Манай дэлхий дээрх хамгийн аюултай 10 амьтан

0

Британий өглөөний сонин The Daily Telegraph-ын хуудаснаа хүн төрөлхтний аюулгүй байдалд хор нөлөөтэй хамгийн аюултай амьтдыг нэрлэжээ. Эдгээр аюултай амьтдын эхний гуравт шумуул, Азийн кобра могой, Австралийн далайн залхаг орсон бол 10-р байранд хорт сумтай гүзээлзгэнэ мэлхий орсон байна.

10. Strawberry poison-dart frog

Хурц тод өнгөтэй энэ мэлхийний хор 10 хүнийг ч хөнөөх чадалтай.

9. Африкын зэрлэг үхэр

750 орчим кг жинтэй энэ үхрийн сандарч тэвдсэн сүргийн давхиж байгаа чиглэлд зогсож байгаа хэнд ч ямар ч боломж үгүй.

8. Туйлын цагаан баавгай

Амьтны хүрээлэнд их найрсаг, тайван мэт харагдах энэ амьтан үнэндээ маш догшин амьтан.

7. Заан

Дэлхий дээр жил бүр 500 гаруй хүн магадгүй хамгийн номхон дөлгөөн амьтан мэт санагддаг энэ амьтны хөлд үрэгддэг.

6. Австралийн давстай усны матар

Жил бүр 2000 орчим хүн Австралийн давстай усны матарны хохирогч болдог.

5. Африкын арслан

Муурын төрлийн энэ аварга амьтан жил бүр 250 хүнийг үхэлд хүргэдэг.

4. Аварга махчин загас

Жил бүр 30-100 хүн 3000 хурц шүд бүхий энэ махчин ангуучны хохирогч болдог.

3. Австралийн далайн залхаг

Дэлхийн хамгийн хортой далайн залхаг болох энэ сээр нуруугүй амьтны тэмтрүүл дунджаар 4,5 м байдаг ч 7-8 м хүрэх нь ч бий. Тэмтрүүл бүр нь 5000 түлдэг эстэй бөгөөд энэ нь 60 ширхэг зүрхний булчинг ч мэдээ алдуулах чадалтай.

2. ТөвАзийн кобра

Хэдийгээр энэ могой хамгийн хортой могой биш боловч түүний хор олон хүнийг үхэлд хүргэдэг. Жил бүр 50,000 орчим хүн энэ могойд хазуулдаг.

1. Шумуул

Эмэгчин шумуул хумхаа гэх зэрэг олон тооны ноцтой халдвар үүсгэгч шимэгчүүдийг тээж явдаг. Шумуулаар халдварлагдсан өвчний улмаас жил бүр 2 сая хүн нас бардаг хэмээн The Daily Telegraph мэдээлжээ.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. asd

    2014/04/14 at 14:29

    Tailbarii ni bichichkv..

  2. GEE

    2014/04/14 at 16:35

    harin tiin. shumuul yagaad ayultai gej, dutuu medee oruulah yum

  3. GEE-d

    2014/04/15 at 13:38

    shumuul “xaluun xumxaa” gex ovchtei xuniig tsusiig sorj, ter udurtuu oor xunii tsusiig soroxod uvchin xalddag ymaa. yg l zuunii tariuraar uvchin damjdag gdg shig. shumuulaas bolj afrikiin olon myngan xun uxsen tuxai zunduu l medeelel bgada.
    ene medeeleliig 7 8n jiliin umnu neg setguul dres unshij bsan ym bn.

  4. wow

    2014/04/15 at 16:43

    mongold baigaa shumuuluud haldvargui harin haldvartai hunii umnu ni hatgasan bol haldvaraa l teedeg baih, gehdee mongolchuud darhlaa saitai uls :D

  5. Ануну

    2015/10/16 at 20:19

    10 дахь амьтан болох гүрвэл нь миний сэтгэлийг хөдөлгөлөө

  6. Алтангадас

    2016/02/29 at 20:07

    үнэхээр сонин юм байна аа .Бас заан хүний аминд хүрдэг гэхээр сонин юм байна.Тэгээд мэддэггүй юм аа мэдэж авлаа.

  7. Алтангадас

    2016/02/29 at 20:08

    Бас шумуул хүнийг алж чаддаг гэж бодохоор сонин санагдаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *