Дэлхий дахин 2013 оны угтан авлаа

0

Дэлхий дахин 2013 оны угтан авлаа


Хэдэн мянган жилээр тоологдох настай Дэлхийн хүн төрөлхтөн бас нэгэн шинэ оноо угтан аваад гуравхан хонож байна. Сиднейгээс Улаанбаатар хүртэл, Америкаас Африк тив хүртэл Дэлхий ертөнц тэр аяараа Шинэ жилийн баярын сүр жавхлан төгөлдөр буудлаганд доргиж, Лондон, Дакар, НЬю Йорк, Лас Вегас гэхчилэн хүж Дэлхийн мянга мянган хот суурин, газар нутгуудад баярлаж баяссан хүмүүс оргилуун дарстай шилэн хундагаа өргөн, бие биедээ халуун дулаан мэндчилгээ, ерөөлийн үгс айлдаж, Шинэ жилийн мэнд дэвшүүлсэн баярын өдрийн дүр зургаар үзэгч таны мэлмийг мялаая.1. 2012.12.31. Монгол улс, Улаанбаатар хот. Шинэ жилийн баярын үдэш.

2. 2012.12.31. Оросын Красноярск хотын гадна. Хасах 25 градусын температуртай өдөр цасанд дарагдсан ойд очит цацруулагчаар 2013 гэсэн тоо бичиж байгаа баярлаж хөөрсөн хүн. (Reuters/Ilya Naymushin)

3. 2012.1.1. Австрали, Сидней. Шинэ жилийн баярын буудлага Opera House-ын ард туяарч байна. (AP Photo/Rob Griffith)

4. 2013.1.1. Шотланд, Эдинбург. Эдинбургийн гудамжинд тэмдэглэж байгаа Шинэ жилийн баярын үеэр зочид буудлын тагтан дээр хундага өргөн зогсож байгаа хосууд. (Reuters/David Moir)

5. 2013.1.1. Грек, Афин. Parthenon сүмийн дээгүүр баярын буудлага цацарч байна. (Reuters/Yorgos Karahalis)

6. 2013.1.1. Франц, Парис. Champs Elysees өргөн чөлөөн дэх Arc de Triomphe-ын ойролцоо Шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа хүмүүүс. (Reuters/Benoit Tessier)

7. 2012.12.31. Хятад, Бээжин. Зуны ордон дахь Шинэ жилийн урвуу тоолох үйл явдлын үеэр нуурын мөсөн дээрх гэрэлтүүлэгнүүдийн дундуур явж байгаа хүн. (Ed Jones/AFP/Getty Images)

8. 2012.12.31. Хятад, Бээжин. Шинэ жилийн баярын үеэр Зуны ордныг гэрэлтүүлж байгаа гэрлийн шоу. (Ed Jones/AFP/Getty Images)

9. 2013.1.1. Орос, Москва. Улаан талбай дээрх Шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа Оросууд болон St. Basil Cathedral-ын дээгүүрх баярын салют. (AP Photo/Ivan Sekretarev)

10. 2012.12.31. Мянмар, Янгон. Шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа Мянмар фанк залуус бүжиглэж байна. (AP Photo/Khin Maung Win)

11. 2013.1.1. Япон, Токио. Гэрлэн чимэглэлээр гэрэлтүүлсэн 2013 он гэсэн бичиг бүхий Токиогийн цамхгийн дэргэд хүмүүс агаарын бөмбөлөг хөөргөж байна. (Reuters/Kim Kyung-Hoon)

12. 2013.1.1. Итали, Тибер голын Кавоур гүүрэн дээрээс Шинэ жилийн уламжлалт үйлүүдийн нэгийг гүйцэтгэж байгаа Мауризио Палмулли. Дөрвөн эр Тибер голын шавартай ус руу үсрэн шумбаснаас хойш буюу 1946 оноос хойш энэ үйл Шинэ жил бүрийн уламжлалт үйл болжээ. (Reuters/Tony Gentile)

13. 2013.1.1. Рио де Жанейро. Шинэ жилийн өмнөх үдшийн 3 сая орчим хүн оролцсон цэнгүүний үеэр Копакабана эргийн дагуу тэнгэрийн хаяаг гэрэлтүүлэн байгаа баярын буудлага. (Ari Versiani/AFP/Getty Images)

14. 2013.1.1. Бразил, Рио де Жанейро. Павао Павазино ядуусын хорооллоос Копакабана голын дээгүүрх баярын буудлагыг харж байгаа хүмүүс. (AP Photo/Felipe Dana)

15. 2013.1.1. Бразил, Рио де Жанейро. Павао Павазино ядуусын хорооллоос Копакабана голын дээгүүрх баярын буудлагыг харж байгаа залуу оршин суугчид. Рио хотын баярын буудлагыг тод харах боломжтой газар болсон энэ дүүрэгт амьдардаг Азелина дос Сантос Шинэ жилийн баярын буудлагын үеэр 500 доллар олсон ба тэрээр түүний ядуухан гэрийн энэ дээврийн өрөөнд 30 нутгийн иргэд, 30 гадны оршин суугчид нийтдээ 60 зочин хүрэлцэн ирж, баярын буудлагыг сайн харахын тулд түүнд тодорхой хэмжээний хөлс төлсөн нь 500 доллар болсон байна. (AP Photo/Felipe Dana)

16. 2013.1.1. Нидерланд, Scheveningen. Шинэ жилийн баярын үеэр Хойд Тэнгист сэлэхээр гүйлдэж байгаа хүмүүс. (Robin Utrecht/AFP/Getty Images)

17. 2012.12.31. Флорида. Кий Вест дэх Bourbon Street Pub Complex-т Duval Street-ийн дээгүүр аварга том өндөр өсгийт улаан шаахайн дотор сууж байгаа Sushi нэртэй эмэгтэй хүний дүрд хувирсан Gary Marion. Шинэ жил ирснийг тэмдэглэж, Нью Йоркын Times Square-т бөмбөг буулгадагтай адил Флоридагийн таван халуун цаг агаартай газрын нэг болох Кий Вестэд Шинэ жилийн уламжлалт нэгэн үйл нь Red Shoe Droр байдаг байна. (Reuters/Andy Newman/Florida Keys News Bureau)

18. 2013.1.1. Гонконг. Victoria Harbour дээгүүр Hong Kong Convention and Exhibition Center-ийг гэрэлтүүлэх баярын салют. (AP Photo/Kin Cheung)

19. 2013.1.1. Франц, Парис. Эйфелийн цамхгийн дэргэдэх Трокадеро талбайд Шинэ он угтаж байгаа хүмүүс оргилуун дарстай хундагаа тулгаж байна. (Fred Dufour/AFP/Getty Images)

20. 2012.1.1. Сенегал, Дакар. Шинэ жилийн баярын буудлага шөнийн тэнгэрт гялалзаж байна. (Mamadou Toure Behan/AFP/Getty Images)

21. 2013.1.1. Кени, Момбаса. Jomo Kenyatta олон нийтийн наран шарлагын газарт Шинэ оны эхний өдрийг тэмдэглэж байгаа хүмүүс. Олонх далайн эргүүд энэ үеэр дүүрэн хүнтэй байдаг байна. (AP Photo)

22. 2013.1.1. Англи, Лондон. Big Ben цаг бүхий Элизабет цамхгийг баярын салют гэрэлтүүлэн байна. (AP Photo/Kirsty Wigglesworth)

23. 2013.1.1. Лондонгийн төвд, шөнө дунд, Шинэ жилийн баярын үеэр London Eye-ыг гэрэлтүүлэх баярын салют. (Adrian Dennis/AFP/Getty Images)

24. 2012.12.31. Австри, Вена. Шинэ оны өмнөх үдэш суларсан оргилуун дарсны лонх, хундаганууд харагдаж байна. (Reuters/Lisi Niesner)

25. 2012.12.31. Шанхай. Бунд боомтын дүүрэг дэх санхүүгийн талбайд Шинэ он гарахыг тоолон хүлээх үеэр явагдаж байгаа гэрлийн шоуны зургийг авч, бичлэг хийж байгаа хүмүүс. (Reuters/Stringer)

26. 2013.1.1. Чили. Вина дел Марын эрэг дээгүүрх баярын буудлагыг харан зогсож байгаа эр. (Reuters/Marcos Brindicci)

27. 2013.1.1. Шотланд. South Queensferry-д жил бүр болдог Loony Dook Swim-ийн үеэр Forth голын хүйтэн усанд Forth Rail Bridge-ийн өмнө олон мянган Шинэ жилийн сэлэгчдийн нэг хэсэг болсон бүсгүйчүүд далбаа барин зогсож байна. (Jeff J Mitchell/Getty Images)

28. 2013.1.1. Тайвань, Тайпей. Тайваний хамгийн өндөр барилга болох Taipei 101-ээс буудаж байгаа баярын буудлага. (Reuters/Pichi Chuang)

29. 2013.1.1. Португал. Шинэ жил ирснийг тэмдэглэж, Мадейра арлын Пунчал тохойн дээгүүр буудаж байгаа баярын буудлага. (Gregorio Cunha/AFP/Getty Images)

30. 2012.12.31. Нью Йорк. Time Square-т зогсож байгаа Шинэ жилийн баярыг тэмдэглэгч. (Reuters/Joshua Lott)

31. 2013.1.1. Нью Йорк. Шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа хүмүүс. (Reuters/Gary He)

32. 2013.1.1. Нью Йорк. Time Square-т Шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа хүмүүс. Энэ талбай дээр 1 сая орчим хүн Шинэ жилийн баярыг тэмдэглэжээ. (Monika Graff/Getty Images)

33. 2013.1.1. Шинэ жилийн өмнөх шөнө дунд он солигдохын өмнөхөн South Point Hotel Casino-оос Las Vegas Strip дээгүүр харагдаж байгаа баярын буудлага. (AP Photo/Las Vegas News Bureau, Brian Jones)

34. 2013.1.1. Хятад, Бээжин. Yonghegong Lama Temple сүмд Шинэ жилийн эхний өдөр хүж асаан бариад залбирч байгаа эмэгтэй. (AP Photo/Andy Wong)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. temkaakmet

    2013/01/03 at 20:12

    hi all
    windows 7 gamer adition oruulad uguuch
    usb-nees suulgahaar,, iso baiwal sain shuu

  2. Зочин

    2013/01/07 at 22:28

    hi all

  3. jerry-man

    2013/01/09 at 14:13

    busad ornuud aimar surtei ugtahin manai mongol yugara dutad bgan bbol doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *