Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай хэсгүүд

0

Кино болгон л өөрийн гэсэн том жижиг алдаатай байдаг. Бид тэр алдаа болгоныг нь олж хардаггүй, зарим нэгийг нь байх ёстой мэт л хүлээж авдаг болжээ. Үнэндээ тэр үзэгдэл нь ямар ч амьдралгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Угтаа бол тэс өөр байх ёстой киноны хэсгүүдээс та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

1. Өглөө сэрэхдээ л нүүрнийхээ будагтайгаа

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 1

Холливудын бүсгүйчүүд өдрийнхөө нүүрний будагтайгаа сэрдэг уламжлалтай болоод удаж байна. Амьдрал дээр ингэж сэрдэг бол тун ч зүгээрсэн, өглөө босоод бүсгүйчүүд минь маш их цаг хэмнэдэг болох нь.

2. Утсаар дуудлага хийх

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 2

Кинон дээр дуудлага хийх маш хурдан бөгөөд амархан, ганц товчлуур дараад л холбогдоно. Үнэндээ хичнээн програмчилсан гар утас байсан ч үнэн хэрэгтээ бол хэд хэдэн товч дарж байж л залгана.

3. Ямар ч нөхцөлд үсний засалттайгаа

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 3

Дөнгөж үсчнээс гарч ирсэн мэт үстэй байдаг холливудын бүсгүйчүүд шиг хэрхэн болох вэ?

4. Тогтоц сайтай уруулын будаг

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 4

Киноныхны уруулын будаг маш тусгай: хоол идлээ, ундаа уулаа гээд арилахгүй, ул мөр ч үлдээхгүй – хэрвээ кинонд уруулын будаг үлдэх ёсгүй бол шүү дээ.

5. Машины зогсоолын талаар дурьдаад ч хэрэггүй

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 5

Киноны гол баатар ямар ч машин ихтэй гудамжинд байсан сул зогсоол төвөггүй л олдоно. Ховор аз гэхгүй өөр юу гэх вэ дээ.

6. Цагаа олсон мэдээ

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 6

Киноны дүр зурагтаа асаангуут л хэрэгтэй мэдээгээ шууд олоод үзчихдэг. Суваг сольж мэдээ хайх хэрэггүй, элдэв янзын зар сурталчилгаа ч зовоохгүй, амар ч юм даа.

7. Урагддаггүй хувцас

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 7

Онгоцны осолд орсон баатруудын хувцас хиртэж муудна гэж байхгүй, эсвэл өдөрт хэд хэдэн удаа ганган хувцас сольж өмсөнө.

8. Үргэлжилсэн зодоон

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 8

Манай талын баатартай зодолдох зодооны хэсэг маш зохион байгуулалттай: нэгэнтэй нь зодолдож байхад дараагийнх нь ээлжээ хүлээгээд л хараад зогсож байдаг.

9. Хурдны цахилгаан шат

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 9

Жирийн цахилгаан шат хүртэл киноны баатруудад л зориулсан мэт, цахилгаан шат дуудах товчлуурыг дарлаа хаалга нээгдлээ. Жирийн бидэнд ийм байдаг бол бид чинь цаг хэмнээд сайхан л байна.

10. Дуусашгүй сум

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 10

Гар буу, пулемёт гээд бүгдийнх нь сум дуусахгүй. Харин яг эгзэгтэй үед дуусахыг нь яана.

11. Нарны шил

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 11

Өдөржингөө л нарны шилтэй давхисан киноны дүрүүдэд нарны шил зүүсэн ямар ч ором байхгүй шүү. Харин өдөржин шөнөжин нарны шил зүүдэг Терминаторыг бол бид ойлгож байна аа, тэр чинь робот шүү дээ.

12. Дэлбэрдэг машин

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 12

Машины осол боллоо заавал дэлбэрнэ. Бодит амьдрал дээр бензиний сав гэмтэж оч үсэрч байж л дэлбэрэлт болох ёстой, энэ нь маш ховор тохиолдол л болдог зүйл юм.

13. Төгс гэрэлтүүлэг

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 13

Харанхуйд гарах үйл явдал маш тод. Киноны баатруудын нүүр царай танигдаад л, эргэн тойрны эд зүйлс нэг нэгэнгүй мэдэгдэхийг нь яана.

14. Утасны ярианы огцом төгсгөл

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 14

Холливудын киноны утасны яриа жирийн бидний хувьд этгээд гэж хэлж болно. Мэдэх гэснээ мэдлээ – утсаа тасаллаа. Бодит байдлаас их гажсан байгаа биз?

15. Өгүүллэг бичих ур чадвар

Холливудын кинонуудын ямар ч логик байхгүй, алдаатай үзэгдлүүд 15

Холливудын жүжигчдийн авьяас цусандаа шингэсэн мэт дуусашгүй, тал бүрээрээ илэрнэ: үг нь ар араасаа урсаад л, зай ч авах завдал өгөхгүй. Гэхдээ л үзүүштэй шүү.

17
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/03 at 00:24

    Монгол кинон дээр эмнэлгийн үүдэн дээр ирхэд эмч нар гүйж гарч ирдэгээ болимоор юм

  2. Hahah

    2016/11/03 at 03:20

    Hogjiltei yumaa. Ene door Zochin ii bichseniig unshsan chin

  3. Зочин

    2016/11/03 at 16:01

    ih sonirholtoi goy zuils bichjee bayrlalaa

  4. хха

    2016/11/08 at 13:22

    дугаарыг нь тоон дээр хадгалдаг шдэ тэгээл тэр тоон дээрэ даржаахгүюү МЭДЛЭГЭГҮЙГЭЭ НОТЛООД БАЙГАА ЮМУ ХАЙШАЙН

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *