Дэлхий дахиныг авьяас чадвар, алдар нэрээрээ байлдан дагуулж байсан алдартнууд хорвоог орхин нөгөө ертөнцөд одох үед бид тэдний амьдралын сүүлчийн хормын өчүүхэн жижиг хэсгүүдийг ч сонирхож эхэлдэг. Янз бүрийн байдлаар цаг бусаар хальж одсон алдартнууд нас барахынхаа өмнө юу хийж, тэр ч бүү хэл юу идэж байсан нь хүртэл сонин байдаг аж. Хүний мууд дурласан ч гэх үү, сониучирхсан ч гэх үү энэ зан араншинтай холбоотойгоор энэхүү нийтлэл бэлтгэгдсэн гэдэг нь ч гарцаагүй.
1. Elvis Presley
1977 оны 8-р сарын 16-нд Elvis 4 халбага зайрмаг, 6 ширхэг шоколадтай жигнэмэг идсэн.
2. Michael Jackson
2009 оны 6-р сарын 25-нд сэжигтэйгээр нас барсан попын хааны сүүлчийн хоол нь тахианы цээж махтай бууцайны салат байжээ.
3. John Lennon
1980 оны 12-р сарын 8-нд Нью Йорк дахь дуу бичлэгийн студиэсээ гараад харих замдаа John Lennon гэртээ хариад хоолоо идэх бодолтойгоор давсалсан үхрийн махан сэндвичээр өл дарсан байна.
4. Whitney Houston
2012 оны 2-р сарын 11-нд Грэммийн шагналт дуучин Бэвэрли Хиллз зочид буудлын өрөөндөө нас барахынхаа өмнөхөн гамбургер, цацагт хяруулын махан сэндвич, шарсан төмс, оргилуун дарс, Heineken шар айраг захиалжээ.
5. Jimi Hendrix
Rock n’ roll-ын агуу гитарчдын нэг 27-хон насандаа 1970 оны 9-р сарын 18-нд нас барсан. Лондонгийн Самарканд зочид буудалд байрлаж байсан тэрээр урьд үдэш нь найз бүсгүй Monika Dannemann-ыхаа бэлтгэсэн туна загастай сэндвичийг идсэн байна.
6. Diana гүнж
1997 оны 8-р сарын 31-нд хорвоог орхисон гүнж Парисын Ritz Carlton зочид буудал доторх L’Espadon зоогийн газарт Dover sole хэмээх нэг зүйл хавтгай загасны мах, ногооны темпура, мөөг ба хэрээн нүдтэй омлет идсэн байжээ.
7. Brittany Murphy
32 настайдаа 2009 оны 12-р сарын 20-нд гэнэтийн үхлээр хорвоог орхисон жүжигчин бүсгүй Тайланд хоолны үлдэгдэл гоймон идэж, Gatorade ундаа уусан байжээ.
8. Ernest Hemingway
1961 оны 7-р сарын 2-нд нас барсан Hemingway-н сүүлчийн хоол нь Нью Йорк стейк, жигнэсэн төмс, цезарь салат, Bordeaux дарс байжээ.
9. Napoleon Bonaparte
Францын эзэн хааны сүүлчийн хоол нь түүний хамгийн дуртай хоол болох элэг, гахайн махтай шарсан бөөр, өндөгний омлет, хуурсан улаан лоольтой сармистай шарсан талх байв.
10. Saddam Hussein
Иракын ерөнхийлөгч асан энэ эрхмийн сүүлчийн хоол нь чанасан тахианы мах, будаа, зөгийн балтай халуун ус байсан ба хоолны дараа түүнд тамхи санал болгоход татгалзсан байна.
suugii
2015/10/30 at 12:48
http://www.suvdhantv.com