
Өнөөгөөс 50 жилийн тэртээ авто зам дээр гарч, автомашин сонирхогчдын харааг булааж эхэлсэн алдарт Форд Мустанг машины 6 дахь үеийн загвар ирэх 2014 оны 4-р сарын 17-нд тохиох 50 жилийн ойгоороо худалдаанд гарах гэж байгаа билээ. Дэлхийн эргэн тойрны 12 хотод нэгэн зэрэг танилцуулагдсан Форд Мустанг 2015 загварын сурталчилгаанд Английн жүжигчин Сиенна Миллер /Sienna Miller/ тоглож, зургаа авахуулсан байна. 31 настай жүжигчин бүсгүйн оролцсон сурталчилгааны зургууд болон бичлэгийг Английн загварын гэрэл зурагчин Ранкин /Rankin/ авч хийжээ.












