Таны амьдралыг өөрчлөх 10 асуулт

0

Тохиромжтой цагт зөв асуулт тавьснаар өөрийгөө өөрчлөх, тайвшруулах, дэмжлэг болж чадна. Хариултыг нь тэр дор нь хэлж чадахгүй ч гэлээ асуулт нь өөрөө таны амьдралд эерэг нөлөө үзүүлж эхлэх ажээ.

1. Би хэнтэй цагийг өнгөрөөж байна?

Хүүхэд юунд ч сонирхолгүй, хүсэл эрмэлзэлгүй хүүхэдтэй найзлаад байвал хүүхэд өөрөө амьдралдаа юунд ч хүрч чадахгүй. Энэ нь томчуудад ч гэсэн хамааралтай байж болох талаар бид боддоггүй. Хэрвээ таны найз дургүй ажлаа тэвчээд, амьдралын буруу хэв маяг баримталдаг бол та ч мөн ийм дүр зургаар амьдарч болно. Найз нөхөд, хамт ажиллаж байгаа хүмүүсээ нэг бодоод үз дээ: таныг сэргээж, дэмжиж байна уу эсвэл доош татаж байна уу?

Үүнд мөн таны уншиж, харж, бодож байгаа зүйл ч хамааралтай. Бидний амьдрал цаг хугацааны эрхэнд эргэн тойрондоо уусдаг учраас сонголтоо анхааралтай хийж байгаарай.

 

2. Би үүнд нөлөөлж чадах уу?

Гүн ухаантан Эпиктетийн хэлснээр бол – хянаж чадах болон чадахгүй зүйлээ ялгаж сурахад оршино гэжээ.

Биднээс шалтгаалахгүй зүйлд маш их цаг, хүч зарцуулдаг. Өөрийн үйлдэл, бодол, мэдрэмжийг бид хянаж чадна. Харин бусад хүмүүс, цаг агаар, гадаад үйл явдлыг – чадахгүй. Гэхдээ хүмүүсийн харилцаа, цаг агаар болон гадаад үйл явдал нь бидний хяналтанд амархан автдаг. Энэ бүгдийг ялгаж салгаж сураад өөрийн эрх мэдлээс гадуур гэдэг гутранги үзлээсээ салаарай.

 

3. Миний төгс өдөр хэрхэн харагдах вэ?

Үүнийг мэдэхгүйгээр та өөрт таатай өнгөрөх өдрийн төлөвлөгөөг гаргаж чадахгүй. Өөрийн амьдралд тохиолдсон хамгийн сайхан өдрийг эргэн дурс. Та юу хийж байсан бэ? Таны ажил, хувийн амьдрал, гэр орон зэрэг бүгд таны амьдралын олон өдрүүдийг тэр сайхан өдөр шиг байхад туслах ёстой.

Өөрөө өөрөөрөө байх амьдралын хэв маягийг тогтоо, өөр бусдын дүрээр амьдарна гэдэг амаргүй.

 

4. Орших уу эсвэл хийх үү?

Энэ асуултыг цэргийн стратегич Жон Бойд өөрийн чадварлаг туслахуудад тавьж байжээ. Та ямар замыг сонгох вэ? Амжилтын төлөө явах уу эсвэл хамаагүй өндөр зорилгод анхаарлаа хандуулах уу? Өөрийн албан тушаалыг үнэл, цалингийн хэмжээг тогтоо эсвэл үнэхээр мэдэгдэхүйц амжилт гаргахаар урагшил. Одоо та ямар сонголт хийх гэж байна?

 

5. Айдас, түгшүүрт цагаа зарцуулж байхдаа би юунаас хоцорч байна?

Амьдралын нөхцөл байдал биднийг уйтгар гуниг, түгшүүр, айдаст автуулдаг. Энэ асуудлыг даван туулах ганц арга зам – эдгээр мэдрэмжийг хяналтандаа байлгах. Дараа удаа сөрөг сэтгэл хөдлөлд автахдаа үүний төлөө ямар үнэ цэнэ төлж байгаагаа бодож үзээрэй. Уйтгар гунигт автаж байхдаа чухал үйл явдлаас хоцорч байгаа юм биш биз?

 

6. Би өөрийнхөө хүссэн ажлыг хийж байна уу?

Ямар ажил хийж байгаагаа та ер нь мэдэх үү? Гар хумхилгүй ажиллаж болно, тэгсэн хэрнээ л юу хийгээд байгаагаа сайн ойлгохгүй байна уу? Бид зарим нэг ажлын хэт гүнд орох, хэн нэгний ажлыг өмнөөс нь хийдэг. Энэ бүгд биднийг завгүй байлгах хэдий ч чухал зүйлд яагаад ч хүргэхгүй.

 

7. Миний хувьд юу хамгаас илүү чухал вэ?

Юу чухал болохыг мэдэхгүй байгаа бол үүнд цаг, хүч зарцуулах эсэхээ мэдэхгүй гэсэн үг. Юутай ч – гэр бүл, мөнгө, ажил – үүнийг хүлээн зөвшөөрч мэдэж байх ёстой. Энэ цагаас хойш та өөрийгөө өөр зүйлийг эрхэмлэх бусад хүмүүстэй  харьцуулахаа болино. Тэр үед та “амжилт”-ын төлөө утгагүй хөөцөлдөхөө больж сэтгэлийн тайтгарлыг мэдрэх ажээ. Сенек үүнийг “зөв замаараа итгэлтэй алхаарай,  замаасаа бүү хазай, таны замтай огтлолцож байгаа бусдын мөрийг бүү хар” гэжээ.

 

8. Энэ хэнд зориулагдсан бэ?

Ямар нэгэн зүйл бүтээж байгаа бол, зарж байгаа бол эсвэл хэн нэгний анхаарлыг татах гэж байгаа бол энэ асуултын хариултыг мэдэж байх ёстой. Өөрийнхөө үзэгчдийг мэдэж байх ёстой. Бодоод үз дээ: “Хүмүүс юу хүсэж байна? Тэдэнд юу хэрэгтэй вэ? Бид тэдэнд юу санал болгох вэ?” Амжилтад бүү найд. Энэ асуултыг тавиад хариултыг нь олохыг хичээгээрэй.

 

9. Энэ үнэхээр чухал юм гэж үү?

Амьдрал нүд ирмэхийн зуур өнгөрч байхад бидний өөртөө тавьж байгаа асуулт тийм чухал гэж үү? Санаа зовж, маргалдах хэрэг байна уу? Харамсалтай нь ихэнх хариулт “үгүй” гэнэ.

Дэмий зүйлд цаг үрэхгүйн тулд хамгийн түрүүнд энэ асуултыг тавьж байгаарай. Марк Аврелиагаас дуурайлал ав, яг энэ цаг хугацаанд та үхэж болно. Энэ таны үйлдэл, бодол, үгийг тодорхойлог.

 

10. Би өөрийнхөө хүссэнээр байж чадаж байна уу?

Бид – хийж байгаа зүйлээрээ тодорхойлогдоно. Тиймээс ямар нэг зүйл хийхдээ өөрөөсөө асууж бай: “Үүнд би өөрийнхөө хүслийг илэрхийлж чадаж байна уу? Би ингэж өөрийгөө харж байгаа юм гэж үү?”

Ярих нэг хэрэг, хийх бас нэг хэрэг гэдгийг та үүнээс ойлгоно. Тиймээс үйлдэл болгоныхоо өмнө өөрөөсөө энэ асуултыг асуу. Үүгээрээ би өөрийнхөө хүссэнээр байж чадаж байна уу?

7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *