Ширэнгэн ойн хий үзэгдэл буюу 28 жилийн турш газар дор амьдарсан Япон эрийн түүх

2

Сёити Ёкои агуй нь өнөөдөр нэгэн дурсгалт газар болон хувирчээ, энэ бол япон хүн бүрийн мэдэж байх ёстой газар. Өнгөрсөн зууны үед энэ нутагт хүний хөл бараг үзэгддэггүй байв. Нэгэн япон цэргийн ачаар алдаршсан бөгөөд “агуй”- г ч түүний нэрээр нэрлэсэн гэдэг.

nisidak / Instagram

Сёити Ёкои 1915 оны 3 дугаар сарын 31-нд төржээ. Дэлхийн хоёрдугаар дайн болтол тэр оёдлын туслах хийдэг байв. 26 насандаа армид дайчлагдаж 1945 он гэхэд бага түрүүч цолтой болжээ.

erik_thackrey98 / Instagram

Сёити 1943 онд Гуам арал дээр буусан байдаг, жилийн дараа америкийн цэргүүд тухайн арал дээр ирж байрласан түүхтэй. Олзны цэрэг болохгүйн тулд Сёитигоос гадна 9 цэрэг шингэн ойн гүн рүү орж нуугдсан байна. Ингээд тэдний “газар доорх” амьдрал эхэлжээ. Хэзээ хойно нь 7 цэрэг их газартаа эргэж ирсэн, харин Сёити болон бусад цэргүүд нь шингэн ойдоо үлдэхээр шийдсэн. Тэд гурвуулаа үлдсэн байсан юм.

Groverva/Wikimedia Commons

Ойролцоогоор 1964 онд гурвуулаа салцгааж, хэзээ хойно нь анд нөхдүүдийнхээ цогцсыг Сёити олжээ. Тэд өлсөж үхсэн байх гэсэн таамаг тавьдаг юм. Ингээд л ширэнгэн ойд орь ганцаар үлдсэн Сёити Талофофо хотын ойролцоох арлын нүхэнд амьдрах болжээ. Ширэн ойгоос идэж уух хоол хүнсээ олдог байв.

 

 

1980 онд япон цэргийн амьдарч байсан газрыг АНУ-ын түүхэн дурсгалт газрын бүртгэлд тэмдэглэн авсан юм.

revistaoz / Instagram

Сёитигийг ганцаардал 1972 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дуусжээ. Түүнийг хавч ангуучилж байсан хоёр загасчин олсон аж. Тэд тавьсан тороо шалгаж явсан байдаг.

Сёити их газар хөл тавиад улс орон даяар алдартай болсон үгээ хэлсэн юм: “Амьд эргэж ирсэндээ би үнэхээр их ичиж байна”

beard.mance / Instagram

Сёити эргэж ирээд эхнэр авч тосгонд амьдарч эхэлсэн юм. Тэр улс орон даяар алдартай байсан тул телевизийн шоунуудад урилгаар оролцдог байжээ. 1991 онд түүнийг Японы эзэн хаан Акихито ордондоо хүлээн авч уулзсан юм.

Сёити Ёкои 1997 онд зүрхний шигдээсээр өөд болсон, гэхдээ тэр бол Японы эр зориг, бардам зан, бахархлын бэлгэ тэмдэг хэвээр үлджээ.

42
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Beegii Beegii

    Beegii Beegii

    2020/07/16 at 16:24

    ъ

  2. Tsolmon Erdenebileg

    Tsolmon Erdenebileg

    2020/07/17 at 02:10

  3. Ш. Урнаа

    Ш. Урнаа

    2020/07/17 at 08:01

    M

  4. Megi Mijidmaa

    Megi Mijidmaa

    2020/07/17 at 10:34

  5. Byambaragchaa Damchaajav

    Byambaragchaa Damchaajav

    2020/07/18 at 01:19

    Айхтар самурай юм даа,

  6. Byambadorj Ankhbayar

    Byambadorj Ankhbayar

    2020/07/18 at 10:13

    Buruu orchuulsan bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *