Өлөн ходоодон дээрээ сармис, зөгийн бал идвэл эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

6

Сармис төрөл бүрийн хоолонд ордог. Гайхалтай үнэр амттайгаас гадна олон өвчнийг анагаах чадалтай ажээ.

Зүрхний эрүүл мэндийн тухай сэдэв хөндөгдөхөд сармис яригдаж эхэлдэг, үүнээс гадна цусны даралт буулгана, муу холестерины хэмжээг бууруулна, зүрхний ишимигийн үед өргөнөөр ашигладаг.

Сармис нь мөн гүйлгэх, ханиад томуу, хортон шавьжид хатгуулсан шарх, мөөгөнцрийн халдварын үед маш үр дүнтэй.

Чихрийн шижин, түрүү булчирхай томрох, остеоартритийн шинж тэмдгийг багасгахад ч нөлөөлдөг хүнс бол сармис.

Сармис таны дархлааг бэхжүүлж хорт бодис гадагшлуулахад тусална. Цагаан гаа, сонгинотой хослуулж хэрэглэснээр химийн эмчилгээний хордлого ч тайлах үйлчилгээтэй ажээ.

Сармисыг хэрхэн ашиглах вэ:

Сармисыг аль болох түүхийгээр нь хэрэглэнэ. Яагаад гэвэл сармист агуулагдах аллицин гэх бодис нь халуун хэмд устаж үгүй болдог. Илүү үр дүнд хүрэхийн тулд хоол идэхээс 15 минутын өмнө сармисаа бутлаад амрааж орхино.

Өлөн дээрээ сармисаа иднэ. Хоолоор дүүрсэн ходоод сармисны шим тэжээлтэй бодисыг бүрэн гүйцэд авч чаддаггүй тул өлөн дээрээ идэхийг зөвлөж байна.

Хоолондоо түүхий сармис нэмж идсэн ч болно, жишээ нь зөгийн балтай:

  • 2-3 хумс сармисыг жижиглэн хэрчинэ.
  • Халбага зөгийн балтай холино.
  • Энэ бэлдмэлийг өдөр болгон идвэл таны эрүүл мэнд долоо хоногийн дараа гэхэд эрс сайжирсан байх болно.

Ханиадны эсрэг сармисны хандыг хэрхэн бэлдэх вэ?

Хэрвээ эмзэг арьстай бол бээлий өмсөөрэй, энэ үед нүдээ нухлах хэрэггүй, зарим нэг бүтээгдэхүүний эфирийн тос арьс цочроох эрсдэлтэй.

Орц:

  • Тал шар сонгино
  • 5 хумс сармис
  • 2 улаан халуун перец
  • 1 х.х цагаан гаа
  • Нэг нимбэгийн шүүс
  • Алимны уксус

Бэлдэх арга:

Танд 300-500 мл-ийн хэмжээтэй шилэн сав хэрэгтэй болно. Хэрчсэн сонгиноо хийгээд жижиглэсэн сармисаа нэмээрэй.

Дараа нь чили перецээ хийнэ.

Нимбэгийн шүүсээ тусад нь шахаад үрийг нь түүж авна. Шүүсийг сонгино, перецтэй шилэндээ юүлнэ.

Хамгийн сүүлд нь алимны уксусаа хийгээрэй. Шилний амсраас ойролцоогоор 1 сантиметр орчим үлдэх байх.

Шилэн саваа сайтар таглаад харанхуй газар тавина.

Таны бэлдсэн сироп хоолойн өвчин, ханиад томууг анагааж чадна.

24
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Anisa Sh

    Anisa Sh

    2018/04/13 at 21:47

    Ш. Жанаргуль turshaad uzerei

  2. Erdenetuya Batsukh

    Erdenetuya Batsukh

    2018/04/13 at 23:20

    Нараа Нараа

  3. Shagai Sier

    Shagai Sier

    2018/04/14 at 00:03

    Tserendulam Tso

  4. О. Хишгээ

    О. Хишгээ

    2018/04/14 at 18:43

    ulun deer idej boldgui gj sonssiin bn

  5. Солница Солница

    Солница Солница

    2018/04/14 at 21:25

    Turshij uzii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *