Аймшигт аюул, аваар ослоос амьд мултарч чадсан азтай 10 хүний түүх. Тэд бол яах аргагүй ус уух хувьтай төрсөн хүмүүс юм

0

Энэхүү нийтлэлээр аймшигтай осол, зэрлэг араатантай таарсан тохиолдол эсвэл байгалийн гамшигт үзэгдлээс амьд мэнд гарч чадсан азтай хүмүүсийн түүхийг танилцуулна. Жолооч, уралдааны машины нисгэгч, дугуйчин, онгоцны нисгэгч, явган зорчигч – хэн ч золгүй тохиолдлоос хамгаалагдаагүй. Гэхдээ заримдаа үнэхээр гайхалтай зүйл болох ажээ. Эс бөгөөс дараах тохиолдлуудыг юу гэж хэлэх үү?

1. Хоёр ачааны машин дунд хавчуулагдсан эр

oddee.com

Зарим нэг машины осол хөнгөн, бэртэл багатай өнгөрдөг л дөө, гэхдээ хоёр ачааны машинд хавчуулагдсан тохиолдолд аймшигтай зүйл л болдог. Калеб Уитби гэх залуу Орегонийн мөстсөн I-84 дүгээр замаар эвдэрхий ачааны машины хажуугаар гарахдаа аюул ард хоцорлоо гэж бодсон юм. Гэтэл яг өөдөөс нь чиргүүлтэй ачааны машин ирж байгааг харжээ. Залуугийн машин хоёр ачааны машины дунд хавчуулагдсан юм, энэ осол ар араасаа хэдэн арван машинуудыг мөргөлдөхөд хүргэжээ. Уитби амьд мэнд төдийгүй биедээ хэдхэн шaрхтай үлдсэн нь үнэхээр аз. Тэр ус уух хувьтай нэгэн байжээ.

 

2. Онгоцны ослын дараа амьд үлдсэн нисгэгч

oddee.com

Авто осол нь үxлийн үндсэн шалтгаануудын нэг байдаг, гэхдээ хүмүүсийн ихэнх нь онгоцны ослоос хамгийн их айдаг – магад ч үгүй байх, тэр өндрөөс газарт хар хурдаараа унана гэдэг аймшиг. 2014 оны 5 дугаар сард Колорадо мужийн Нортгленн дээгүүр нисэж явсан онгоцны нисгэгч удирдлагаа алдаж байшингийн хоёрдугаар давхрыг мөргөн зогсжээ. Нисгэгчид ямар ч бэртэл гэмтэл байхгүй, эв эрүүл, сав саруул. Байшинд байсан хүмүүсээс ч гэсэн – азаар тэр үед байшинд хэн ч байгаагүй юм.

 

3. Машинд дaйруулсан хүү шууд хөл дээрээ босоод иржээ

oddee.com

Бразилд болсон явдал – зам дээр мөргөлдөөн болсны улмаас зогсоолд байшин машиныг уруу газар руу түлхчихжээ. Машин эрчээрээ явсаар 56 настай эмэгтэй, түүнтэй цуг явсан 5 настай хүүг дайрсан байна. Гэтэл машинд дайруулсан хүү тэр дорхноо юу ч болоогүй мэт босоод ирсэн юм. Хүүгийн эмээ зам дээр хэвтсээр л байв, хүү өөрөө багагүй шоконд орчихсон. Эмээ нь ч гэсэн ноцтой гэмтэл аваагүй юм.

 

4. Хадан дээрээс унаад торгуулаад өнгөрсөн хүн

oddee.com

Дөрвөн давхрын өндрөөс уналаа гэхэд их хүнд гэмтэл авна – амьд үлдвэл шүү дээ. Тимоти Мазурчак гэх эр 20 метрийн өндрөөс унаад амьд үлдэж чадсан азтай нэгэн. Тэгээд бүр ганц ч шaрх сорвигүй шүү. Тэрээр Нью-Йорк мужийн Лечоурт паркаар зугаалж байжээ, өндөр уулын ирмэг дээр зогсож байхдаа тэнцвэрээ алдан доош унасан байна. Хоёр цагийн дараа л тусламж ирж түүнийг дээш нь гаргаж авчээ. Дараа нь улсын паркын цагдаа түүнд тусгайлан бэлдсэн зориулалтын замаар зорчоогүй гэж торгууль оногдуулсан байна.

 

5. Хоёр машинд дараалан мөргүүлсэн дугуйчин – энэ юу ч биш гээд босоод ирвэл яах уу?

Дугуйчид замын хөдөлгөөнд маш болгоомжтой оролцох ёстой. Даанч хариуцлагагүй жолоочийн гайгаар осол аваарт орох магадлал их. Бичлэг дээр – үнэхээр ус уух хувьтай орос дугуйчинд тохиолдсон явдал гарна. Тэр дараалан хоёр удаа машинд дaйруулжээ.

 

6. Машин нь замын хашлага нэвтлэн гарсан ч амьд үлдсэн жолооч

oddee.com

Өмнөд Африкийн хөл бөмбөгийн Orlando Pirates багийн хамгаалагч Руи Махамуста аймшигтай авто осолд орсон ч амьд үлдэж чадсан юм. BMW 33i машинаараа замын хашлага мөргөж, хашлага ч машиныг нь нэвтэлжээ. Үнэхээр азтай эр юм.

 

7. Безонд мөргүүлсэн ч ганц ч гэмтэлгүй үлдэж чадсан хүн

oddee.com

Нэг ийм зүйл тохиолдож: Юта мужийн Антилопа-Айлен улсын паркад нэгэн эр бизоны анхаарлыг өөртөө татчихжээ. 700 кг-ын жинтэй ууртай бух нөгөө эр рүү шууд л дaйрсан байна. Азаар тэдний дунд нэг жижигхэн саад байж таарчээ. Эс бөгөөс хөөрхий эрээс юу ч үлдэхгүй байсан биз. Бухыг уурлуулсан эр ганц хоёр шaрхтай үлджээ. Бухыг хэзээ ч уурлуулж болохгүй нь.

 

8. Гар гараасаа барилцсан байсан учраас цахилгааныг давж гарч чадсан хос

oddee.com

Статистик тооноос харахад жилд 6000-24,000 хүн цахилгаанд цохиулдаг ажээ. Калифорнийн нэгэн залуу хос цахилгаанд цохиулаад амьд үлдсэн юм. Тэд гар гараасаа чанга атгасан байжээ. Тэд хүчтэй аадар борооны үеэр салхилахаар гарсан ч цахилгаанд цохиулж ухаан алдан унасан юм. Тэд сэргээд эмнэлэгт очиж үзүүлжээ. Тэднийг үзсэн эмч залуучуудыг цахилгаанд цохиулсан байна гээд, гар гараасаа барилцсан байсан болохоор цахилгааны гүйдлийг өөрсдийн биеэр саармагжуулсан байх гэжээ.

 

9. Дрэг-рейсер урд цонхоороо бараг шидэгдсэн ч гэмтэл аваагүй юм

Pikes Peak International Raceway дээр зохион байгуулагдсан дрэг-рейсингийн үеэр 1955 оны Chevy–гийн жолооч амиа алдахаа дөхжээ. Өөр машинтай мөргөлдсөн хуучин Шевролет агаарт ниссэн бол жолоочийн хоёр хөл урд шилээрээ гарчихсан байсан юм. Хачирхалтай нь жолооч ганц хоёр газраа л шaрхтай үлджээ.

 

10. Машин нь хоёр хуваагдсан ч жолооч нь яагаа ч үгүй осол

oddee.com

Хурдны дээд хязгаарыг зөрчсөн Тайландын жолооч аймшигтай осолд оржээ. Ослын улмаас жолоочийн унаж явсан Lamborghini Gallardo яг голоороо хоёр хуваагдсан байна. Ямар нэгэн далдын хүчээр жолооч нь яагаа ч үгүй эрүүл саруул үлдсэн (ослын дараа тэр хэн нэгэнтэй утсаар ярьж байсан гэдэг). Жолоочийн хэлснээр зүүж явсан буддын нэгэн сахиус түүнийг аварсан ажээ.

Уншигч та бүхэн замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, хөл хорио дуусаж цаг сайхан болох үеэр аялал зугаалганд бэлтгэлээ сайтар хангаж явахыг хүсэж байна.

20
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *