон бэрхшээлтэй тулгарсан тул хүч хөдөлмөр, цаг их зарцуулсан гэдэг.

 

“Ягаан сарнай” бөгж – 4 дүгээр байр

reddit

Үнэ: 71 сая ам.доллар

 

Graff Diamonds-ийн “Тогос” энгэрийн зүүлт – 3 дугаар байр

Graff Diamonds

Үнэ: 100 сая ам.доллар

 

Уоллес Чанын “Цэцэглэж буй өв уламжлал” хүзүүний зүүлт – 2 дугаар байр

lacky1life

Үнэ: 200 сая ам.доллар

Үнэт эдлэлийн нарийн хийцтэй уг хүзүүний зүүлтийг Гонконгийн үнэт эдлэлийн дархан Уоллес Чан урлажээ. Уг бүтээлээ дуусгахад бүхэл бүтэн 5 жил зарцуулсан гэдэг.

 

Хоупын алмаз – 1 дүгээр байр

marymacarthur_8

Үнэ: 250 сая ам.доллар

Зарим нэг мэргэжлийн үнэлэгчид уг эрдэнийн чулууг үүнээс ч илүү өндрөөр (ойролцоогоор 350 сая ам.доллар) үнэлэгдэнэ гэж үздэг.

Чулуутай холбоотой маш олон төрлийн үнэн худал нь мэдэгдэхгүй домог яригддаг. Нэг хувилбар нь гэвэл үнэт эдлэлийн алдартай ангууч Жан-Батист Таверньегийн Энэтхэгээс авчирсан Хөx алмазаар хийсэн гэж ярьдаг юм. Дараа нь чулууг хааны үнэт эдлэлийн цуглуулгад зарсан бөгөөд он удаан жил гараас гарт дамжин борлуулагдсаар иржээ. 1839 онд л нэг юм анхны албан ёсны эзэнтэй болсон байна. Түүнийг Генри Филипп Хоуп гэдэг байжээ.

Талстжуулж зассан чулуунуудаас Хоупын алмаз хамгийн том нь. Жин нь 45,5 карат. Энэ нь 9 грамм дөнгөж гарна гэсэн үг. Мөн өнгө үзэмжээрээ ч гайхагдах чулуу. Хөx өнгөтэй алмаз, гэхдээ бас улаан туяа ч мэдрэгдэнэ. Бүтцээ хромын агууламжтай учраас өнгөний хувирал гардаг ажээ.

36
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *