Гадилын хальс дотор байх цагаан эд ямар ач тустай вэ?

3

Гадил нь саяханыг хүртэл ховор жимс гэж тооцогддог байсан ба одоо түүхийгээр, шарсан, жигнэсэн байдлаар ихээхэн хэрэглэх болсон бөгөөд аль ч байдлаар бэлдсэн амттай сайхан жимс билээ.

Бид гадилын хальсыг авах үед дотроос нь цагаан үслэг зүйлс гардаг бөгөөд энэ цавуулаг эд нь гарт болон жимсэндээ наалдах нь амархан байдаг. Жимсээ бодвол амт багатай бөгөөд флоэм хэмээх энэ зүйлийн тухай та одоо сонирхолтой зүйл мэдэж авах болно.

Гадилд байх флоэм хэмээх энэ зүйл нь юу вэ?

Флоэм нь ургамлын фотосинтезийг дамжуулах эд эс бөгөөд гадилын хувьд хүй гэсэн үг. Сонин байгаа биз? Энэ нь ургамал зөв өсөж ургахад хэрэгтэй тэжээл авахад зайлшгүй хэрэгтэй эд билээ.

Энэхүү цагаан эдийн хэмжээ нь гадилын чанарт ямар нэг нөлөөгүй учир хэрвээ танд үүнийг идэх нь аятайхан санагддаг бол элдэв зүйлд санаа зоволгүй идэж болох ба маш их хэрэгтэй зүйл юм шүү. Жимсний гол адил танд хэрэгтэй ислэг, витамин, эрдэс зэргийг энэхүү флоэм агуулна. Хэрвээ та урьд нь үүнийг авч хаядаг байсан бол одоо энэ нь олон чухал тэжээллэг зүйл агуулдаг болохыг мэдлээ.

8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *