Тэнцвэртэй бөгөөд аз жаргалтай

0

Тэнцвэртэй бөгөөд аз жаргалтайАНУ-д 2004 оноос хойш явагдаж ирсэн The Biggest Loser реалити телевизийн шоу нь дэлхийн 90 гаруй оронд цацагддагийн дээр өөр 25 оронд хувилбарууд нь хийгддэг. Илүүдэл жингүй, эрүүл, өөртөө итгэлтэй амьдралыг хүмүүст санал болгож, илүүдэл жингийнхээ улмаас сэтгэл дундуур явдаг хүмүүсийг урамшуулан зоригжуулахад чиглэсэн энэ нэвтрүүлгийн Украйн улсад хийгддэг хувилбар Тэнцвэртэй бөгөөд аз жаргалтай гэсэн нэрийн доор хийгддэг. Энэхүү реалити шоунд оролцож, багагүй хэмжээгээр жин хаясны дээр тэр хэмжээгээр өөртөө итгэлтэй болсон оролцогчдын эдгээр зургууд хүнд сэтгэл шулуудаж, зориход хүрэхгүй зүйл, давахгүй бэрхшээл гэж байдаггүй болохыг харуулж байгаа юм.

Татьяна Зинькив 122 кг жинтэй байсан ба 19 кг жин хасаж, 103 кг жинтэй болжээ.
Марина Вдовенко анх 127 кг жинтэй байгаад 63 кг жин хаяж, 64 кг жинтэй болжээ.
147 кг жинтэй байсан Илья Яковлев 48 кг-ийг хаяж, 99 кг жинтэй болжээ.
Женя Могила 174 кг жинтэй байснаа 46 кг жин хасаж, 128 кг жинтэй болов.
Наталья Вдовенко 113 кг жинтэй байсан бол 53 кг-ийг хаяж, 60 кг жинтэй болжээ.
118 кг жинтэй байсан Юлия Гайдак 61 кг жин хасаж, 57 кг жинтэй болов.
Игорь Журбенко 194 кг жинтэй байсан. 64 кг жин хаяж, 130 кг жинтэй болжээ.
134 кг жинтэй байсан Алексей Кислов 52 кг-ийг хаяж, 82 кг жинтэй болсон.
Олег Ожеледа 154 кг жинтэй байснаас 68 кг-ийг хаяж, 86 кг жинтэй болов.
Саша Мостовенко 106 кг жинтэй байсан бол 33 кг жин хасаж, 73 кг жинтэй болжээ.
Женя Мостовенко 130 кг жинтэй байснаа 36 кг-ийг хаяж, 94 кг жинтэй болжээ.
Бага Сергей Сапон 126 кг жингээс 38 кг-ийг хаяж, 88 кг жинтэй болов.
Том Сергей Сапон 141 кг жинтэй байснаас 53 кг-ийг хаяж, 88 кг жинтэй болжээ.
Марина Сачко 172 кг жинтэй байсан. 62 кг жин хасаж, 110 кг жинтэй болов.
127 кг жинтэй байсан Наталья Москаленко 28 кг-ийг хаяж, 99 кг жинтэй болжээ.
Дмитрий Рубан 210 кг жинтэй байсан бол 92 кг-ийг хаяж, 118 кг жинтэй болов.
Андрей Рубан 213 кг жинтэй байсан бол 104 кг жин хасаж, 109 кг жинтэй болов.
Лариса Ефанова 125 кг жинтэй байснаас 50 кг-ийг хасаж, 75 кг болов.
Алина Шолом 171 кг жинтэй байсан. 53 кг жин хасаж, 118 кг болжээ.
Наталья Эминова 115 кг жинтэй байсан бол 40 кг жин хаяж, 75 кг жинтэй болжээ.
Алла Петрова  103 кг жинтэй байсан. 41 кг жин хаяж, 62 кг боллоо.
Юлия Ушакова 120 кг жингээс 28 кг-ийг хаяж, 92 кг жинтэй болжээ.
Елена Ляшенко 92 кг жинтэй байснаас 18 кг-ийг хаяж, 74 кг жинтэй болов.
Олеся Зинькив 106 кг жинтэй байсан бол 16 кг-ийг хаяж, 90 кг болжээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *