Тансаг амьдралаар тайван амьдарч болох байсан ч даруухан амьдралын хэв маягийг сонгосон 13 алдартнууд

0

Далайн эрэг дээр жаргаж хэвтэх оддыг хараад эсвэл тэдний асар үнэтэй орд харшийг хараад олон хүн элбэг хангалуун, тансаг амьдралыг хүсдэг. Гэхдээ дэлхий дахинаа алдар нэрээ дуурсгасан ч гэлээ чимээгүй, даруухан амьдрахыг хүсэх одууд ч олон бий. Тэдний ийм амьдрал сонгосон нь ч учиртай. Асар их хөрөнгөтэй гээд баруун, солгойгүй цацаж өөрийнхөө статусыг батлах ямар ч шаардлага байхгүй юм.

Амьдралын энгийн зүйлээс аз жаргалыг мэдрэхийг хүсэхээс бус өөрийгөө эд хөрөнгө, баялгаар хүрээлээгүй алдартнуудаар бахархаж байна. Өнөөдрийн нийтлэлийн баатрууд бол олны танил алдартнууд, гэхдээ оддын өвчнөөр өвчлөөгүй, харин ч тусламж хэрэгтэй хүмүүст тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байдаг одууд юм.

13. Жейк Жилленхол

© jakegyllenhaal / Instagram

Жейк Жилленхол бусдын л адил нийтийн унаагаар явах нь элбэг. Түүнийг метро-д явж байгааг олон харна даа. Бас жүжигчин залуу нийтийн супермаркет-аас худалдан авалтаа хийдэг. Холливудын одод шуугилдах үдэшлэгт очихын оронд хайртай нохойнуудтайгаа зугаалах дуртай. Мөн хорт хавдартай хүмүүст зориулсан сайн санааны үйлсэд идэвхтэй оролцдог ажээ.

Жүжигчин амьдралынхаа байр суурийг ийн тодорхойлдог: “Хэн нэгэн өлсөж үхлээ гэж ярихыг үзэн яддаг. Дэлхий дээр үнэхээр ямар ч аргагүй болоод өлсөж үхэж байгаа хүмүүс бий, тэгэхээр бүтэн 4 цаг хоолгүй сууж байгаагаа өөрөөр илэрхийлэх арга олох л хэрэгтэй болж байна”.

 

12. Дрю Бэрримор

© drewbarrymore / Instagram

Дрю бага балчир наснаасаа л дэлгэцийн од болсон, гэхдээ тэр даруухан бас энгийн амьдралыг хүсэмжилдэг. Тэр секонд-ханд эсвэл томоохон захаас өмсөх хувцсаа худалдаж авдаг, сошиал сувагтаа ихэвчлэн будаггүй зургаа тавих ажээ. Жүжигчин бүсгүй 2 охиноо өсгөн хүмүүжүүлж буй, өөрийн туршлагаа залуу ээж нартай харамгүй хуваалцана. Үүний зэрэгцээ Бэрримор сайн санааны үйлсэд идэвхтэй оролцдог, жишээ нь Африкийн хүүхдүүдийн ирээдүйд 1 сая доллар хандивлаж байсан удаатай.

 

11. Элайжа Вуд

© gotpap / Bauergriffin.com / East News

Элайжа хэдэн жилийн өмнө Калифорнид байрлах аварга том орд харшаа худалдсан юм. Удалгүй Венецид 2 бунгало (жижгэвтэр байшин) худалдан авчээ. “The Lord of the Rings”-ийн од өнөөдрийн байдлаар Техасын байшиндаа амьдарч байгаа. Жүжигчин сайн санааны үйлсэд идэвхтэй оролцдог буюу энэ чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

 

10. Кира Найтли

© stephenbutler / MEGA / Mega Agency / East News

“Оскар”-т хоёр ч удаа нэр нь дэвшиж байсан жүжигчин бүсгүйгээс яаж хэмнэхийг суралцаж болно: Кира сарын хэрэглээний мөнгөндөө хязгаар тогтоосон. Тогтоосон хязгаараас хэтрэх гээд байвал тэр зүйл өөрт нь үнэхээр хэрэгтэй эсэх талаар сайтар эргэцүүлэн боддог. Мөн тэрээр сайн санааны үйл ажиллагаа явуулдаг, хэдэн жилийн тэртээ Өмнөд Суданд зориулсан тусламжийн аянд гар бие оролцжээ.

 

9. Зоуи Дешанель

© face to face / FaceToFace / REPORTER

“(500) Days of Summer” киноны од мөнгөндөө маш хэмнэлттэй ханддаг, үндсэндээ ихэнх орлогоо сайн санааны үйлс болон хөрөнгө оруулалтад зарцуулдаг байна. Жүжигчин бүсгүй бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд туслахад чиглэсэн Baby2Baby сантай хамтран ажилладаг. Зоуигийн хэлснээр хувцсанд их хэмжээний мөнгө зарцуулах ямар ч шаардлага байхгүй. Тэрээр масс-д зориулсан брэндэд илүү нааштай ханддаг нэгэн.

 

8. Кристиан Бейл

© BG004 / Bauergriffin.com / East News

“Batman” киноны од тансаг амьдралд умбаад байдаг хүн биш ээ. Өндөр их амжилтад хүрснийхээ дараа ч гэсэн тэр тансаг орд харштай болох гэж яараагүй. Гэр бүлтэйгээ цуг жижиг байрандаа амьдарсаар л байсан. Бас Кристиан олон жил бие хамгаалагчгүй явсан. Орлогынхоо ихэнх хэсгийг сайн санааны үйлсэд хандивлахын зэрэгцээ хоморголон устгах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай нягт хамтран ажилладаг ажээ. Хэдэн жилийн өмнө Кристиан 4 настай шүтэн бишрэгчийнхээ мөрөөдлийг биелүүлж байсан түүхтэй: лейкемигээр өвчилсөн хүүтэй утсаар ярьжээ.

 

7. Хилари Суэнк

© hilaryswank / Instagram

Алдартай од Лос-Анжелест жижигхэн байранд амьдардаг. Өөрт эвтэйхэн хувцас, энгийн хоол хүнс хэрэглэхийг хичээнэ. Хилари орон гэргүй нохойнуудад дуртайяа тусална. Тэрээр цаашдын зорилгодоо өвчтэй хүүхдүүдийг амьтантай нөхөрлүүлэх нөхцөл байдлыг бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийджээ.

6. Рассел Кроу

© russellcrowe / Instagram

Жүжигчин том байшинд амьдрах хүсэлгүй, Австралид байдаг ранчо-доо аз жаргалтай амьдарч байна. Кроу өөрийн хуучин жийп машиндаа хайртай гэж жигтэйхэн, бас орчин үеийн машинуудад ч муугүй хандана. Тэрээр тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсдэг. Зөвхөн сайн санааны үйлсэд оролцоод зогсохгүй мөн өөрийн шүтэн бишрэгчиддээ ч их тусалдаг байна.

 

5. Риз Уизерспун

© reesewitherspoon / Instagram

“Legally Blonde” киноны алдартан өөрт нэн шаардлагатай зүйлийг л худалдаж авч заншсан. Мөн тэрээр Avon-ийн сайн санааны үйлс хариуцсан санг удирддаг. Уг ажлынхаа хүрээнд хөхний хорт хавдартай тэмцэх ажлыг зохион байгуулдаг ажээ. Үүнээс гадна АНУ болон Канадын орон гэргүй хүүхдүүдэд туслах аянд оролцоно.

 

4. Леонардо Ди Каприо

© leonardodicaprio / Instagram

Жүжигчин орлого нь огцом өссөн үед ч хуучин машинтайгаа л явсаар байсан. Одоо ч гэсэн хувийн онгоцоор нисэхгүй бусдын л адил жирийн нислэгээр нисдэг. 1998 онд сайн санааны үйлсэд хүчин зүтгэхээр өөрийн санг байгуулж ашгийн бус байгууллагуудтай нягт холбоотой ажиллах болжээ. Өнөөдрийн хувьд Ди Каприо экологийн асуудалд маш нухацтай хандах болсон, энэ ажлынхаа хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримт кино бүтээжээ.

 

3. Женнифер Лоуренс

© jlawthequeen / Instagram

Амжилт бүсгүйн толгойг эргүүлсэнгүй. Тэр даруухан энгийн машин барьдаг, хямдрал, урамшууллыг ашиглахыг хичээнэ. Лоуренс дуу чимээ ихтэй нийллэгийг огт таалахгүй. Үүний оронд гэртээ кино үзээд сайхан гэрийн хоол идээд сууж байх нь хавьгүй дээр гэж боддог. Бүсгүй өөрийн төрөлх хотод байрлах хавдрын эмнэлэгт байнга хандив өргөдөг нэгэн. Одоогийн байдлаар Женнифер тус эмнэлэгт 2 сая доллар хандивлаад байна.

 

2. Женнифер Гарнер

© jennifer.garner / Instagram

Жүжигчин бүсгүйтэй тансаг зэрэглэлийн дэлгүүрт таарна гэж ёстой байхгүй, жирийн захаас л бүх худалдан авалтаа хийнэ. Мөн масс-маркетын хувцас өмсөхөөс огт ичиж зовохгүй. Гарнер хөгжиж буй орнуудын хүүхдийн эрхийг хамгаалах болон боловсролыг дэмжих сантай хамтран ажилладаг. 2018 онд гэхэд л Гарнер “Флоренс” шуурганд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байсан юм.

 

1. Жессика Альба

© jessicaalba / Instagram

Жессика 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа үлгэр жишээ ээж: хүүхдүүдэд маш их анхаарал тавьдаг, тэдэндээ ном уншиж өгнө, спорт-оор хичээллэнэ, цугтаа нүүрний маск ч бэлдэнэ. Мөн хүүхдүүдээ ч хэмнэлтэд сургаж байна. Тэрээр хүүхдүүдийн багадсан хувцсыг хаядаггүй. Жишээ нь, том охиныхоо багадсан хувцсыг хадгалж байгаад дүүд нь өмсгөдөг. Холливудын од маш олон сайн санааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Ор сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх, ДОХ-ын халдвар авсан хүмүүст туслалцаа дэмжлэг үзүүлэх. Үүнээс гадна жүжигчин бүсгүй экологийн цэвэр живх хийдэг компани үүсгэн байгуулжээ.

Жүжигчдийн хэн нь танд өөр өнцгөөс харагдах болов?

18
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dashiiv Sarangua

    Dashiiv Sarangua

    2020/04/13 at 07:04

    Aguu mortloo engiin

  2. Yugi Yugi

    Yugi Yugi

    2020/04/14 at 11:45

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *