Хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдах дөхсөн 10 алдартан

0
0
25,927

Зарим нэг нь хар тамхи хэрэглэн амь насаараа дэнчин тавихыг эрс эсэргүүцэж байхад зарим нь үзээд алдахад буруудахгүй гэсэн бодолтой байх нь бий. Хоёр дахь бүлэгт жирийн хүмүүсээс гадна хар тамхины хамааралд орсон алдартнууд ч цөөнгүй багтдаг. Эдгээр алдартнуудад бусдын адил тун хэтрүүлэх үе тохиолдох бөгөөд тэд ихэнхдээ амь насаа алддаг бол харин үүнийг азаар ч гэмээр давж гарч чадсан 10 алдартныг онцлон хүргэж байна.

10. Пинк

12-15 насандаа хар тамхи хэрэглэж байснаа алдарт поп дуучин Пинк өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд 1995 онд тэрээр тун хэтрүүлэн хэрэглэсэн байна. Энэ явдлаас хойш тэрээр дахиж хар тамхитай ойртохгүй гэж өөртөө амласан бөгөөд хэлсэн үгэндээ ч хүрч байгаа билээ.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 1

9. Дэвид Гаан

Depeche Mode хамтлагийн гоцлол дуучин Дэвид Гаан кокаин болон героиныг зэрэг хэрэглэдэг байжээ. Энэхүү тун хэтрүүлэх “сонгодог” тохиолдол нь түүнийг зүрхний хэт их ачаалалд хүргэсэн байна. Дэвид амьд үлдэж чадсан бөгөөд үүнээс хойш хар тамхи хэрэглэхээ бүрмөсөн больсон гэсэн яриа бий.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 2

8. Бёрт Рейнольдс

1970-аад онд эмэгтэйчүүдийг галзууруулж байсан энэ сахалт эр седатив төрлийн (тайвшруулах үйлчилгээтэй) хар тамхинд орсон бөгөөд нэг удаа хэтрүүлэн хэрэглэснээр комд оржээ. Үүнээс хойш тэрээр хар тамхи хэрэглэхээ больсон байна.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 3

7. Кортни Лав

Дуучин, жүжигчин Кортни Лав Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жирэмсэн үедээ хар тамхи хэрэглэдэг байснаа ярьжээ. Түүний хэлснээр бол Кортнигийн бие организм хар тамхины мансууралд хэт дасаж, хамааралтай болсон гэнэ. Гэхдээ одоо тун хэтрүүлэх болон амь насаа алдах явдлаас холуур өнгөрсөн байна.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 4

6. Ламар Одом

Эмсийн хүрээлэнд тун хэтрүүлээд… Юу энэ киноны хэсэг үү? Үгүй энэ бол Ламар Одомын амьдралын нэгэн хэсэг. Сонирхолтой нь энэ явдлын дараа эхнэр нь түүнийг хаяагүй ба хар тамхины хамаарлаас салахад нь нөхөртөө туслахаар шийджээ.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 5

5. Элтон Жон

1970-1980-аад оны үед Элтон элдэв үдэшлэг, зугаа цэнгэлийн байнгын оролцогч байсан бөгөөд нэгэн удаа өөрийнхөө зохион байгуулсан үдэшлэг дээр тун хэтрүүлэн үхэх дөхжээ. Өөрийнхөө зохион байгуулсан үдэшлэг дээр үхэх шахахаас өөр муухай зүйл гэж байх уу? Одоо Элтон засарсан бөгөөд хар тамхины хамаарлаас гарч бусдад энэ тал дээр тусалдаг болсон гэнэ.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 6

4. Лил Уэйн

Энэ залуу sizzurp хэмээх нэртэй кодейн бүхий ундаа уугаад жинхэнэ комд орсон гэдэг. Үүнээс өмнө энэ нөхрийг байнга тэрхүү “шидэт ундаатай” найзалдаг болохыг бүгд л мэддэг байсан ба дээр болсон явдал бол цаг хугацааны л асуудал байж. Гэхдээ Лил Уэйн амьд үлдсэн билээ.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 7

3. Деми Мур

Түүний түүх бол гашуун инээдээр дүүрэн гэхэд болно. Хар тамхи ер хэрэглэдэггүй, харьцангуй эрүүл амьдралыг эрхэмлэдэг гэх энэ бүсгүй нэг удаа “нэг сонин юм татаж үзсэн” бөгөөд түүнээс хойш хамааралтай болсон гэдэг. Ялангуяа тэр үеийнх нь найз залуу болох Эштон Катчер түүнийг хаяж явснаас хойш бүр ч…

Нэгэн удаагийн үдэшлэгийн үеэр тэрээр нөгөө “сонин юмаа” татсан ч юм уу эсвэл ванны давсыг буруу хэрэглэсэн ч юм уу сайн мэдэлгүй тун хэтрүүлсэн байжээ.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 8

2. Курт Кобейн

Тэр одоо өөр ертөнцөд бий. Үүнээс өмнө тэрээр Римд нэгэн удаа дэндүү их хар тамхи хэрэглэсэн ба (энэ нь түүний анхны амиа хорлох оролдлого) мөн тэр өдөр их хэмжээний архи уусан гэх Кобейн тухайн үед ямар ч байсан амьд үлдсэн билээ.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 9

1. Эминем

Эминемд тун хэтрүүлэх явдал олон тохиолдож байсан гэдэг. Түүний алдар нэр, олон сая фенүүдийг тооцох юм бол тун хэтрүүлэх тоолондоо тэрээр олон сая хүнийг сандрааж байсан гэхэд болно. Хэрвээ тэр нэр алдрынхаа оргил үед тун хэтрүүлснээс болж амиа алдсан бол түүнийг хип хоп хөгжмийн ертөнцөд удаан хугацааны турш мартахгүй байсан биз.

Хар тамхины тунг хэтрүүлж амиа алдах дөхсөн 10 алдартан 10

19
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.