Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 12 од

3

Гоо сайхан гэдэг бол аливаа нэг хайрцагласан нийтлэг жишиг, стандартад барьж боломгүй хийсвэр ойлголт юм. Гэхдээ “Энэ л яг төгс хамар, эрүү, хөх мөн” гэсэн жишиг тогтоогоод, түүнд тэмүүлэх хүмүүс сайн дураар мэсэн доор хэвтэх нь сүүлийн жилүүдэд улам ихэссээр байна. Хожим гарах үр дагаврыг ч бодолгүй хагалгаа хийлгэж орхидог хүмүүсийн дунд нэртэй одууд ч олон бий. Силикон, ботокс шахуулаад дандаа амжилттай сайхан болно гэж үгүй. Зарим тохиолдолд хагалгааны улмаас ирээдүйгээ бүрмөсөн баллаж орхих бөгөөд нүүр царайгаа авах юмгүй болгож орхисон хэд хэдэн жүжигчний жишээг толилуулъя.

Эммануэль Беар

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 1

Франц бүсгүйчүүд кино урлагийн түүхэнд гоо сайхнаараа дуурсагдсаар ирсэн билээ. Цэнхэр нүдэн Эммануэль Беар бол үзэсгэлэнт төрхөөрөө эхний 10-т зайлшгүй бичигдэх жүжигчний нэг байлаа. Эммануэль байгаль эхээс хайрласан гадаад үзэмжиндээ 27 наснаас эхэлж гар хүрсэн бөгөөд одоо танигдахын аргагүй болоод байгаа юм. Тэрээр бага сага засвар хийлгэх нэрийдлээр гоо сайхны хагалгаанд орохгүй байхыг бусдад зөвлөх болж, “Үр дүнд нь хэзээ ч 100 хувь итгэж болохгүй. Ямар нэгэн гаж нөлөө илэрсээр байдаг” хэмээн сануулдаг гэнэ.

Лара Флинн Бойл

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 2

“Twin Peaks”-ийн үзэсгэлэнт Донна буюу Лара Флинн Бойл 2000 оноос эхлэн кинонд тоглох нь илт цөөрч, олны нүдэнд ч ил гарахаа больжээ. Учир нь гоо сайхны мэс засалчдын ажлын үр дүнг нийтэд дэлгэхэд дэндүү аймшигтай байсных. Улиран одож буй залуу насны гоо үзэсгэлэнгээ эргүүлэн авчрахаар ирт мэсэнд өөрийгөө даатгасан боловч урьдын сэтгэл булаам төрхөө алджээ. Дахин сэргээх хагалгаа нь ч амжилтгүй болж, овон товон хөвөн чихсэн даавуун хүүхэлдэй шиг болж орхисон байна. “Men In Black II” киноны дараа түүний сураг бараг тасарч, ахин дэлгэцийн бүтээлд тоглож чадахгүй болжээ.

Жэннифер Грэй

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 3

“Dirty Dancing” кинонд тоглосны дараа үзэгчдийн анхаарлын төвд байх болсон Жэннифер Грэй тухайн үедээ дэндүү айхтар шүүмжлэлд өртөж байв. Муруй хамарт, морин толгойт, бэлхүүсгүй, хөгийн хөхтэй гэх мэтээр түүнийг арай л хэтэрхий доромжилж байлаа. Жэн энэ бүгдийг тэсэж гарч чадалгүй 1987 онд хамар засах хагалгаанд орсон бөгөөд цаашид улам донтож, одоо нүүрэндээ шахуулсан ботокс, олон тооны оёдол зүйдлийнх нь цаанаас түүний жинхэнэ төрхийг олж харах боломжгүй болжээ. Гаднах байдлыг нь шүүмжлэгчдийн үзэл бодлын өөдөөс бат зогсох тал дээр Жэннифер Гэрй болон Барбара Стрэйзанд нар эсрэг тэсрэгийн туйл юм.

Мелани Гриффит

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 4

Нэгэн цагт Мелани Гриффит нь Холливудын сайхан бүсгүйчүүдийн дунд толгой цохиж явав. Түүний бүтээсэн солиотой боловч дур булаам халуухан дүрүүд нь үзэгчдийг хуйлруулж, зурагт хуудас нь өсвөр насныхны унтлагын өрөөний ханыг чимэглэдэг байлаа. Гэвч цаг хугацаа гэгч их хүчний өмнө хүчин мөхөстсөн Гриффит үрчлээтэй дайн зарлаж, олон удаагийн мэс засалд өөрийгөө даатгажээ. Үр дүнд нь гоо сайхнаа алдаад зогсохгүй жинхэнэ аймшгийн киноны баатар гэмээр төрхтэй болсон байна.

Рене Зэллвегер

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 5

“Bridget Jones’s Diary” инээдмийн кинонд тоглосноор төдийлөн тордож янзлаагүй мяраалаг бүсгүй маань үзэгчдийн хайрыг булаах болсон юм. Энэ дүрийг бүтээхийн тулд өөрийгөө бага зэрэг “хаясан” Рене үнэн хэрэгтээ дур татам хонгорхон бүсгүй байжээ. Хоёр жилийн өмнө хагалгаа хийлгэх хүртлээ шүү дээ. Түүний туслахууд гадаад төрх нь ингэтлээ өөрчлөгдсөнийг нас ахиж яваатай нь холбон тайлбарласан ч мэргэжилтнүүд нууцыг тун хурдан олж мэджээ.

Линдси Лохан

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 6

Мэс хүргэж зэрэмдэглэсэн царай нь Лоханы хувьд гол асуудал биш юм. Диснейн од байсан энэ бүсгүй согтууруулах ундаа, тамхи, хар тамхинд донтсон нь нүүрний арьсыг баллах болсон үндсэн шалтгаан. Дээр нь тэрээр байн байн гоо заслын хагалгаа хийлгэдэг болсон бөгөөд хөхөө томруулахаас эхлээд хамар, уруулаа ч зүгээр орхисонгүй. Одоо Линдси өөрийнхөө муухан хуулбар мэт харагдах болж, уналтанд орж улам уруудсаар байна.

Мэри-Кэйт Олсен

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 7

Ихэр эгч дүүс Мэри-Кэйт, Эшли Олсен нарыг одоо эндүүрнэ гэж айлтгүй болжээ. 2014 онд Мэри-Кэйт нүүрээ “засаж” эгчээсээ өөр болоод зогссонгүй, өөртөө итгэлтэй эрүүл саруул төрхөө бүрмөсөн гээж орхив. Нүд, нүүрний хэлбэрээ өөрчлүүлж, уруулаа томруулсан нь харь гаригаас ирсэн мэт харагдуулна. Одоо эгч дүү нарынхаа дэргэд нугасны муухай дэгдээхий шиг амьтан явах болж, кинонд тоглох тухай мартсан бололтой. Бага дүү Элизабет нь амжилттай яваа болохоор хутга мэсэн доор хэвтэхээс өөр ажилгүй болсон хэрэг үү?

Мэг Райан

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 8

Нэгэн цагт Холливудыг бужигнуулж, “You’ve Got Mail”, “When Harry Met Sally…”, “Kate & Leopold” кинонуудад тоглож явсан Мэг Райан бараг арваад жил их урлагаас хөндийрч сураггүй шахам болжээ. Тэрээр олны нүдэн дээр хөгшрөн ээж, эмээгийн дүрд тоглохгүй гэдгээ мэдэгдэж байв. Амьдрал дээр ч бас цаг хугацаанд захирагдахыг хүсэхгүй байгаа бололтой. Гэвч залуужих, залуу насаа хадгалах оролдлого нь төдийлөн амжилттай болоогүйг түүний хэт хиймэл татсан уруул, нүдний эргэн тойрны үхмэл зураасууд нь гэрчилж байна.

Жоан Риверз

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 9

Инээдмийн жүжигчин, найруулагч, кино зохиолч Жоан Риверз 81 настай. Одоо түүнийг кинонд тоглуулж, телевизийн шоу хөтлүүлэхээ больсон. Гэхдээ хүүхэлдэйн кинонд дуу оруулах зэргээр өөрийгөө завгүй байлгадаг гэнэ. Жоан одоо яг л харшил нь хөдөлж хавагнасан, хиймэл шанаа, хавчийсан хамартай Майкл Жэксон шиг харагддаг. Үүнд гайхах юмгүй. Учир нь гоо сайхны нийт 700 гаруй хагалгаа хийлгэсэн талаараа саяхан Риверз өөрөө мэдэгдсэн. Өдий тооны хагалгаанд орж, мэдээгүйжүүлэлт хийлгэсэн хүний нүүр ам нь эвдрээд зогсохгүй ухаан санаа нь орж гарах биз ээ.

Микки Рурк

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 10

80-аад оны дундуур “Nine ½ Weeks”, “Wild Orchid” кинонд тоглож хүүхнүүдийн зүрхийг булааж явсан Микки Рурк танхай гэмээр төрх, мачо стилээрээ ялгарч байв. Нэг хэсэг рингэн дээр тулалдах болж, хэд хэдэн удаа нүүрэндээ хүнд гэмтэл авсны улмаас хагалгаанд оржээ. Гэвч мэс засалчид түүнийг жинхэнэ мангас болгож хувиргасан аж. Шинэ төрх нь “Sin City”, “The Wrestler” кинонуудад тохирсон боловч араас нь хүүхнүүд гүйлдэхээ больсон гэнэ.

Ума Турман

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 11

Жүжигчин эмэгтэйн шинэ төрхийг шүүмжлэхэд арай эрт байна. Гэхдээ саяхан нэгэн шинэ киноны нээлтэн дээр Ума Турманыг танихад бэрх байсан гэнэ. Хэд хэдэн зураг татуулснаас нь харвал нүдний хэлбэр нь өөрчлөгдөж, нүүр нь амьгүй мэт хөшиж орхисноос гадна инээмсэглэх бус ярвайх мэт хиймэл төрхтэй болчихжээ. Харин түүний хэвлэлийн төлөөлөгчид гоо сайхны мэс заслын тухай таамгийг эрс эсэргүүцэж, “Турман нүүр будалтын шинэ шийдэл туршиж байгаа. Хиймэл гэрэлтүүлэг, буруу өнцгөөс зураг авсан нь ийм байдалд хүргэлээ” хэмээн мэдэгдсэн. Түүний дараагийн киног л хүлээх үлдэж дээ. Тэгвэл бүх юм тодорхой болно.

Дэрил Ханна

Гоо сайхны хагалгаагаар өөрийгөө зэрэмдэглэсэн 13 од 12

Хөөрхөн царай, хөвсгөр шаргал үстэй Дэрил Ханна залуу насандаа хамгийн сайхан дүрүүдийг бүтээж, хамтран тоглогч нар нь дандаа Холливудын алдарт эрчүүд байжээ. Гэвч тэр сайхан цаг удаан үргэлжилсэнгүй. Нүүрнийхээ хэлбэрийг засахаар шийдсэн Ханна цаашид зогсохоо мэдэхгүй элдэв засвар хийлгэсээр, улам хөгшин харагдах төдийгүй аймшигт төрхтэй болж хувирчээ. Сэргэлэн Тарантино “Kill Bill” кинондоо түүнийг “гоо сайхны мөхөл”-ийн нэн эрт үед нь тоглуулж амжсан юм. Хөдөлдөг амьд уруулаараа хэнэггүйхэн шүгэлддэг төрхөөр нь Ханнаг дурсаж явцгаая.

76
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
17
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/08 at 20:09

    ugn enehuu niitlel taalagdallaa daanch heterhii Филсопи talruugaa tailberlasan bhiimaa.

  2. Oki

    2016/05/08 at 22:00

    Joan ungurchihsun shude.

  3. zochin

    2016/05/09 at 00:05

    ter aimr egchiig yag l mikel jeckson shig boltson bnch geh shig hutsaarai ter chine aguu hvn bsiim shvv.dvr torh ni naaduulaas chine zver zaa??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *