Монголын нүүдэлчин малчид Америк гэрэл зурагчны нүдээр

0

Монголын нүүдэлчин малчид Америк гэрэл зурагчны нүдээр


Дэлхийн уугуул бүлгүүдийн соёл, зан заншлыг хамгаалах зорилготой Vanishing Cultures Project төслийг үндэслэгч, чөлөөт гэрэл зурагчин Taylor Weidman өнгөрөгч 2012 онд Монгол орноор маань айлчлахдаа талын нүүдэлчин Монголчуудын түүхт уламжлал хийгээд өнөөгийн аж амьдралыг гэрэл зургийнхаа хальснаа буулгажээ. Syracuse University их сургуулийг фото сэтгүүлзүйн магистр зэрэгтэйгээр дүүргэсэн энэ эрхмийн тухайд өгүүлэхэд түүний бүтээлүүд Geo, NPR, The Atlantic, Business Insider, The Christian Science Monitor, The Boston Globe болон бусад олон сэтгүүл хэвлэлүүдэд хэвлэгдэн гардаг байна.
Женев, Монтреал, Нью Йорк хотуудад үзэсгэлэнгээ толилуулж байсан Taylor Weidman Румынь дахь орон гэргүй гэр бүлүүдийн зургуудаараа жил бүрийн Аялалын гэрэл зурагчин тэмцээнээс Шинэ авьяастан шагналыг хүртэж байсан нэгэн юм. Түвдэд хийсэн урт хугацааны фото төсөл нь Fulbright Fellow in Nepal нэртэйгээр дэлгэгдэж, түүнийг дагалдан Далай ламын оршлыг нь бичсэн Mustang: Lives and Landscapes of the Lost Tibetan Kingdom номоо хэвлүүлсэн түүний Монголын нүүдэлчин өв соёлд нүүрлэж байгаа аюулын талаар хэрхэн бичсэнийг энд толилуулъя.

“Монгол бол нүүрс, зэс, алтны Дэлхийн хамгийн том нөөц газруудтай учир эдийн засгийн хувьд асар хурдацтай хөгжиж байгаа улсуудын болж, өөрчлөлтийн маш хурдацтай зам дээр явж байгаа улс билээ. Гэвч энэ өөрчлөлт хүн бүрд эерэгээр нөлөөлж чадах болов уу, мөн энэ өөрчлөлт Монголын соёлд хэрхэн нөлөөлөх бол?
Монголын нүүдэлчин малчид Дэлхий дээр үлдсэн хамгийн том нүүдлийн соёл иргэншлийн нэгийг бүрдүүлж байгаа хүмүүс. Тэд хэдэн мянган жилийн турш үржил шимтэй газар нутагтаа мал сүргээ хариулан амьдарч ирсэн. Гэвч өнөөдөр тэдний амьдралын уламжлалт хэв маяг олон талаараа аюултай тулгараад байна. Асар хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн байдлын зэрэгцээ цаг уурын өөрчлөлт, цөлжилт нүүдэлчин аж амьдралд аюул учруулж, мал сүрэг болоод бэлчээрийн газрыг хөнөөж байна. Хахир хатуу өвлийн улирал болоод мал сүргээ өсгөж үржүүлэх газар нутаг нь цөлжиж, үржил шимгүй болж байгаагийн улмаас олон мянган малчид хэдэн зууны түүхтэй малчин аж амьдралаа уул уурхайн хотууд болоод төв суурин газруудад ажиллаж амьдрах хэв маягаар сольж байна. Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлсэн гэр хороолол нь хөдөөнөөс дайжин ирсэн нүүдэлчдээр улам бүр хаяагаа тэлж байна. Тэд хэрэглээний усны шугамгүйгээр, тал нутагт ашигладаг байсан арга барил, ур чадвараа ашиглах боломжгүйгээр амьдарч байгаа нь тэдний залгамж халаа болсон шинэ залуу үе нүүдэлчин өв соёлынхоо үндсэн мөн чанарыг суралцаж боломжийг үгүй хийж байна.”

Хавар эртийн цасан шуурганы дараагаар мотоцикл унан малаа хариулж байгаа залуу малчин. Монгол малчид технологийг маш хурдан аж амьдралдаа нэвтрүүлж байгаа ба нүүдэл хөсөг болоод ачаа уналгад малыг ашигладаг байсан явдлыг халж, ачааны машин, мотоцикл ашиглах нь ердийн үзэгдэл болсон байна. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)

Гэрт байгаа зурагт, чийдэн, гар утас зэргийг цахилгаанаар хангах нарны энерги цуглуулагч хавтан дээр нь шөнийн турш шуурсан цасан шуурганаас тогтсон цасыг цэвэрлэж байгаа малчин эр.

Хавтгай дэлгэцтэй зурагтаа асаасан малчин гэр бүл гэртээ сууцгааж байна. Олонх нүүдэлчин гэр бүлүүд цахилгаан хэрэгслүүдээ ашиглахын тулд зөөврийн нарны энерги цуглуулагч хавтан эсвэл салхин сэнс ашигладаг.

Монголын уламжлалт баяр Эрийн гурван наадмын морь уралдаан болохын өмнө цугларсан байгаа морины хүүхэд, уяач, үзэгчид. Нийслэл Улаанбаатар болоод бүх орон даяар энэхүү наадам болдог байна.

Говийн малчин айлын цангасан ямаа угаалгын машинтай уснаас ууж байна. Малчин айлын гишүүд малаа маллахын зэрэгцээ нарны энергиэр ажилладаг угаалгын машин гэх мэт амьдралын тохь тухтай байдлыг бүрдүүлэгч эд зүйлс авахын тулд нэмэлт орлого олохоор ойролцоох уурхайд ажилладаг байна.

Цууны хуучин шилэн саваар хийсэн угжаар хурга угжиж байгаа малчин эмэгтэй.

Хотын чинээлэг иргэдийн амралтын газарт зориулж, хонь ямаа нядалж байгаа хоёр залуу. Монголчууд мал нядлахдаа малын цээжин дотор жижиг зүсэлт хийн түүгээрээ цээжний хөндий рүү гараа оруулан гол судсыг чимхэн тасдсанаар мал дотуур цус алдаж, амь алддаг байна.

Хөдөөгийн бэсрэг наадамд барилдаж байгаа бөхчүүд. Уламжлалаараа бол баатарлаг байлдан дагуулалтуудыг тэмдэглэдэг байсан эрийн гурван наадам Зөвлөлтийн эриний үед улс үндэстний хэмжээнд жил бүр зохион байгуулагдах болжээ.

Хур тунадасны багасалт, хүчтэй салхи, цаг агаарын өөрчлөлт хөрсний үржил шимтэй байдлыг алдагдуулж, говийн элсэн цөлийг улам бүр тэлэхэд хүргэж байна.

Цасан шуурган дундуур малаа хураахаар явж байгаа морьтой малчин. Өнгөрсөн арван жилийн хугацаанд болсон их зуд, хүндрэлтэй өвөлжилт нь малчдыг үгүйрэхэд хүргэжээ.

2010 оны зудны үеэр үхсэн малын яснууд. 2012 оны өвөл Монгол орон даяар харьцангуй зөөлөн өвөл болсон байна.

Улаанбаатараас 35 км-ийн зайд орших Налайх дүүрэг дэх Зөвлөлтийн үеийн том нүүрсний уурхайг хаасны дараа олон жижиг уурхайнууд энд ажиллах болжээ. Энэхүү жижиг уурхайнуудад голдуу тал нутгийн нүүдэлчин амьдралд бууж өгсөн малчид ажилладаг байна.

Уурхайд ажиллах нь хэдийгээр аюултай боловч сургуулийн мөр хөөгөөгүй малчин байсан хүмүүсийн хувьд хамгийн тохирсон ажил нь болдог байна.

Хөдөө нутагт хууль бус уурхайчид алтны элс угааж байна. Хахир хатуу өвлийн шуурганд мал сүргээ алдаж, амьдралын баталгаанаасаа салсан олон малчид алтны уурхай гэх мэт шинэ ажил хайх болжээ.

Улаанбаатар хотыг тойрон хүрээлсэн гэр хороолол нь хөдөөнөөс хотыг зорин ирсэн нүүдэлчдээр улам бүр хаяагаа тэлж байгаа юм. Өвлийн улиралд Улаанбаатарын гэр хорооллынхны түлдэг ихээхэн хэмжээний нүүрсний утаа нь тус хотыг Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хоёр дахь хот болгодог байна.

Улаанбаатар хотын хогийн цэг дээрээс дахин ашиглах, дахин худалдаалах боломжтой хог хаягдал түүж байгаа гэр хорооллын оршин суугчид. Гэр хорооллын 16 орчим хувь нь ажилгүйдэлд өртжээ.

Гэр хороололд амьдардаг хүү гэртээ ус авчирч байна. Улаанбаатар хотын 70 орчим хувийг эзэлдэг гэр хороололд эрүүл ахуйн үйлчилгээ болон хэрэглээний усны шугамгүйгээр амьдарч байгаа ба энд ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг түвшин өндөр байгаа юм.

Хүүхдийн паркын Алсыг харагч дээрээс Улаанбаатар хот дахь шинээр баригдаж байгаа барилга харагдаж байна. Хувийн аж ахуйнуудын зэрэгцээ Монгол улсын засгийн газар бага орлоготой өрхүүдэд зориулж, 100,000 шинэ орон сууц барихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Хүүхдийн паркын гулгуур. Монгол улсын хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь 14-өөс доош насны хүүхдүүд байгаа нь тус улсыг Ази тивийн хамгийн залуу орнуудын нэг болгож байгаа юм.

Хүүхдийн паркд тоглож байгаа хүмүүсийг харж байгаа жаахан Монгол охин.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвөөр машинтай явж байгаа эмэгтэй. Уул уурхай дээр суурилсан эдийн засгийн өсөлтөөс улбаатайгаар өсөж байгаа нэг зүйл бол машин.

Зуны аадар борооны дараах Улаанбаатар хотын гудамж.

Улаанбаатар хотын төв дэх хамгийн анхаарал татахуйц барилгын нэг Blue Sky Tower. Тус хотын архитектур нь Зөвлөлтийн үеийн саарал блокон орон сууцнууд болон шинэ оффисын барилга, цамхгуудын холимгоос бүрддэг байна.

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн арван жилийн хугацааны огцом өсөлтийг харж байна. Саяхныг хүртэл буюу 2006 онд Дэлхийн хамгийн жижиг хөрөнгийн бирж байсан уг бирж одоо 2,3 тэрбум долларын нэгдсэн хөрөнгөтэй, 300 орчим компанийг бүртгэсэн бирж болжээ.

Улаанбаатарын ойрын хүнсний дэлгүүрээр зочилж байгаа хүмүүс.

Улаанбаатар дахь Зөвлөлтийн үеийн хаягдсан эмнэлгийн дэргэдүүр өнгөрч байгаа буддын лам. Буддизм нь Зөвлөлт засаглал унасны дараа үндэсний өвөрмөц байдлын нэг тал болон дахин гарч ирсэн байна.

Хүүгээ эмчилж байгаа ээж. Зөвлөлтийн үед орчин үеийн эмнэлэг Монголд нэвтэрснээр нярайн эндэгдэл буурч, амьдралын итгэл найдвар өссөн юм. 20-р зууны эхээс эхлэн тус улсад хүн амын эрчимтэй өсөлт эхэлжээ.

Хоёр залуу согтуу найзыгаа аван зам гарч байна. 2006 онд Монголын засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Монгол эрчүүдийн 22 хувь нь архинаас хамааралтай болсныг тогтоосон ба энэ нь Европоос гурав дахин их хэмжээтэй байгааг илтгэж байгаа юм.

Толгодын орой дээрээс Улаанбаатар хотын дүр зургийг харангаа сунгалтын дасгал хийж байгаа эмэгтэй. 2011 онд Дэлхийн хамгийн хурдан эдийн засгийн өсөлттэй улс болсон Монгол улсад хөдөөнөөс хотыг зоригчдын тогтмол урсгал үүссэнээр Монгол улсын нийслэлийг асар хурдан тэлэхэд хүргэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/03 at 16:46

    гаднийхан ингэж л харна даа

  2. Ainbo23

    2013/01/03 at 17:38

    bgaa bdal ni ugaasaa ene shvv dee enenees ilvv muu muuhaig avaagvin yaamaidaa

    [ Зассан: Ainbo23 , өдөр 2013/1/3 17:39 ]

  3. Tigerman

    2013/01/03 at 18:12

    nuudelchin mongol iimerhuu amidarch baina shu dee…

  4. ariunbold_gg

    2013/01/03 at 19:21

    үнэн шүүдээ.

  5. Зочин

    2013/01/03 at 20:19

    энэ хүн монголд нийтдээ долоогоос илүү хоногүй байхаа… тийм сэтгэгдэл төрж байна.. сайн муугаас нь дутаасан юм зөнндөө л байх шиг байна .. ерөнхийдөө зөв болжээ

  6. Зочин

    2013/01/03 at 23:32

    muu *** oligtoi gerel geggetei yum avhad yadag bnaa, bur neg mgliig dord oruulsan shinjtei, park avahdaa hurtel aytaihn avj bolno doo, addar boriinii daraah zurag ni ch yuv dee.

  7. Зочин

    2013/01/04 at 01:19

    heterhii har baraan haragdaj bna

  8. 88556640

    2013/01/04 at 02:06

    сайнаас илүү саарын их авчээ

  9. Зочин

    2013/01/04 at 05:32

    үнэн л болсон хойно яаая гэхэвдээ. гэхдээ одоо шинэ үеийн залуучууд л гайгүй болгох байхда

  10. Зочин

    2013/01/04 at 11:29

    sainiig ni haruulj yah yum. ichig gej bodson bailgui. sain yumiig ni haruulah yum bid tseejee deldeed ichihchgui zugeer suugaad baih yum chini.

  11. Зочин

    2013/01/04 at 11:31

    ugasa unenl bna eniig zuragnuudiig shuumjleh bish uursdiihoo uneng l harj bna zah zambraagui zuiluudee bid nar haraad buur dastsan bolood enend itgej chadahgui bgam !!!

  12. Зочин

    2013/01/04 at 13:43

    muuxai talaas ni xarsan bndaa ub-g maani

  13. Зочин

    2013/01/04 at 19:13

    zarim zurag ni amerik hun geheesee iluu mongoli hunii darsan zurag bn gants 2 zurag ni sain chanariin zurag bn

  14. jerry-man

    2013/01/09 at 14:15

    hmmmmm

  15. Зочин

    2013/01/15 at 19:55

    ugaasaa gerel gegeetei yum bgamu, ter bn geed heldee… ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *