Төрөлхийн сонсголгүй бяцхан охин анх удаа ээжийнхээ бүүвэйн дууг сонсож буй сэтгэл хөдөлгөм мөч

0

Оливия Эрвин 2020 оны 11 дүгээр сард Пенсильванд төржээ. Нэг сартай байхад нь эмч нар түүнд сонсголгүй гэсэн онош тавьсан юм. Харин хоёр сарын дараа охин анхны сонсголын аппаратаа зүүж ээжийнхээ бүүвэйн дууг сонсжээ. Тус гэр бүл энэхүү сэтгэл хөдөлгөм үйл явдлыг бичлэг болгон авч үлдсэн юм.

Пенсильванд амьдардаг 28 настай Эдри Кемп болон түүний нөхөр Рик нар нэгэн сэтгэл хөдөлгөм мөчийг бичлэг болгон авчээ. Тэдний гурван сартай төрөлхийн сонсголгүй охин Оливия Эрвин анх удаа ээжийнхээ дуу дуулж байгааг сонсож байна.

i.dailymail.co.uk

Оливия охины сонсголгүй болсон шалтгаан нь цитомегаловирус гэж эмч нар үзжээ.

i.dailymail.co.uk

Охиноо сонсголгүй гэдгийг сонсоод “тэнгэр нурж, газар хөмрөх шиг л болсон” гэж Эдри хэлжээ. “Түүнийг зүгээр сонсдог л гэж бид бодож байлаа. Яагаад гэвэл охинтой харилцахад тэр сэтгэл хөдлөлөө идэвхтэй илэрхийлж байсан юм” гэжээ.

i.dailymail.co.uk

Эдригийн хэлснээр, охины аав бүхий л дэмжлэгийг үзүүлсэн байна. “Би сэтгэл хөдлөлдөө автаад яахаа мэдэхгүй байхад нөхөр маань бүхий л асуудлыг шийдэх эцсийн шийдвэрийг гаргаж байлаа. Тэр минь саруул ухаантай нэгэн” гэж Эндри ярьжээ.

i.dailymail.co.uk

Аудиологийн зөвлөгөө авч байхад Рик өвчтэй төрсөн хүүхдүүдэд зориулсан тусламжийн хөтөлбөр байдгийг олж мэджээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эхний саруудад цаашид хэвийн амьдралд бэлдэхэд нь туслах арга хэмжээнүүдийг авдаг байна.

i.dailymail.co.uk

Залуу аав, ээж хоёр хөтөлбөрт бүртгүүлж сонсголгүй хүүхдүүдийн эцэг эхэд туслах бүлэгт элсэн орж, мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг байнга авдаг болов. Хамгийн гол нь Оливияг гурван сар хүрэхэд нь зүүлгэх сонсголын аппаратыг сонгож авсан юм. Охины хамгийн түрүүнд сонссон зүйл нь ээжийнх нь дуулж өгсөн бүүвэйн дуу байлаа.

i.dailymail.co.uk

“Үнэхээр сэтгэл хөдөлж байсан, бас түүндээ бүүвэйн дуу дуулж байгаадаа их баярласан. Тэр минь сонсож байгаа шүү дээ гэж бодохоор л өөрийн эрхгүй баяр хөөр төрж байна” гэж Эдри сэтгэл хөдлөлөөсөө хуваалцжээ. Тэр бүр гайхсан шинжтэй: толгойд нь элдэв бодол эргэлдэж байгаа нь илт – энэ шинэ мэдрэмж чинь юу билээ гэж бодсон болов уу?

i.dailymail.co.uk

Чимээ сонсонгуутаа Оливия эхлээд уйлсан, гэхдээ тун удалгүй сонирхолтой нь гэгч нь сонсож эхэлсэн юм. “Охиноо уйлахад нь энгэртээ тэврээд чангаар дуулсан. Дуу дуулахад чичиргээ нь түүнд мэдрэгдэнэ, ингээд тэр дууг минь танив уу даа гэж санагдсан юм. Охин минь над руу хараад “Энэ дуу нэг л танил” гэж хэлэх шиг”.

i.dailymail.co.uk

Сонсголын аппарат – энэ бол зөвхөн эхлэл. Ойрын хугацаанд Оливия бараг огт сонсохгүй байгаа нэг чихэндээ кохлеарын имплант суулгах мэс засалд орно.

i.dailymail.co.uk

Оливиягийн гэр бүл шинэ алхам хийхэд бэлэн болжээ, тэд охиныхоо ирээдүйн амьдралыг дуу чимээгээр дүүрэн гэж харж байна.

i.dailymail.co.uk

Охин сонсголын аппаратандаа дараа өдөр нь л дасаж, оролдохоо больсон бөгөөд шинэ дуу чимээ болгоныг судалж мэдэрч байгаа ажээ.

i.dailymail.co.uk

Оливиягийн аав, ээж хоёр охиноо ямар ч нөхцөлд дохионы хэл сурах ёстой гэж үзэж байна. Тэд өөрсдөө ч сурахаар төлөвлөжээ. “Бид охиныхоо дэргэд байж байнга тусалж дэмжихийг хүсэж байна. Тэр минь сонсголгүй болон сул сонсголтой хүмүүсийн нэгэн төлөөлөл, эдгээр хүмүүст бусдын туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” гэжээ.

Дэлхий дээрх бүх гэр бүлүүддээ аз жаргал хүсье. Уншигч танд хэцүү зүйлс тохиосон бол боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг ахин нэг санаарай.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг

    2021/03/09 at 19:45

    Монголд ийм хүүхдүүд олон байгаа шүү. Монгол гэр бүлийн түүх бичвэл илүү олон хүнд хүрнэ шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *